Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Еврей хүүхдүүдийг аварсан Ирена Сендлер буюу эмэгтэй Шиндлер
1940 онд фашистууд Польшийг, нийслэл Варшавыг эзэлснийхээ дараа еврейчүүдийг гетто гэгчийг байгуулж 500 орчим мянган еврейг тусгай хэсэгхэн хороололд  байрлуулан хорилоо. Чухамдаа энэ хагас сая хүний хувь заяа цаашдаа юу болж төгсөх нь бараг тодорхой байлаа. Польшийн иргэд ч үүнтэй эвлэрч дуугүй л харж байхаас хэтрэхгүй байсан юм.

Геттог тойруулан гурван метрийн өндөртэй 18 км урт, дээд талд нь шил хагалан шигтгэсэн аймшигтай хана босгосон болохоор эндээс хэн ч гарч чадахгүй байлаа.

1940 оны арваннэгдүгээр сар. Еврейчүүдийг гетто руу шилжүүлж байна. Эднийг зөвхөн гар тээштэй очихыг л зөвшөөрсөн юм.

Еврейчүүдийг үхлийн лагерь Треблинк руу өдөр бүр ачиж үхэл рүү илгээж байлаа. Варшаваас тийшээ өдөр бүр 2000-13500 хүнийг галт тэргээр зөөж байсан юм.

Польшууд үүний эсрэг яаж чадахгүй байлаа. Харин залуу бүсгүй Ирена Сендлер тэгсэнгүй.

Варшавын Эрүүлийг хамгаалах газрын ажилтан, польшийн эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтэй гишүүн Ирена Сендлер гэдэсний хижиг өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг шинжилж судална хэмээн геттод орох зөвшөөрөл авч тийшээ оржээ.

Тэндээс томцуулыг гаргах ямар ч найдвар байсангүй. Ийм болохоор тэрээр хүүхдүүдийг нууцаар гаргаж эхэлсэн байна. Гэхдээ тэр эндээс сүмийн хуучин хувцас гаргах нэрээр хүүхдүүдийг хувцасан дор нуун гаргаж байж
Хашаанаас гарах хаалган дээр үүнийг илрүүлбэл хүүхдийг ч, Иренаг ч тэр дор нь буудан алах аюултай байсан ч тэрээр 2500 гаруй хүүхдийг үхлийн аюулаас гаргаж чадсан байна.
Үүний тулд тэрээр сүмд очиж “Сүмийн хуучин хувцас аваачих боллоо” гэсэн бичиг үлдээдэг. Гаргасан хүүхдүүдийг нууц бүлгийнхэн хүүхэд асрах газарт аваачдаг байж.

Ирена хүүхдүүдийн нэрийг сольж жинхэнэ нэрийг нь жагсаалт үйлдэн фашистуудад мэдэгдэхгүйн тулд шилэн лонхонд хийн цэцэрлэгт булдаг байсан гэдэг.
Дайны дараа тэрээр хүүхдүүдийн нэрийг эрх баригчдад өгч үүгээр нь хөөж олон хүүхдийг эцэг эхэд нь олж өгсөн бол өнчин хүүхдүүдийг еврейн цэцэрлэгт өгсөн байна. Зарим нь Палестинаар дамжин Израильд очиж суурьшжээ.

Ингэж амьд гарсан хүүхдүүдийн олонхи нь Израиль руу гарсан байдаг. Харин Иренагийн түүхийг коммунист Польш мартаж орхих нь тэр. Харин АНУ-д гарсан гурван сурагч хожим нь Иренагийн тухай өгүүлэл бичин бүр жүжиг болгож олон газарт тавьсан байна.

Польшид коммунист дэглэм нуран унасны дараа Ирена Сендлерийг 97 настайд нь Нобелийн шагналд нэр дэвшүүлж байжээ.

Түүнийг израилын олон одон медалиар шагнасан байдаг. 2007 онд Олон улсын Инээмсэглэл одонгоор шагнажээ. Олон зуун хүнд амьдрал бэлэглэсэн энэ эрэлхэг эмэгтэй 2008 онд Варшавт нас баржээ.
0 Сэтгэгдэл
үнэхээр гайхалтай зоригтой ухаантай эмэгтэй байжээ. Ийм буянтай зүйл хийсэн учраас их урт насалсан байна шүү
Гайхамшигтай хун
shendleriin burtgel gdg kino g sanadaa ta nar ....
mundag yumaa
denduu er zorig.gaihaltai.jinhene baharhal.aguu hun bjee
Ene emegtei bol baatar! 2,500 huniig uhliin shataah zuuhnaas oorin ami nasaa denchin tavij baij avarsan baina shuu dee. Getel ontsgoi baidliinhan tsalin avch tsoon heden hunii ami avardag. Ontsgoi baidliinhniig uguisgej baigaa uym bish shuu. Ene emegtei tednees iluu ihiig hiijee gej l heleh gesen uym. Sain duraaraa aguu uils hiijee. Hair gej ene baih daa.
uneheer mundag yumaa
Үнэхээр мундаг хүн юмаа. Дээр нь сэтгүүлчид хэлэхэд ямар алдаатай бичдэг юм бэ. Нэг уншаад үзээсэй. Юмнаас хуулсан бол алдааг нь засаж хуулмаар юмаа.
Маш том гавъяа байгуулжээ. Бичсэн зүйлээ хянаж байгаач ээ! Уншхад хэцүү байна шүү!
hmm uneheer ulsiinhaa baatar l yum daa
Yamar mundag yum be uneheer baharhaj bn setgel uyarch bn
baxarxaj bn
Хамгийн их уншсан