Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
АНУ сэтгэл зовниж эхэллээ
Венесуэльд Засгийн газрыг дэмжигчид ба эсэргүүцэгчид хоорондын үймээн намжихгүй байгаад АНУ сэтгэл зовниж байгаа тухай Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Тэрээр “Эсэргүүцлийн арга хэмжээг тойрсон хүчирхийлэл, түгшүүртэй байдал улам нэмэгдэж байгаад гүнээ сэтгэл зовниж байна” гэв. Мөн “Венесуэлийн Засгийн газрыг ард түмэнтэйгээ бодит үр дүнтэй харилцан яриа эхлүүлэх улс төрийн орон зай үүсгэх, эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр баривчлагдсан хүмүүсийг суллахыг уриалж байна” гэлээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро ээлжит мэдэгдэл хийж бүлэг хүн түүний гэр бүл рүү дайрахыг завдсан тухай хэлэв. Тэрээр “Гэр бүл гэдэг ариун зүйл. Үр хүүхэд гэдэг ариун зүйл. Гэтэл тэд бидний үр хүүхэд рүү дайрахыг завдлаа” гэжээ. Мөн өөрийн дэмжигчдэд хандан хүчирхийллээс зайлсхийхийг уриалсан байна. Дөрвөн хоног үргэлжилж байгаа үймээний улмаас одоогоор 70 орчим хүн шархдаж, гурван хүн амиа алдаад байгаа юм. Болж байгаа үймээн самуунд Венесуэлийн удирдлага гадаадад тусгайлан бэлдсэн хүмүүс төрийн эргэлт хийхээр завдаж байна гэсэн тайлбар өгөөд байгаа юм. Харин эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид амьдралын нөхцлийг сайжруулахын төлөө тэмцэж байна гэсэн тайлбар өгч байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан