IPTV, интернэт болон суурин утасны
гурвалсан үйлчилгээ үзүүлэгч Юнивишн компанийн үйлчилгээ энэ сарын 16,
17-нд тасалдаж, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хохироож байгаа талаар манай
байгууллагад мэдээлэл ирсэн юм.
Үүний дагуу тус компанийг зорьсон ч “Мэдээлэл өгөх хүн байхгүй гадуур ажилтай явж байгаа. Ирэх болоогүй" хэмээн мэдээлэл өгсөнгүй.
Тиймээс тус байгууллагын лавлах утас болох 1424 дугаарын утсанд холбогдож тодруулахад, “Манай байгууллагын үйлчилгээнд саатал гарсан учраас энэ сарын 16-ны өдөр 21.00-00.00 цаг, 17-нд 15-20 цагийн хооронд тасалдсан. Харин өнөөдрөөс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тасалдсан 2 өдрийн мөнгийн хэрэглэгчдээс хасч тооцно” гэлээ. Гэсэн хэдий ч зарим хорооллуудад өнөөдрийн 12.10 минутын байдлаар үйлчилгээ хэвийн болоогүй байна. Мөн иргэд тус байгууллагын утсаар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэлж ярих гэхэд автомат хариулагчаар нь дуу хангинаад ямар ч хариу өгдөггүй. Тэгсэн хэрнээ залгах тоолонд 100 нэгж унадаг тухай гомдоллож байсан юм.
http://montsame.gov.mn























