"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Харанга”-ийн Лхагваа Монгол ээжүүдээ магтан дуулна

Харанга” хамтлагийн дуучин МУСТА X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог бидний гар дээр ирлээ. Энэ цомог нь түүний тав дахь бие даасан цомог бөгөөд тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд”, зэрэг дөрвөн цомог гаргасан. Худалдаанд гарсан цагаас хит дууны жагсаалт, шилдэг цомгийн борлуулалтыг тогтмол тэргүүлдэг авьяаслаг уран бүтээлчийн шинэ цомог болох “Монгол ээж” цомог нь нийт арван дуутай бөгөөд эх хүний нинжин сэтгэл, хайр энэрэлийг магтан дуулснаараа онцлогтой юм. “Монгол ээж” цомогт:
“Азийн цагаан дагина”
“Эхийн ач"
“Сүүгээр бүтсэн бурхан”
“Буянтай ээж”
“Амьд бурхан”
“Миний ээж”
“Ээжээ дурсана”
“Ээж”
“Эхийн тухай дуу”
“Монгол ээж” зэрэг дуунууд багтсан ажээ.
Шинэ цомгийнхоо мялаалга болгож, гуравдугаар сарын 5, 6-нд 19:00 цагт “Монгол ээж” амьд тоглолтоо Монголын үндэсний циркт хийхээр товоо зарлаад байна. Уг тоглолт нь шинэ цомогт багтсан дуунууд төдийгүй, хит дуунуудаас нь бүрдсэн юм. Дашрамд дурьдахад “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд ойн арга хэмжээний эхлэл болгон “Монгол ээж” тоглолтоо хийж байгаа ажээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Брос рекордс”, “Мизюc&lоуе”, “Jojo’s tоуs”, зохион байгуулагчаар “Desoft media”, “New star” студи, Монголын үндэсний цирк, www.easyticket.mn ажиллаж байгаа бол тоглолтын продюсераар МУСТА М.Болд, найруулагчаар МУСТА Д.Лхагвадорж нар ажиллаж байна.
Хөгжимчдийн бүрэлдэхүүн монголын шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн юм. Үүнд: Никитон хамтлагийн гитарчин МУСТА Д. Өлзий-Орших, Соёл-Эрдэнэ хамтлагийн бөмбөрчин МУСТА Б. Цолмон, “New star” студын даралтат хөгжимчин МУСТА С.Гантөр, “Брос рекордс”-ийн хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин МУСТА Г. Онон. Никитон хамтлагийн басс гитарчин МУСТА Г. Буян-Өлзий нар оролцоно. Тоглолтонд урилгаар МУГЖ Т. Ариунаа, МУСТА X. Оюунбилэг нар болон “Харанга” хамтлаг оролцож та бүхэнд ая дуугаа өргөнө. Тоглолтын тасалбар 40.000 төгрөгний үнэтэй ба www.easyticket.mn сайтаар худалдаалагдах юм. Ингээд та бүхнийг монгол сайхан ээжүүдээ магтан дуулах “Монгол ээж” тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

0 Сэтгэгдэл