Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“БУЯНТ-УХАА”-ГААС АХМАДАД 140, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД 70 ОРОН СУУЦ ОНОГДОНО
Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 1” хороолол барьж буй. Үүний эхний ээлжийн орон сууц ашиглалтад орж байгаа тул орон сууцад иргэдээс захиалга авах журам баталсан байна. Ингэснээр төрийн албан хаагчид, зорилтот бүлгийн иргэд зах зээлийн ханшаас хямд өртгөөр, урт хугацааны зээлээр орон сууцтай болох нэг нөхцөл бүрдэх юм. Иргэдийг хямд орон сууцаар хангах Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд "Буянт-Ухаа" орон сууцны барилгын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Энэ хороололд нийт 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн 1764 өрхийн орон сууцны 28 байр ашиглалтад ороод байгаа. Ашиглалтад орсон болон цаашид барих орон сууцыг квотоор хуваарилах зарчмаар иргэдэд борлуулах аж. Тухайлбал, 60 хувийг төрийн албан хаагчдад зориулах бол үлдсэн хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан хийгээд залуу гэр бүлд олгоно. Төрийн байгууллагад хуваарилах орон сууцны квотыг Төрийн орон сууцны корпорацын Бодлого зохицуулах хороо шийдвэрлэх юм. Харин зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилах юм. Ингэхдээ хуваарилалтад заасан тоон хязгаарт зорилтот бүлгийн иргэд 100 хувь хамрагдана. Уг тооцооллоор задалж үзвэл 1060 орчим орон сууц төрийн байгууллагад хуваарилагдаж 705 орон сууц үлдэх юм. Үүний 493 нь залуу гэр бүлд, 70 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 140 гаруй нь ахмад настанд очихоор байна.
Хэрэв захиалга өгөөгүй, худалдан авч борлуулаагүй тохиолдолд хэмнэгдсэн орон сууцны квотыг бусад квот руу шилжүүлж болохоор тусгажээ. Гэвч эдгээр иргэд худалдан авсан байраа ашиг олох зорилгоор бусдад түрээслүүлэхгүй, 15 жилийн хугацаанд худалдахгүй гэх үүрэг хүлээж байгаа. Заасан хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорацаас зах зээлд нийлүүлж буй орон сууцны тухайн үеийн нэгж ам метр талбайн үнэ ханшаар буцаан борлуулах юм байна. Засгийн газраас батлаад буй журамд тусгасан зарим заалтыг хүргэе.
Нэр томъёо:
-Төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;
-Ахмад настан гэж 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг;
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүнийг;
-Залуу гэр бүл гэж албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 35 хүртэлх насны эхнэр, нөхөр хоёрыг хэлнэ.
Орон сууц худалдан авах иргэнд тавих шаардлага
-Орон сууц худалдан авахаар хүсэлт гаргаж байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Монгол Улсын иргэн байх;
-Анх удаа орон сууц худалдан авч байгаа;
-Төрийн болон аж ахуй нэгж байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, эсхүл хоёроос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн;
-Банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх;
-“4000 төрийн албан хаагчийн зээл”-ийн хөтөлбөрийн хүрээнд зээл аваагүй байх;
-“Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын дагуу хэрэгжүүлж байгаа жилийн найман хувийн хүүтэй зээл аваагүй байх;
-Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээл авахад банк, санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан байх.
-Байрны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын орон сууцны зээлээр төлнө.
-Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэхгүй байна.
Захиалга авах, гэрээ байгуулах
-Төрийн байгууллага нь тухайн байгууллагад хуваарилагдсан квотын тоонд багтаан, энэ журамд заасан байр худалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, орон сууц худалдан авах ажиллагсдыг дотооддоо шалгаруулж, нэрсийг “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-т албан ёсоор ирүүлнэ.
-Зорилтот бүлгийн иргэдээс захиалга авах, гэрээ байгуулах ажиллагааг дараахь зарчмаар явуулна:
-Зорилтот бүлгийн иргэдэд хуваарилагдсан орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхэгийг ТОСК өөрийн цахим хуудсаар зарлана;
-ТОСК-аас цахимаар өргөдөл хүлээн авах хугацааг тодорхой өдөр, цаг, минутаар хязгаарлах бөгөөд энэ хугацаанд өргөдлийг илгээж, нууц /пин/ дугаар авсан иргэдийн дунд захиалгын гэрээ байгуулах сонголтыг хийнэ;
-Энэхүү журмын шалгуурыг хангасан, байр худалдан авах сонирхолтой иргэн ТОСК-ын цахим хуудсаар дамжуулан байр захиалах өргөдлийн маягт бөглөж, цахимаар пин дугаар авна;
-Заасан хугацаанд цахимаар захиалгын хүсэлт ирүүлсэн иргэдийн тоо нь тухайн зорилтот бүлэгт хуваарилах орон сууцны тооны хязгаараас хэтэрсэн тохиолдолд тооны хязгаарт багтаан орон сууц худалдан авах иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулна;
-Сугалаа явуулах журмыг ТОСК баталж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.
-Гэрээ байгуулах эрх авсан этгээд нь журмын дөрөв дүгээр бүлэгт заасан нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхийг ТОСК хянан үзэж, шаардлага хангасан этгээдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулна.
turiin alban xaagchid yaj abax yum be
Tord ajildagui zaluu xvmuus ni yaj avx um.todorxoi xariulaache
өрх толгойлсон ээжүүдэд байхгүйм уу ингээд алаг үзээд эхлэхийн
hend haana urgudluu uguh um be?
Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 1” хороолол барьж буй. Үүний эхний ээлжийн орон сууц ашиглалтад орж байгаа тул орон сууцад иргэдээс захиалга авах журам баталсан байна. Ингэснээр төрийн албан хаагчид, зорилтот бүлгийн иргэд зах зээлийн ханшаас хямд өртгөөр, урт хугацааны зээлээр орон сууцтай болох нэг нөхцөл бүрдэх юм. Иргэдийг хямд орон сууцаар хангах Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд "Буянт-Ухаа" орон сууцны барилгын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Энэ хороололд нийт 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн 1764 өрхийн орон сууцны 28 байр ашиглалтад ороод байгаа. Ашиглалтад орсон болон цаашид барих орон сууцыг квотоор хуваарилах зарчмаар иргэдэд борлуулах аж. Тухайлбал, 60 хувийг төрийн албан хаагчдад зориулах бол үлдсэн хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан хийгээд залуу гэр бүлд олгоно. Төрийн байгууллагад хуваарилах орон сууцны квотыг Төрийн орон сууцны корпорацын Бодлого зохицуулах хороо шийдвэрлэх юм. Харин зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилах юм. Ингэхдээ хуваарилалтад заасан тоон хязгаарт зорилтот бүлгийн иргэд 100 хувь хамрагдана. Уг тооцооллоор задалж үзвэл 1060 орчим орон сууц төрийн байгууллагад хуваарилагдаж 705 орон сууц үлдэх юм. Үүний 493 нь залуу гэр бүлд, 70 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 140 гаруй нь ахмад настанд очихоор байна. Хэрэв захиалга өгөөгүй, худалдан авч борлуулаагүй тохиолдолд хэмнэгдсэн орон сууцны квотыг бусад квот руу шилжүүлж болохоор тусгажээ. Гэвч эдгээр иргэд худалдан авсан байраа ашиг олох зорилгоор бусдад түрээслүүлэхгүй, 15 жилийн хугацаанд худалдахгүй гэх үүрэг хүлээж байгаа. Заасан хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорацаас зах зээлд нийлүүлж буй орон сууцны тухайн үеийн нэгж ам метр талбайн үнэ ханшаар буцаан борлуулах юм байна. Засгийн газраас батлаад буй журамд тусгасан зарим заалтыг хүргэе.
Нэр томъёо:
-Төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;
-Ахмад настан гэж 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг;
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүнийг;
-Залуу гэр бүл гэж албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 35 хүртэлх насны эхнэр, нөхөр хоёрыг хэлнэ.
Орон сууц худалдан авах иргэнд тавих шаардлага
-Орон сууц худалдан авахаар хүсэлт гаргаж байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Монгол Улсын иргэн байх;
-Анх удаа орон сууц худалдан авч байгаа;
-Төрийн болон аж ахуй нэгж байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, эсхүл хоёроос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн;
-Банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх;
-“4000 төрийн албан хаагчийн зээл”-ийн хөтөлбөрийн хүрээнд зээл аваагүй байх;
-“Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын дагуу хэрэгжүүлж байгаа жилийн найман хувийн хүүтэй зээл аваагүй байх;
-Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээл авахад банк, санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан байх.
-Байрны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын орон сууцны зээлээр төлнө.
-Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэхгүй байна.
Захиалга авах, гэрээ байгуулах
-Төрийн байгууллага нь тухайн байгууллагад хуваарилагдсан квотын тоонд багтаан, энэ журамд заасан байр худалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, орон сууц худалдан авах ажиллагсдыг дотооддоо шалгаруулж, нэрсийг “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-т албан ёсоор ирүүлнэ.
-Зорилтот бүлгийн иргэдээс захиалга авах, гэрээ байгуулах ажиллагааг дараахь зарчмаар явуулна:
-Зорилтот бүлгийн иргэдэд хуваарилагдсан орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхэгийг ТОСК өөрийн цахим хуудсаар зарлана;
-ТОСК-аас цахимаар өргөдөл хүлээн авах хугацааг тодорхой өдөр, цаг, минутаар хязгаарлах бөгөөд энэ хугацаанд өргөдлийг илгээж, нууц /пин/ дугаар авсан иргэдийн дунд захиалгын гэрээ байгуулах сонголтыг хийнэ;
-Энэхүү журмын шалгуурыг хангасан, байр худалдан авах сонирхолтой иргэн ТОСК-ын цахим хуудсаар дамжуулан байр захиалах өргөдлийн маягт бөглөж, цахимаар пин дугаар авна;
-Заасан хугацаанд цахимаар захиалгын хүсэлт ирүүлсэн иргэдийн тоо нь тухайн зорилтот бүлэгт хуваарилах орон сууцны тооны хязгаараас хэтэрсэн тохиолдолд тооны хязгаарт багтаан орон сууц худалдан авах иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулна;
-Сугалаа явуулах журмыг ТОСК баталж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.
-Гэрээ байгуулах эрх авсан этгээд нь журмын дөрөв дүгээр бүлэгт заасан нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхийг ТОСК хянан үзэж, шаардлага хангасан этгээдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулна.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
2014.02.17
2014.02.17
2014.02.17
2014.02.17























