Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхийг уриалав
Ази Номхон далайн орнуудаар айлчлал хийж байгаа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхэд шаардлагатай арга хэмжээ авч эхлэхийг дэлхийн нийтэд уриаллаа. Тэрээр “Бид энэ асуудлыг хамтдаа шийдэх ёстой. Тодорхой утгаар цаг агаарын өөрчлөлтийг орчин үеийн үй олноор хөнөөх хамгийн том, магадгүй хамгийн аймшигтай зэвсэг гэж үзэж болно“ гэжээ.
Улмаар Керри нь дэлхийн цаг агаарын өөрчлөлтийг үгүйсгэдэг хүмүүсийг дэлхийг хавтгай гэдэг итгэдэг хүмүүстэй зүйрлээд “Шинжлэх ухаан тодорхой зааж байхад цаг агаарын өөрчлөлт байна гэдэгт итгэхийг хүсэхгүй байгаа хүмүүс айхдаа толгойгоо элсэнд дүрж байгаа хэрэг. Бидэнд дэлхийг хавтгай гэж боддог хүмүүстэй ярилцах цаг алга” гэв.
Мөн улс дамнасан том компаниудыг байгаль орчинд үзүүлж байгаа эрсдлийг багасгахыг хүсэхгүй, үүнд зориулан мөнгө гаргахгүй байна гэж буруутгав.
Керригээс өмнөхөн  АНУ ба Францын Ерөнхийлөгч нар хүлэмжийн хийн нөлөө үүсгэж байгаа хийн ялгаралтыг хязгаарлах талаар хүчин чармайлт гаргахыг дэлхийн нийтэд уриалаад байсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан