Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Туркийн парламентад зодоон болов
Туркийн парламент шүүх системд тавих хяналтыг хүчтэй болгох шинэ хуулийг баталсан байна. Шинэ хуулийн дагуу тус улсын Хууль зүйн яам нь шүүгч, прокуроруудын үйл ажиллагаанд хатуу хяналт тавих эрхтэй болжээ. Тухайлбал, Туркийн Шүүгч ба прокуроруудын дээд зөвлөлийн гишүүдийн эсрэг мөрдлөг явуулах, энэ зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг тодорхойлох зэрэг эрхтэй болсон байна.
Хуулийг батлахын өмнөх хэлэлцүүлэг тун ширүүн болж эрх баригч эвсэл ба сөрөг хүчний гишүүд хоорондоо нударга зөрүүлжээ. Үүний улмаас парламентын нэг гишүүн хамраа, өөр нэг гишүүн хуруугаа хугалуулжээ. Туркт сүүлийн үед шүүх, цагдаа, прокурорын газар олон тооны халгаа сэлгээ хийж, хууль сахиулах байгууллагуудад тавих хяналтыг чангаруулах кампанит ажил явагдаж байгаа билээ. Эрх баригчид нь цагдаа, прокурор, шүүхийн ажилтнуудыг төрийн эсрэг тусгай ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа юм. Тэднийг Америкт түр амьдарч байгаа тэрбумтан Фетуллах Гюлений удирдаж, санхүүжүүлдэг “Хизмет” хөдөлгөөний даалгавраар Засгийн газрын гишүүдийн эсрэг авлигын зохиомол хэрэг үүсгэн баривчилгаа явуулсан гэж үзэж байгаа аж.
Фетуллах Гюлен нэгэн үед одоо эрх барьж байгаа Шударга ёс ба хөгжлийн намын холбоотон байгаад үзэл бодол нийлээгүй улмаас салж, хэлмэгдэлтэд өртөж болзошгүй гэж үзэн Америк руу гарч, тэндээ түр амьдарч байгаа юм. Гюлен Туркийн лалын шашны томоохон зүтгэлтэн бөгөөд энэ улсад лалын шашны шариатын хуулийг тогтоохын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Эрх баригчид “Хизмет” хөдөлгөөний ажиллуулдаг хэд хэдэн сургуулийг хаах гэж байгаа тухай мэдээ гарсны дараагаар тус хөдөлгөөний гишүүн цагдаа нар авлигын эсрэг ажиллагаа явуулж Засгийн газрын гишүүд, тэдний ар гэрийг баривчилсан гэж үздэг.
Туркийн парламент шүүх системд тавих хяналтыг хүчтэй болгох шинэ хуулийг баталсан байна. Шинэ хуулийн дагуу тус улсын Хууль зүйн яам нь шүүгч, прокуроруудын үйл ажиллагаанд хатуу хяналт тавих эрхтэй болжээ. Тухайлбал, Туркийн Шүүгч ба прокуроруудын дээд зөвлөлийн гишүүдийн эсрэг мөрдлөг явуулах, энэ зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг тодорхойлох зэрэг эрхтэй болсон байна. Хуулийг батлахын өмнөх хэлэлцүүлэг тун ширүүн болж эрх баригч эвсэл ба сөрөг хүчний гишүүд хоорондоо нударга зөрүүлжээ. Үүний улмаас парламентын нэг гишүүн хамраа, өөр нэг гишүүн хуруугаа хугалуулжээ. Туркт сүүлийн үед шүүх, цагдаа, прокурорын газар олон тооны халгаа сэлгээ хийж, хууль сахиулах байгууллагуудад тавих хяналтыг чангаруулах кампанит ажил явагдаж байгаа билээ. Эрх баригчид нь цагдаа, прокурор, шүүхийн ажилтнуудыг төрийн эсрэг тусгай ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа юм. Тэднийг Америкт түр амьдарч байгаа тэрбумтан Фетуллах Гюлений удирдаж, санхүүжүүлдэг “Хизмет” хөдөлгөөний даалгавраар Засгийн газрын гишүүдийн эсрэг авлигын зохиомол хэрэг үүсгэн баривчилгаа явуулсан гэж үзэж байгаа аж.
Фетуллах Гюлен нэгэн үед одоо эрх барьж байгаа Шударга ёс ба хөгжлийн намын холбоотон байгаад үзэл бодол нийлээгүй улмаас салж, хэлмэгдэлтэд өртөж болзошгүй гэж үзэн Америк руу гарч, тэндээ түр амьдарч байгаа юм. Гюлен Туркийн лалын шашны томоохон зүтгэлтэн бөгөөд энэ улсад лалын шашны шариатын хуулийг тогтоохын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Эрх баригчид “Хизмет” хөдөлгөөний ажиллуулдаг хэд хэдэн сургуулийг хаах гэж байгаа тухай мэдээ гарсны дараагаар тус хөдөлгөөний гишүүн цагдаа нар авлигын эсрэг ажиллагаа явуулж Засгийн газрын гишүүд, тэдний ар гэрийг баривчилсан гэж үздэг.
0 Сэтгэгдэл



















