Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хулхидуулмаар байна уу

Оюу толгой. Энэ тухай яригдсаар бичигдсээр аль хэдийнэ 10 гаруй жил өнгөрч.Өнгөрсөн Засгийн үед бүтээн байгуулалт нь эхэлж, монголчууд одоо л... гэж байтал өнөөдөр байдал ямар байгааг уншигч та мэднэ. Нийтлэлч Ш.Даваадоржийн энэ тухай бичсэн “Хулхидуулмаар байна уу” нийтлэлийг хүргэж байна.

Өөрийгөө  монгол  гэж  боддог  хүн  бүрээс  ингэж   асуумаар  байна. “Хулхин  дээр  цэцэг  ургуулах”-ыг   монголчууд    эртнээс , бүр  нэг  яс, мах,  цуснаасаа  үзэн  ядаж  ирсэн  ард  түмэн  юмсан.  Хуурах,  худлаа  ярих,  нэг  муу  амь  аргацаасан  үнэгэн  заль,  ов  мэх  гаргахыг  хамгийн  адгийн,  дорой,  нүдний  булайн  шинж  гэж  үзэж  ирсэн  философитой  болохоор  бусдыг  хууран  мэхлэж,  хулхидахыг  ч  нэг  нүдээрээ  үздэггүй  явсан  өвөг, дээдсийн  үр,  удам  билээ.  Бусдад   хууран   мэхлэгдэх,  бусдыг   хууран   мэхлэх  явдлыг  доромжийн  доромж  хэмээн  сэжиглэн,  цэрвэдэг  араншин  бидний  цусанд  оршдгийг  мэдэх  ёстой  нэгэн  өнөөдөр  мэдэхгүй, мэдэхийг  ч хүсэхгүй  сэхүүн  загнаад   байгаад  эгдүүцэл,  дургүйцэл  өрцний    цаанаас  зэрэг  оволзоод   болдоггүй  ээ.
Оюутолгойн  эрдэнэсийн  орд  илэрснээс  эхлээд  л  элдвийн  нөхдүүд  (Энд  их  нөхөрсгөөр  хандлаа. Уг  нь луйварчид  гэж  бичвэл  зөв  байлаа. Ш.Д )  мань  монголчуудыгаа  яаж  ийгээд  мэхлэхийг  үнэнхүү  хичээнгүйлж  ирлээ  шүү  дээ.  Арван  долоон  жил  гэдэг  бага  хугацаа  биш. Айвенхоу  майнз  буюу  эдүгээгийн   Turquоise hill  ,  Рио  Тинто  Оюутолгойд   орж  ирснээс   хойш  ийм  хугацаа  өнгөрчээ.  Яг  ийм  хугацаанд  өнөөгийн  Эрдэнэт  хот  боссон  юм.  Гайхамшигтай, хүчирхэг  нөгөө  Рио  Тинто  яав. Бидний  мөрөөдсөн, итгэсэн  говьд  сүндэрлэх  Гандирсийн  хотын  сураг  ч  алга.  Алгаар  барахгүй,  битгий  дэмийр,  бид  хот  байгуулдаг  тэнэг  гар  биш  гэдгээ  шар  толгойтнууд  шууд   хэлдэг  боллоо. Өмнөговийн  Ханбогд   сумын  нутаг  дэвсгэрт  эзэн  суусан  англи-саксончууд   монгол  хүнийг  арай л  дорд  үзээд  байна.

Өдгөө  болтол  хуучирсан  гэр,  хэдэн  сэндвичэн  байшингаас   өөр  бүтээн   байгуулалт  гэхээр  юу  ч  босгосонгүй  ээ. ( Мэдээж  уурхайн  хувьд  өөр. Орчин  үеийн  гайхалтай  тоног,  төхөөрөмжүүдээ  тэд  нэгэн  цагт  аваад  явчихна. Ш.Д)  Үнэхээр  монголчуудад   үлдэх  зүйл дахиад  арван  жил  өнгөрөхөд  Оюутолгойн   хоосорсон  уурхайн   онгойсон  нүхнүүд  төдий л  байх  болов  уу?  Харин  энэ  17  жилийн турш  тэд манай   улстөрчид,  иргэний  хөдөлгөөнийхөн  хийгээд   хэвлэл, мэдээллийн  бүхий  л  хэрэгсэлтэй   жинхэнэ  утгаараа  тулж  ажилласан  даа. Монголчуудын  тархийг  угааж,  толгойг  нь  базахын  тулд  л   тэр  шүү  дээ.  Худалдаж  авч  болох  бүхнээ  тэд  одоо  авчихсан.  Энэ  бүхний  шууд  нөлөөлөл  дор  өөрсдийн  хүссэн  гэрээгээ  байгуулж  чадсан  юм.  Нам,  үзэл  бодлын  зөрүүг  үл  харгалзан  халааг нэг  болсон  улстөрчид   тэдэнд  Монголын  эрх  ашгийг  худалдаж   орхисон  билээ.  Оюутолгойн  эсрэг  дуугарсан  болгоныг   нам  дардаг  бүхэл  бүтэн  “пиарчдын“ баг бий  болсон. С.Баярын  гаргасан  стандарт  бус  шийдвэрүүд,  Хамтарсан  Засгийн  газар  хийгээд  Сү. Батболдын  үеийн  МАНАН   бий  болсон  түүхийн  цаана  яг  үнэндээ  Оюутолгой,  Рио Тинтогийн   эрх  ашиг  байсныг   ёстой   нөгөө  Долоон  буудлын  Долгор  эмгэн  ч  мэддэг   болсон  цаг  биш үү.  Тэд  бүгд  амин  хувийн  эрх  ашгаа  нэгд  тавьж,  Монголоороо  барьцаалан  Оюутолгойгоос  насныхаа  хоолоо  базааж  аваад  арилаад   өгцгөөсөн.  Энэ  бүх  хэрүүл,  маргааныг  орхиж  болж  байна. Ямартаа  ч   монголчууд   “хатуу  самар”,  африкчууд  шиг  дорой, ноомой,  үгээр  нь  гөлөлзөх  ард  түмэн  биш   гэдгийг   Рио  Тинто  мэдэрч  байгаа  байх. Анх  Африкийн  орнуудад  хэрэглэсэн  гэрээгээ  тэр  чигээр  нь  хуулбарлаад,  зөвхөн  тухайн  улсын  нэрийг  Монгол  гэж  солиод  авч  ирж   байсан  гэх  шар  толгойтнууд  эндүүрснээ  ойлгоод   толгойгоо  багагүй  гашилгах  болсон.  Үндэстэн  дамнасан  том  корпорац  гэхээрээ  хамгаас  шударга,  ёс  зүйтэй  байдаг  гэвэл  жинхэнэ  эндүүрэл. Харин  ийм  том  байх  тусмаа  бусдыг   хүчээр  дээрэлхэн, боломж   гарвал  бүр  уусган  залгиж  байдаг юм. Рио  Тинтогийн  150  гаруй  жилийн  түүх  ч  тийм  цэвэр  биш.  Мөр  нь  цус,  үгүйрэл  сүйрлийг  дагуулсан  нь  ч  бий.  2012  оны  Лондоны  Олимпын  наадмын  медалийг  Рио  Тинто  хийхээр  болсныг  дэлхийн  улс  орнууд  эсэргүүцэж  болиулсны  учрыг   жирийн  тохиолдол  гэж  үзэх   үү. “Байгаль,  хүрээлэн  буй  орчныг  хөнөөн  сүйтгэгч,  хордуулагч  Рио  Тинто  спортын  хань,  найз  нөхөр  байх  ёсгүй” гэсэн  уриан  дор  олон  үндэстэн  яагаад  нэгдсэн  гэж  бодно  вэ?  Замби  улс  зэсийн  орд  газраасаа  юу  ч  олж  долоолгүй  үндэстэн  дамнасан  корпорацид  (Швейцарийн) цөлмүүлээд  хоосон  хэвээрээ   хоцорсон   нь  өөртөө  ашиггүй  гэрээ  байгуулсны  гор  гэдэг. Замбигийн  адилаар  замарсан  орнуудын  сургамж,  жишээ ч  олон.  Баялгаасаа болж  баларсан  улсуудын   тоог  Монгол  Улсаар  нэмэхийг    тэдэнд   зөвшөөрөх  ёсгүй  юм.

Рио  Тинто,  Айвенхоу  майнз  хөрөнгө  оруулалтаараа   ямар нэгэн   улсыг  өөд  татсан  гэх  жишээ  баримт   огт  алга. Харин  ч  үгүйрүүлж,  хоосруулан, цөлмөөд, үймээн  самуун  үлдээгээд  өөрсдөө  өврөө  түнтийлгээд   хаяж  одсон  гэх  өөдгүй  намтар  арвин  олдох  нь  хачин.  Сурсан  юмыг  сураар  боож   болдоггүй.  Бидэндээ  сурсан  мэхээ  хийх  гээд  л  элдэвлээд   байна  даа  тэд.
Хэдхэн  хоногийн  өмнө  Өмнөговь  аймагт  томилолтоор  ажиллаад  ирлээ. Нутгийн  иргэдийн  итгэл  алдарчээ.  Тэд  Оюутолгой  компанийг  шууд  л  “Жинхэнэ  хулхи”    гэж  тодорхойлж  байна. Намайг  очдог  өдөр  аймгийн  Засаг  даргын  Тамгын  газрынхан  Оюутолгой  компанийн  удирдах  бүрэлдхүүнтэй  хуралдаж  таарлаа.  Тус  аймагт  оруулах   ёстой  хөрөнгө  оруулалт,  амлалтаасаа  Оюутолгой  татгалзаад  удаж  байгаа  гэнэ. Аймгийн  төвд  барьж  өгсөн  гэх  хоёр  сургуулийн  барилга  гэж  хэн  ч  харсан  өнгө, үзэмжгүй,  будаг, шохой  нь  хуурсан  гурай  гэж  жигтэйхэн  шавар  овоолго  харагдах  юм  билээ. Биеийн  тамирын  ордон  байгуулж  өгнө  гэсэн  авч  санхүүжилт  хийхээ  байсан  тул  бас  нэг  балгас  болон  хүглийж  байх.  17  жил  эдний   хүслээр,  харцаар  бөмбөрлөө,  монгол  хүн  өөрийн  эх  орондоо,  өөрийн  газар  нутагтаа   бусдын  гар  царайчлан  амьдрана  гэж  юу  байдгийн  хэмээн  өмнөговьчууд  бухимдаж  байна.

 Оюутолгойн  удирдлагууд  ярихдаа  гоё  хэдий  ч,  биелэлт  гэж  ёстой  лөөлөө  гэдгийг  тэд  өгүүлцгээлээ.  Засгийн  газартай  байгуулсан  гэрээнд  тусгасан  нийт  ажилчдын  90  хувь  нь  монголчууд  байна  гэдэг заалт  амьдрал  дээр  шал  худлаа  гэдгийг  Өмнөговьд  очиж  байж  л   мэдэх  юм.  Одоо  Оюутолгойд  ажиллаж  буй   10 мянган  хүний  тал  хувь  нь  л  монголчууд.  Гэхдээ  энэ  тоонд  туслан  гүйцэтгэх  ажил , үйлчилгээ  эрхэлдэг  монголчууд  ороод  шүү  дээ.  Алхам  тутамдаа  тэд  биднийг  хуурч  байна.  Монгочуудад   хачин  дээрэлхүү.  Хэл  ам  хийгээд  явбал  өчиггүйгээр  ажлын  гэрээгээ  цуцалчихна. Оюутолгойд   ажил, үйлчилгээ  хийх   эрх  авсан  монгол  компаниуд  тэдний  өмнө  нохой  мэт  шарвалзаж  байх  ёстой.  Эс  бөгөөс  хөөгдөнө,  хог  дээр  үсрэнэ. Ядаж  л  арван  мянган  ажилчны  90  хувь  нь   монголчууд   байх  аваас  Монголоос  хоол,  хүнсээ  хангадаг  болно. Тэгвэл  Оюутолгойн  хятад,  австрали,  англи,  канад,  америк  5000  гаруй  ажилчин,  ажилтнууд  Австралиас  хурганы  мах,  Францаас  лаазалсан  бүтээгдэхүүн,  Хятадаас  хүнсний  ногоогоо  зөөлгөн,  ханган  нийлүүлж  байх  жишээтэй.  Монголыг  гэсэн  сэтгэл  Оюутолгойд  өчүүхэн  ч  алга. Орон  нутгийн  аж  ахуй,  нэгжүүдээс  нийлүүлдэг   ингэний  хоормог,  буцалгаа,  жимс, ногоог  түмэн  шалтаг  тоочин  байсхийгээд   авахаа  болчихно.  Ажилчдынхаа  хуучирч,  хэмхэрсэн  гэрийг  тусламж   хэмээн  орон  нутгийн  засаг  захиргаанд  олгочихдог  гэх  мэтээр  манийгаа  аргалаад,  залилаад  бүр  нэг  сурчихжээ. 

Одоо  бол  Оюутолгойн  төсөл  гэж  ярихаа  болиод  Оюутолгойн   үйлдвэрлэл  гэж  ярьдаг  болсон  цаг.  Өнгөрсөн  намраас  эхлээд  экспортод    зэсийн  баяжмал  гаргаад  эхэллээ.   Анхны  гэрээ  ёсоор  бүтээгдэхүүнээ  борлуулалтад  гаргасан  цаг  мөчөөс   эхлэн  Оюутолгойд   оруулсан  4.7  тэрбум  ам.долларын  үндсэн  хөрөнгө  оруулалт  зогсох  учиртай.  Борлуулалтаас  олох  орлогоороо  эхлээд  үндсэн  хөрөнгө  оруулалтаа  нөхөөд  үүнээс  хойш  хөрөнгө  оруулагчид  ашиг  хуваалцах  болно  хэмээн  бидэнд  ойлгуулж,  ойлгож  ирсэн. Гэтэл  дахиад  л  хууралт,  бас  урвалт.

Оюутолгой  компани  үндсэн  хөрөнгө  оруулалтынхаа  хэмжээг  бараг  есөн  тэрбум  ам. доллар  хэмээн   гаднаас  дөрвөн  тэрбум  ам. долларын  зээл  хөөцөлдөн  бүтээсэн  гэдгээ  арваадхан  хоногийн  өмнө  мэдээлсэн  байсан.  Тэгэхээр  анх  олборлолт, борлуулалт  эхэлснээс  4.5  жилийн  дараа  үндсэн хөрөнгө  оруулалтаа  нөхөж  дуусаад,  ашиг  хуваарилж  эхлэнэ  гэсэн  тэдний   амлалт  худлаа  боллоо.  Нөгөө  бидний  мөрөөдөл  хэзээ  ч  үл  биелэх,  утопп  санаа  болж   хувирах  магадлалтай  гэдэг   эндээс   харагдаад  байна.  Үндсэн  хөрөнгө  оруулалт  нэмэгдээд  байгаа  нь  монголчууд  биднээс  цаг  хожих  гэсэн  санаа  гэдгийг  мэрэгжилтнүүд  өгүүлдэг  юм  билээ.  Энэ  нь  угтаа  ашиг  хуваах  цаг  хойшлогдож   байна аа  гэсэн  үг. Нэгэнт  зээл  аваад  8-9  тэрбум  ам. долларт  хүрсэн  үндсэн  хөрөнгө  оруулалтаа  нөхөж  дуустал  монголчууд  хүлээнэ.  Оюутолгойн  ордыг  лавтайяа  30  жил  ашиглана  гэсэн  Рио  Тинтогийн   үлгэрт  бид  итгэх  хэрэгтэй  юү.  “Бороо-гоулд”  Сү. Батболд  хоёр   монголчуудыг    хулхидсан  шиг  явдлыг  Рио  Тинто  давтахгүй  гэсэн баталгааг  хэн  өгч  чадах вэ? Биднийг  ашгаа ч  авч  чадаагүй байхад  арван  жилийн  дотор  л  Оюутолгойг  хоослон  цөлмөх  техник, технологийн  хүчин  чадалтай  дэлхийн  ердөө  гурав, дөрөвхөн  компанийн  нэгтэй  учирсан   гэдгээ  бид  байнга  бодолцох   хэрэгтэй  болов  уу? 

Үр  ашгийнхаа  тооцоог  тэд  биднээс  мянга  дахин  илүү  тооцож  байж  л  хөдөлж  байгаа  шүү дээ. Өдий  болтол  Өмнөговьд  хот,  суурин  байгуулахгүй  гэдийж  байгааг  Монголд  хэдхэн  жил  болоход   хаваасаг,  авдгаа  авч,  авдраа  дүүргээд  буцна  гэсэн   тооцоотой   байхыг  үгүйсгэж   болмооргүй  бидний   хувьд.  Энэ чинь  Эрдэнэтээс  нэг  шоо  метр  шороонд  агуулагдах  зэсийн  агуулгаараа  4-5  дахин,  нөөцөөрөө  гурав  дахин  том  орд. Зэс  төдийгүй  алт,  мөнгөний  том   нөөц   бас  байгаа.  Тэгээд  30  жил  гэр  барьж,  амбаарт  амьдарч  уул  уурхай  эрхлэх  болж  байна   гэж  үү.  Ийм  их  баялгийн  эзэд  атлаа  гаднынханд    ингэтлээ  шалдаа  буун  царай  алдаж,  гуйж  байх  шаардлага  бидэнд  байх  ёсгүй.  Өөрт  ногдох  34  хувийг  1.8 тэрбум  доллараар  худалдан  авч  байгаа  маань  ч  нүүр  рүүгээ  нулимуулж  байгаагаас  нэг  их  ялгарна  гэж  үү. Оюутолгой  шиг  даварсан,  монголчуудад  эрхэлсэн  компани  алга.  Говьд  ус  гэдэг  алт, зэснээс  ч  үнэтэй  ховор  эрдэнэ  байдаг  юм.  Гэтэл  Оюутолгой  гүний  усыг  монголчуудынх  биш,  бид  өөрийн  мөнгөө  зарцуулж  олсон  бидний  өмч  хэмээн  бараг  архирч  байна,  тэгээд  саяхныг  болтол  үнэгүй  ашиглаж,  монголчуудад  болохоор  литрээр  нь   үнэлэн  зарж  ирлээ  шүү  дээ.  Тэд  говийн  гүний  усыг  секундэд  дөрвөн  тонноор  ховх  сорж  байгаагаа  усны  хомсолд  орохгүй  хэмээн  хайцаалдаг  нь  үнэхээр  биднийг  тэнэг  гэж  басамжилж  байгаагаас  өөрцгүй.  Монгол  хүний  генд   нь  ямар  ч  үндэстнээс  илүү  уул,  ус,  нутгаа  гэсэн  хүйн  холбоо  байдаг  гэдгийг  тэд  мэдэхгүй  байна.  Аанай л  дарлаж  сурсан  африкчуудтай   адилтгаад  байгаа  юм  биш  үү  биднийг. Монгол  Улсаас    Оюутолгойд  татварын   хөнгөлөлтийг  хүссэнээр  нь  эдлүүлсэн  байдаг  юм.  Эрдэнэт  үйлдвэр  өнөөдөр  13 хувиар  роялти  төлж  байхад  Оюутолгойд   байгалийн  нөөц  ашигласны  роялтиг таван   хувиар  30  жилийн  хугацаатай  тогтоосон  шүү  дээ.  Бид  Оюутолгойн  гэрээн  дээр  үнэхээр  том  алдсан  гэдгээ  мэддэг  ч   хүлээн  зөвшөөрч  чадахгүй,   арчаагүй царайлж   байна.  Ийм  хулчгар,  аймхай  байж  боломгүй  санагдана.  Ухаалаг  төрийн  ажил  эндээс  эхлэх  ёстой.  Алдаа  гаргасан  гэдгээ  хүлээн  зөвшөөрч,  эртхэн  засаад  авъя  л  даа. Роберт  Фрийланд  нэгэнтээ  Оюутолгойн  гэрээг   батлуулахын  тулд  Монголын улстөрчдөд  авилга  өгсөн гээд  хэлчихсэн.  Тэгэхээр  гэрээ  хэний  эрх  ашигт  үйлчлэх  нь  тодорхой  байгаа  шиг,  түүнийг  даруй  өөрчлөх  хэрэгтэй  гэдэг  нь  ч  тодоос  тод  байна  биш үү.  Монголчууд  хулхидуулахгүй  ээ,  яагаад  гэвэл  бид  африкчууд  биш  байхгүй  юу  даа.  
0 Сэтгэгдэл
Рио тинто манай оюутолгойн 66% эзэмшиж байхад 34% эзэмшиж байгаа монгол улсын засгийн газар яагаад зээл авхад баталгаа гаргаж өгнө гэж бид нартай яаж харьцан бид нар адилхан хариу барина компиан байгуулаад зээл авахдаа арай ингэж эрхэлдэгүй байх шүү даварцан
Танай эхнэр жирэмсэн үү. Танайх нялх нойтон хүүхэдтэй юу. Хөгшчүүл чинь бүгшиж ханиаж байна уу. Улаанбаатар хотын утаан бүрхүүлээс гадна хамгийн ойр цэнгэг агаартай Айдсын давааны энгэрт Атлас зочид буудлын дэргэд орших Амгалан хотхонд шинэ тутам баригдсан 160 хав.м талбай бүхий тохилог байшинг түрээслүүлнэ. Холбоо барих утас: 9909-9237, 8908-8924
neeree ulsad hohirol uchiruulsan erh medeltnuuded hiisen hohirliinh hemjeeg shatlal togtoomoor bainaa. hamgiin deed shatand garsan hohirol uchiruulsan huniig yag hyataduud shig shiitgej buudan horooj ar geriig ni shorond nasaar ni horivol shudarga bolno.
muu novshnuudiig huuguud gargahad yah yum ted nar yaj ch chadahahgui sh dee.
mongolchuudaa oyutolgoig tsartsaaya. tednii oruulsan hurungiig tsartsaaya
Songuuli bolohoor buzaad l ene heden urvagchidiig songohoo bolimoor youm nuguu elbegee bayarzogt Mah niileed hiigee biz dee tegeed Ed nar bgaa zagt oligtoi youm uurchluhyy
irgenii dain hj turiin ergelt hh heregtei tsaaziin huuli gargah heregtei
oyu tolgoi ali hediine hujaa tolgoi bolson elbegdorj bayartsogt bayar zorigt geh metiin yaruu aldart urvagchid hagartlaa bayjij dundad ulsiinhaa iveeld orohoor ulairch ywna odoo bidend gantshan songolt bii
buhel buten uls baina daa neg muu gadaadiin kampand ard tumnee deerelhuuj baidag archaagui uls torchidiin gai mongoloo avarah humuus ene uls torchidod bainuu
Толгойтныг бөхийлгөж,Тойгтныг сөгдүүлж явсан.Сүр золбоот эрсийн үр сад бид л арчаагүйдээ урвагчидийн идэш хоол болж байх ч гэж дээ ээ хөх тэнгэр минь эвлэлдэж нэгдэдгүй энэ үеийн тэнэг үр садаа өршөө
DANDAAL HEN NEGNIIG TURHIRSAN ESVEL HEN NEGNEES TUSLAMJ HUSSENCH YUM SHIGL SETGEGDELUUD BNA! MONGOLCHUUD ARGAA BARJEE!
Энэ гэрээг байгуулсан хүмүүсийн үлдэгдэл одоогийн их хурал засгийн газарт нилээд хүчтэй байгаа тул яаж ч чадахгүй байна. Баяр Элбэгдорж нарын л хуйвалдаан. МАН олонхи болсон боловч эдэнтэй хамт уная ерөөс гэрээ байгуулья Үүнээс насныхаа хоолыг олж авья. Ардчилсан нам ч гэсэн засагт гарвал гараг гэж зориуд стандарт бус засгийн газар байгуулсан.Хэрэв дангаара засаг барьж энэ гэрээг хийх гэвэл МАН-ынхан хамт идэх гээд хийлгэхгүй.Тэхээр ийм зам л сонгож авч дээ. Элбэгдорж бол үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байсан Гэхдээ тэр нөхөр гэрээгээр барьцаалан хамтарсан засаг байгуулахыг дэмжсэн байх. Ард түмэндээ ядаж 10 хувийг эзэмшүүлэх байсан. Гэвч толгой компаний хувьцааг одоогийн их хурлыханны ихэнх нь эзэмшдэг гэсэн шүү. Тэд ард түмэнд тэгж олон сая хувьцаа алдаж байхаар засгийн хэдэн шуналтныг хахуульдах нь хялбар гэдэг теоромоор ажилласан байна. Оюутолгой ресурс компанийн хувьцааг монголын улс төрчдөөс хэн хэн эзэмшиж байгааг удахгүй хэвлэлд бичих юм гэнэлээ шүү.
elbegdorjiin emgeelegch nar sorongyiin ghylgaich nar?ta nar ydahgyi dee!!!soronryygaa zail!ard tymeniig doromjilson ene tor hyrdan zamharan ynana medbuu?hylgaich tolgoi ygaagch nar yiliin yriin siitgeleer dyysna!ard tymen hatyy yhaanaar harj bna daa!!
Mongold tor gej alga?harin toriin ner barisan dabarsan hylgaich abilgagch nar ikhe boljee!ednii hiij baigaa abilgal absan oyun tolgoitoi habsarsan bygdiig olj ireed hamtad ni bylslah l yldlee!!!Mongoliig doromjilj baigaa oyu tolgoig haah heregtei!!!!
fucker-uud mini bitgii shaaaaaa OT bol jinhene olon ulsiin standart gej yu baidagiig mongold uzuulj bga gazar shoooo
Mongold tor gej alga?harin toriin ner barisan dabarsan hylgaich abilgagch nar ikhe boljee!ednii hiij baigaa abilgal absan oyun tolgoitoi habsarsan bygdiig olj ireed hamtad ni bylslah l yldlee!!!Mongoliig doromjilj baigaa oyu tolgoig haah heregtei!!!!
Би Оюу толгой компанийн үйл ажиллагааг шагасныха хариуд ажлаасаа халагдах дөхөөд нэг юм сахилгын шийтгэлтэй хоцорлоо. Үүнээс болж сахилгын шийтгэлтэй хүн гадаад томилолт шагнал урамшууллаас хасагдаж ажлын байрны маш хэцүү дарамтанд ороод байна. Миний шалгасан шалгалтын материал хэзээ нэгэн цагт гэрчийн матераил болно гэдэгт би их итгэлтэй байдаг. Энэ талаараа холбогдох хүмүүст нь хандсан болов ч ямарч анхаарал хандуулахгүй байна. мэдээлэл авахыг хүсвэл зочны хэсэгт сэтгэгдлээ бичнэ үү
unen medeelel bichsen bn, oyu tolgoid bol mongol hun hench bish gadaadud n mongol ajilchda durt uedee halna solino, iim geree hiisen hulgaichuudig ard tumnii shuuheer shuuged il tsaazalval taarna
Оюу толгой яг Аороо гоулд шиг аашилж байгаа. Дотор нь байгаа хүнээс сонсоход өөрийн үндсэн хөрөнгө гэж байхгүй бүгдийг нь түрээсээр ашиглахаар шийдвэрлэсэн гэж байна лээ. Энэ нь баялагын хамгын ашигтайг нь хамж аваад удахгүй хаяж явахын дохио.
uhaad avaad yavchihaar ni orond ni bayartsogt bayar elbegdorj zorigt nariig buudaj ***** bolno.
Элбэгдорж Баяр хоёр буюу МАН болон АН хэсэг нөхөдий хийсэн ажил . Баяр зугтаад алга болсон Элбэгдорж буугаад зугатах байлгүй муу газар нутагаа худалдсан новшнууд. Үнэн юм гэж байна уу. Худалч Ерөнхийлөгчтэй хэцүү байна. Айлд өгсөн охиноо буцааж авахгүй гэдэг тэнэг хүн байхуу муу тогдойсон ***** жинхэнэ цэцэг ургуулдаг гар даа Элбэгдорж оюутолгойг гэрээг хийсэн гол хүн нь ш дээ .Үйлийн үр гэж байдаг юм шүү новшнуудаа.
yaltan Enh bayariin Friidlandaas 50 saya dollar avch 25 shirheg litsynz ogsoniig yah gej baina ve?
elbegdorjiin emgeelegch nar sorongyiin ghylgaich nar?ta nar ydahgyi dee!!!soronryygaa zail!ard tymeniig doromjilson ene tor hyrdan zamharan ynana medbuu?hylgaich tolgoi ygaagch nar yiliin yriin siitgeleer dyysna!ard tymen hatyy yhaanaar harj bna daa!!
сү.батболд, с.баяр, зориг, баярцогт, элбэгдорж, алтанхуяг нар хойч үедээ эх орноосоо урвасан шанзав бадамдоржын адил дуудагдах болно. ТЭД ИХДЭЭ 30 ЖИЛ БАЯН ЦАТГАЛАНААР ХОРВООГ ТУУЛНА ГЭТЭЛ МОНГОЛ УЛС ХЭДЭН ЖИЛ ОРШИН ТОГТНОХ ВЭ ГЭДЭГТ ХЭЛЭХ ХЭЦҮҮЛ БАЙНА
temtseh setgeltei hun n tsoorch bn shuu dee mongol mini engeed muhdiin bjee
heden ger sendwichen heden bshin barichaad 8 9 terbum dollariin hurung oruulalt hiisen geed ***** bgan da ene shar tolgoitoi pizdakuud
Avligachidaa Setguulchideed ta nar odoo uls torchij bolno. eh oron ard tumen chini hetsuudlee shuu dee? ta nar odoo amaaraa bish garaaraa buteen baiguulalt hiih tsag ni boljee.
Сэтгэгдэл комментоор биш бодитоор л тэмцэе,,Ганц нэгээрээ цөөхүүлээ бол хаданд хашгирсан цуурай шиг уусаад л,,Газар шорооныхоо төлөө төмцэгч Мөнхбаяр шиг хүчгүйдээд 20-иос дээш ,,ял,,,
temtseh setgeltei hun n tsoorch bn shuu dee mongol mini engeed muhdiin bjee
eoooe buur uur hureed uhehnee muusain shar boosnuuded ta nar tegj lbai bid chadahdaa l chadna muu shar huvalzuudiig hooh bolnoo
huuj gargah heregtei. Tseregtei zevsegtei uls gedgee haruulah heregtei
bushuu zailuul, uhsenii geree meree
gadaad gej baikhaar ekhleed naad dotoodiin daisan c,bayr terguutniig barikh kheregtei !
єєрсдєє бїтээх чадвартай болвол хаачих,эс тэгвээс гадныхны хаалтад орох байх,анханаасаа буруу эхэлсэн ажил
Хоосорсон нүхэн дотор шороо үмхээд л хэвтэж байж дээ бид
mongiin ogood hooj garga rio tinto g
Mongoloos huuguud gargaach novshnuudiig Hudulj ehleh heregtei
baidal iim baihad tur zasag maani undesnii buteen baiguulagch ard tumendee hurungu oruulalt hiij bui Enerji resurs met kompaniudaa demjmeer yum
Хамгийн их уншсан