Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Куба улс үүдэл эсээр 5000 гаруй өвчтөнийг эмчилжээ
Куба улс 2004 онд үүдэл эсийн эмчилгээг танилцуулснаасаа хойш таван мянга гаруй өвчтөнийг эмчилжээ. Энэ үзүүлэлт нь нөхөн сэргээх анагаах ухааны хэрэглээгээр Куба улс бүс нутагтаа чухал байр эзэлж буйг харуулж байна.

Кубын Цус болон дархлаа судлалын хүрээлэнгийн судалгаа хариуцсан дэд захирал, доктор Порфирио Эрнандесын мэдэгдсэнээр, арлын энэ улсын нийт 15 мужийн 13 мужид нь үүдэл эсийн эмчилгээг нэвтрүүлжээ.
Энэ эмчилгээг ясны согог болон зүрх судасны архаг өвчтэй хүмүүсийн өвчнийг багасгахад ашиглаж байгаа гэнэ.
Үүдэл эсүүд нь янз бүрийн өвчний улмаас болон хөгшрөлтөөс үүдэн гэмтсэн эд, эсийг нөхөн сэргээж, шинэ судаснууд бий болгох боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан