Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
МУГЖ Дуучин С.Жавхлан төрсөн өдрийнхөө тоглолтын орлогыг бяцхан охинд хандивлана

Зохиолын дууны "ханхүү" гэгддэг МУГЖ, дуучин С.Жавхлан өөрийн төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Түүний төрсөн өдөр энэ сарын 21-нд тохиож байгаа бөгөөд 23, 24-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд 19.00 цагт үзэгч фэнүүдтэйгээ 3 өдрийг хамтдаа дуулж өнгөрүүлэх юм.

Түүний төрсөн өдрийн бэлэг нь тоглолтод хүрэлцэн ирэхдээ үзэгч олон монгол дээлээ өмсвөл хамгийн том "бэлэг" хэмээсэн. Үндсэрхэг үзлээ уран бүтээл, үзэл санаа, хувийн амьдралдаа эрхэмлэн дээдэлж явдаг дуучны төрсөн өдрийн эрхэм хүсэл биелэлээ олох болтугай. Дуунд дуртай ард маань хүндэлж биширдэг дуучныхаа төрсөн өдрөөр монгол дээлээрээ гоёно гэдэгт бид итгэлтэй байна.

Дашрамд дуулгахад, төрсөн өдрийнхөө буюу энэ сарын 21-ний тоглолтынхоо орлогыг бяцхан охинд хандивлахаар болсноо өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэрээ онцоллоо.  Тодруулбал,  Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт өнгөрсөн сарын 23-нд нэг айлын хоёр бяцхан охин осгосон харамсалтай хэрэг гарсан.  Одоогоор гурван настай охины биеийн байдал нь хүндхэн байгаа юм. Тиймээс С.Жавхлан Монгол хүний нэгэндээ сэтгэлийн дэм хайрладаг сайхан зангаар бяцхан охинд туслахаар болжээ.

Мөн дуучин С.Жавхлангийн амьдралыг өгүүлсэн баримтат кино тун удахгүй телевизүүдээр гарах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан