Билгийн

Доллар (USD)

2845.0

Улаанбаатар

+26°C
USD / 3601.0₮
CNY / 504.7₮
KRW / 2.7₮
SEK / 387.2₮
JPY / 24.74₮
RUB / 49.59₮
EUR / 4266.0₮
CHF / 4591.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.6₮
CAD / 2672.0₮
AUD / 2404.0₮
SGD / 2845.0₮
NZD / 2211.0₮
TRY / 90.7₮
USD / 3601.0₮
CNY / 504.7₮
KRW / 2.7₮
SEK / 387.2₮
JPY / 24.74₮
RUB / 49.59₮
EUR / 4266.0₮
CHF / 4591.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.6₮
CAD / 2672.0₮
AUD / 2404.0₮
SGD / 2845.0₮
NZD / 2211.0₮
TRY / 90.7₮
USD / 3601.0₮
CNY / 504.7₮
KRW / 2.7₮
SEK / 387.2₮
JPY / 24.74₮
RUB / 49.59₮
EUR / 4266.0₮
CHF / 4591.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.6₮
CAD / 2672.0₮
AUD / 2404.0₮
SGD / 2845.0₮
NZD / 2211.0₮
TRY / 90.7₮
USD / 3601.0₮
CNY / 504.7₮
KRW / 2.7₮
SEK / 387.2₮
JPY / 24.74₮
RUB / 49.59₮
EUR / 4266.0₮
CHF / 4591.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.6₮
CAD / 2672.0₮
AUD / 2404.0₮
SGD / 2845.0₮
NZD / 2211.0₮
TRY / 90.7₮
НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ ЗГ: “Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ “Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ Эрчим хүчний хамгаалалтын зурвас чөлөөлүүлэх ажил явагдана Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг энэ сард дүгнэнэ "Хөх сувдын хүлэгч охин" баримтат кино БНКУ-ын Үндэсний телевизээр орчуулга, дуу оруулалттайгаар нэвтрүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлнэ Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов
НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ ЗГ: “Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ “Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ Эрчим хүчний хамгаалалтын зурвас чөлөөлүүлэх ажил явагдана Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг энэ сард дүгнэнэ "Хөх сувдын хүлэгч охин" баримтат кино БНКУ-ын Үндэсний телевизээр орчуулга, дуу оруулалттайгаар нэвтрүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлнэ Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов
Уурхайчдын нэр төрд халдлаа


“ГОК-ын захирал Ц.Да­ваацэрэн 70 мянган ам.доллараар хүлээн авалт хийв", “Хүний нөөцийн газрын орлогч дарга нь эхнэрийн хамт гадаадад англи хэл сурах болоод зардал болох 469,000 ам.долларыг Эрдэнэт үйлдвэр гаргасан байна\ “Эрдэнэт үйлдвэрийн шинэхэн дарга Ц.Даваацэрэн гэгч улсын мөнгөнд хайр найргүй хандаж байна" гэсэн мэдээллийг ЦАГ.МН, МGL-ТIМЕS гэх мэт цахим сайтуудад нийтэлж, үнэнийг бичсэндээ эргэлзсэн сэтгүүлч нь худлаа бол тайлбар хийхийг хүсчээ. Эх орны эдийн засагт үнэтэй хувь нэмрийг оруулдаг, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнг “улсын мөнгө олон зуун мянган долларыг шамшигдуулсан" мэтээр үндэслэлгүйгээр илтэд гүтгэсэн мэдээлэлд “Эрдэнэт" үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас албан тайлбарыг хийж байна.

Өнгөрсөн 2013 онд “Эрдэнэт" үйлдвэрийн хамт олон түүхт 35 жилийн ойгоо жилийн турш төлөвлөгөө гарган бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн жилийн хугацаанд үргэлжлэн явагдсан үйлдвэрийн ирээдүйн хөгж­лийг тодорхойлсон онол прак­тикийн бага хурал, спорт урлагийн нэгдсэн арга хэм­жээнүүд, “Бид зууны уур­хайчид" ажиллагсдын баярын цэнгүүн гээд дурьдаад байвал олон үйл ажиллагааны жагсаалт гарна. Энэхүү ойн баярын үйл ажиллагаанууд илгээлтийн эзэд, анхдагчдын алдрыг мөнхөлж, уурхайчид, гадаадын мэргэжилтнүүд гээд “Эрдэнэт" үйлдвэрийн нийт ажилчдыг хамруулсан нь олны талархлыг хүлээн авсан билээ. Гэтэл энэхүү арга хэмжээнүүдэд зориулсан хөрөнгийг нэг удаагийн хүлээн авалтанд олон арван мянган доллар зарцуулсан мэтээр сэтгүүлч бичжээ. “Эрдэнэт” үйлдвэр нь Монгол, Оросын Засгийн газар, хоёр орны хамтарсан үйлдвэр учраас үйлдвэртэй холбоотой бүхий л асуудлыг хамтарсан зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг компанийн дүрэмтэй. “Эрдэнэт” үйлд­вэрийн удирдлагын шинэ баг 2013 онд есөн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтуудын хүрээнд “Эрдэнэт" үйлдвэрт хүний нөөц, худалдаа. эдийн засаг, санхүүгийн байдлыг ил тод байлгахаар тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ төлөвлөснөөс харьцангуй доогуур байгаа нь үйлдвэрт санхүүгийн хүндрэлийг учруулж байгаа хэдий ч 2013 онд компанийн санхүүгийн үр ашгийг тогт­воржуулах зорилгоор үйлд­вэрийн хэмжээнд бүх хэлтэс, цех, нэг­жүүдийг хамруулан ажил­ласны үр дүнд өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар нийт зардлыг 34 тэрбум төгрөгөөр хэмнэсэн. Мөн хэмнэлтийн бодлогын хүрээнд үйлдвэрийн өр авлагыг барагдуулах, өмнөх удирдлагын гаргасан тушаал, шийдвэрүүдийг хүчингүй болгох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Үүний нэг нь “Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн 2013 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн А/755 тоот тушаалаар өмнө нь үйлдвэрийн хүний нөөцийн орлогч даргаар ажиллаж байсан Д.Мөнхболд болон бусад нэр бүхий хүмүүстэй байгуулсан “Эрдэнэт" үйлд­вэрийн зардлаар гадаа­дад сургах өмнөх удирдлагын байгуулсан №597, №598 дугаартай сургалтын гэрээнүүдийг 2013 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс цуцалсан. Монгол. Оросын хамтарсан “Эрдэнэт" үйлдвэрийн асуудал нь хоёр орны Засгийн газар, улс эх орны аюулгүй байдалтай холбоотой байдаг учраас “Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой мэдээ мэдээлэлд сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйтүй хандаж, албан ёсны эх сурвалжаас нь баримт, мэдээллээ авч байх, улс орноо шударга хөдөлмөрөөрөө тэжээн тэтгэдэг уурхайчид. үйлдвэрийн хамт олны нэр төрд үндэслэлгүйгээр халдахгүй байхыг хүсч байна.

0 Сэтгэгдэл
davaatseren gdg hun chini uurhaichin bish darga kkk
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан