Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Эвлэрэлд хүрэхэд садаа мундахгүй
Хоёр Солонгосын хооронд өндөр түвшний хэлэлцээр эхэлсэн тухай манай сонин өмнө нь мэдээлж байсныг уншигч та санаж байгаа байх. Энэ хэлэлцээрээр хоёрдугаар сарын 20-25-ны өдрүүдэд дайны улмаас салсан гэр бүлүүд, хамаатан саднуудыг уулзуулахаар тохиролцсон гэсэн чухал үр дүнгээр төгссөн. Ингэснээр энэ жилийн уулзалтыг саяхан Хойд Солонгост нээгдсэн Кымгансан нэртэй уулын амралтын газар явуулахаар болсон билээ.

Жил гаруйхны өмнө цөмийн дайн хийх дээрээ тулаад байсан хоёр улсын зөрчил ингэж шийдэгдэн Солонгосын хойгийн түгшүүр бага ч атугай намжина гэдэг том ололт. 1950-1953 оны дайны улмаас үзэл суртал, улс төр, эдийн засгийн тогтолцоо хүртэл хоорондоо нийцэх боломж огт үгүй болж салсан хоёр улсын хувьд эдгээр хүмүүс, тэдний ар гэрийг уулзуулна гэдэг ирээдүйд хоёр улс нэгдэх гол нөхцөл.
Сүүлийн хориод жилийн дотор арав гаруйхан удаа болсон энэ уулзалт ямагт ээдрээ, маргаан ба түүнийг дагасан удаан хугацааны тохиролцоо, харилцан буулт хийсээр ирсэн түүхтэй. Уулзалт гарцаагүй болохоор тохиролцлоо ч эцсийн мөчид хүчингүй болох явдал нэг бус удаа тохиолдож байлаа.
Энэ бүхний бурууг уламжлал ёсоор Хойд Солонгост тохдог. Хойд Солонгос ч тэгэхээс тэг гэсэн шиг хааллтай нийгэм болохоор бодитоор дотор нь юу болоод, ямар үйл явц явагдаад байгааг мэдэх боломжгүй. Нэг мэдэгдэл хийхээрээ өнгөрсөн зууны дөчөөд оны үеийн агуулга, хэлбэртэй сүржин мэдэгдэл хийснээр хязгаарлагддаг. Харин Өмнөд Солонгос нь дандаа л түрэмгий коммунистуудаас болж хэлмэгдсэн гэмгүй тал болж таарна.
Олон жилийн турш нэгнээ харалгүй бэтгэрсэн хүмүүсийг уулзахад саад болдог олон зүйл бий. Дан ганц Хойд ба түүний холбоотон гэлтгүй Өмнөдөд ч олон асуудал бий. Зөвлөлт задран унасны дараахь хэдэн жилийн дотор гол төлөв өрнөдийн үзэл баримтлалтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нөлөөгөөр бүгд яагаад ч юм Өмнөд нь энхийн замаар асуудлыг шийдэх гээд байхад Хойд нь коммунист сэтгэлгээнээс болоод бүгдийг үгүйсгэдэг, дайны байдлыг үүсгэхэд хүргэдэг гол хэргийн эзэн гэсэн сэтгэгдэл дэлхий нийтэд баттай төлөвшжээ.
Үнэхээр ч нэг талаас тийм сэтгэгдэл төрөхөөс өөр яалтай билээ. 1950 онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр хуваагдаад байсан Солонгосыг нэгтгэх сэдэлтэйгээр дайн эхлүүлсэн улс нь Хойдууд. Японы арлууд дээгүүр баллистик пуужин харвахаас эхлээд дэлхий даяараа эсэргүүцсээр атал цөмийн зэвсгийг гурван ч удаа туршиж, эвгүйтвэл Өмнөдийн нутаг, Япон, Америкийн нутаг руу цөмийн цохилт өгнө гэж заналхийлдэг нь Хойд Солонгос.
Дайны дараа хоёр Солонгос удаа дараалан хоорондоо бяцхан зэвсэгт мөргөлдөөн хийсэн тохиолдол ч олон. Тэр болгонд ахиад л Хойдууд бурууддаг. Хэдхэн жилийн өмнө жижиг арал дээр байрласан хоёр Солонгосын их бууны ангиуд хоорондоо сум илгээлцсэнээс эхлээд Өмнөдийн байлдааны усан онгоцыг шунгадаг сумаар харваж живүүлсэн хүртэл ээдрээг тоочоод байвал дуусахгүй. Эдгээр тохиолдол оёр системийн сөргөлдөөнөөс болж хуваагдсан солонгосчуудыг эргэн нийлэхэд маш сөрөг нөлөө үзүүлж байсан нь ойлгомжтой. Буруутан нь мэдээж Хойд Солонгос.
Гэтэл энэ удаагийн хэлэлцээрийн үеэр зарим зүйлс тодрон гарсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Нэгдүгээрт, өмнө нь салсан гэр бүл, төрөл садныг уулзуулах арга хэмжээг Хойдын тал цуцалдаг гол шалтгаан нь жил болгон хоёрдугаар сард Өмнөд Солонгос ба Америкийн хийдэг “Ки Ризолв” ба “Фоул Игл” гэсэн дараалсан хээрийн сургууль байв. Энэ жилийн хээрийн сургууль өчигдөр эхэлсэн. “Ки Ризолв” нь Өмнөд Солонгос ба тус нутагт байрласан Америкийн цэргийн хүчин, тодруулбал танк, цэргийн ба тэнгисийн цэргийн хүчин оролцсон бүрэн хэмжээний дайны бэлтгэл гэж болохоор.
“Фоул Игл” нь Солонгосын хойгт дэгдэж болзошгүй дайны компьютер загварчлал байдаг бөгөөд Өмнөдийн тал ба Америкийн цэргийн хүчний хамтарсан компьютер загварчлал хэлбэрээр явагддаг.
Өчигдөр эхэлсэн “Ки Ризолв” хээрийн сургуульд Солонгос ба Америкийн танк, явган цэрэг, тэнгисийн явган цэргээс эхлээд В-52, В-2 стратегийн бөмбөгдөгч, тав дахь үеийн сөнөөгч онгоц F-22 оролцсон нүсэр том үйл явдал болно гэдгийг дэлхий нийтэд хэдийнэ зарлачихсан.
Хойд Солонгосын тал урьд нь хээрийн сургуулийг бүрэн болиулах шаардлага тавьдаг байсан бол энэ жил салсан гэр бүлүүдийг уулзуулахтай холбоотойгоор ердөө хоёр өдөр хойшлуулах санал тавьсан. Гэтэл Өмнөд Солонгосын өмнөөс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри “үгүй” гэсэн хариулт өгсөн юм. Керри нь дайны улмаас салж бутарсан гэр бүлийн хүмүүсийн уулзалт ба хээрийн сургууль нь хоорондоо ямар ч холбоогүй арга хэмжээ болохоор хойшлуулах талаар яриад ч хэрэггүй гэсэн утгатай мэдэгдэл хийв. Урьдаас товлосон зүйлийг хоёр өдөр хойшлуулна гэдэг мэдээж таагүй л дээ. Гэхдээ л хүйтэн дайн гэгчийн улмаас хоёр хуваагдсан үндэстнийг эргэн нэгтгэхийн төлөө хийхэд болох л зүйл. Тэгээд ч Солонгосын хойгт Ирак, Ливи эсвэл Афганистан шиг дайн дажин болоогүй байгаа.
Энэ удаад Хойд Солонгосын тал нь хоёр талын гэр бүлүүдийн уулзалтыг хээрийн сургууль явуулахтай холбоогүйг маш том ололт гэж болно. Гэтэл Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдүүлж байна гэж НҮБ буруутгах нь тэр.
Швейцарийн Женев хотноо тараасан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн илтгэлд ийм мэдэгдэл багтжээ. Илтгэл бичсэн шинжээчид Хойд Солонгосыг хүний эрх зөрчиж улмаар хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдүүлж байна гэсэн дүгнэлт хийжээ. Ийм ч учраас Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг Олон улсын эрүүгийн шүүхэд дуудах ёстой гэж мэдэгджээ.
Илтгэл бэлдсэн Австралийн дээд шүүхийн шүүгч Майкл Керби, Сербийн хүний эрхийг хамгаалагч Соня Бисерко, Индонезийн Марзуки Дарусман нар нь Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудлын талаар тус улсаас оргон дүрвэсэн 240 хүнтэй уулзаад “Тус улсад иргэд үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, хурал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх бүрэн хаалттай байна” гэжээ.
Хойд Солонгосчууд ч энэ илтгэлийн хариуг нэн даруй няцааж “Илтгэлийн бүхий л зүйлийг шийдвэртэй няцаан эсэргүүцэж байна. Энэ илтгэл бол БНАСАУ дахь хүний эрхийн нөхцөл байдал гэдэг материалын бас нэг худал хуулбар. Үүнийг БНАСАУ-д дайсагнах үүднээс зүгээр л санаанаасаа зохиож бичсэн зүйл” гэлээ.
НҮБ-ын энэ илтгэл яагаад өмнө нь гараагүй, яагаад заавал хоёр тал арай хийж нэг тохиролцоонд хүрэхээр гараад ирэв ээ? Яагаад уламжлал ёсоор Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудлыг хатуу шүүмжилснээр хязгаарлагдаагүй заавал Ким Чен Уныг олон улсын шүүхэд өгнө гэсэн утгатай мэдэгдэл хийв.
Хайрт удирдагчийг нь Гаагийн шүүхээс баривчлах гээд байхад буулт хийгээд уулзалт зохион байгуулдаг улс Хойд Солонгос яав ч биш. Тэгэхээр удахгүй буюу энэ сарын 20-25 өдөр хоёр Солонгосын салсан гэр бүлүүд ийн уулзалт явагдахгүй байх магадлалтай болж ирлээ. Ер нь, шуудхан хэлэхэд НҮБ-ын энэхүү илтгэлийн улмаас энэ уулзалт зохиогдохгүй гэчихвэл шударга болох байх.
Буруутан нь ахиад л Хойд Солонгос болж таарна. Тэгэхээр ямар хариу өгөхийг мэдсээр байж санаатайгаар өдөөн хатгалга хийсээр уулзалт зохион байгуулахыг болиулсан тал буруутай юу эсвэл өдөөн хатгаж байна гэдгийг мэдсээр байж бүгдийн таамаглаж байсан хариу өгсөн тал буруутай юу гэсэн асуулт гарч ирнэ.
Азид хүчирхэг эдийн засагтай, цөмийн зэвсэгтэй, тив алгасан нисэгч пуужинтай, лут зэвсэгт хүчинтэй нөлөө бүхий нэгдсэн Солонгос улс бий болох нь дэлхийн улс төрийн том тоглогчдод таалагдаагүй байгаа бололтой.

0 Сэтгэгдэл