Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Өмнөд Солонгост барилга нурж 9 хүн амь алдлаа

Өмнөд Солонгосын амралт сувиллын Кёнжу  хотод зочид буудлын барилгын дээвэр нурснаас  есөн хүн амь алдаж, хамгийн багаар 15 хүн бэртэж гэмтсэн эмгэнэлт явдал гарчээ. Үйл явдал Пусаны их сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд энд сургуулийнхаа амьдралтай танилцах уулзалт хийж  байхад болсон учраас амь үрэгдэж гэмтсэн хүмүүсийн олонх нь оюутнууд байжээ. Аврагчдын мэдээлж байгаагаар одоо ч гэсэн нуранги дор хүмүүс байгаа гэнэ. “Барилгын дээвэр нурах үед сургуульд 565 орчим хүн байсан байна. Одоогоор нуранги дор наад зах нь 14 хүн байгаа бололтой. Ер нь 80 орчим хүн хөнгөн бэртэл авсан. Цас их орсноос барилгын дээвэр нурсан байх гэж аврагчид үзэж байна. Их цас
аврах болон нүүлгэн шилжүүлэх ажилд ч хүндрэл учруулж байна” гэж мэдээлэлд дурджээ.
Одоо осол болсон газарт 400 гаруй аврагч ажиллаж байгаа юм байна. Кёнжу хот нь Сөүлээс 370 км-ийн зайд Кёнсан-Пукто мужийн зүүн өмнөд хэсэгт байдаг юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан