Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нуруу өвдөх энгийн шалтгаанууд
Аливаа өвчний үүссэн учир шалтгааныг сайтар бодох юм бол тун энгийн байдаг. Бидний өдөр тутмын амьдралдаа үл анзаарах муу зуршлууд эцэстээ өвчин үүсгэх нь түгээмэл. Нурууны өвчин ч яг ийм энгийн шалтгаантай байдаг.

Хуучин матрас

Хамгийн сайн матрас ч 8-10 жилийн дотор муудаж, хэрэглээнээс гарах цаг нь болдог. Хэрвээ орны чинь матрас 10-аас дээш жил болсон бол эрүүл мэндээ бодоод бушуухан соль. Харин шинэ матрас чинь хэт хатуу биш, хэт зөөлөн ч биш байх ёстой.

Том цүнх

Хэрэв та том, хүнд цүнх байнга үүрч явдаг бол энэ нь нуруу өвдөх бас нэг шалтгаан болно. Нэг талдаа хүнд цүнх байнга үүрсээр байх нь биеийн тэнцвэрийг алдагдуулна. Энэ нь мэдээж нурууны тэнцвэрийг ч алдагдуулна. Биеийн жингийнхээ 10 хувиас илүү хүнд ачаа цүнхэндээ авч явах хэрэггүй. 

Өндөр өсгийт эсвэл намхан ултай гутал

Өндөр өсгийтэй эсвэл тэгшхэн ултай гутлын аль нь ч байсан байнга өмсөх юм бол нуруу, үе мөчинд муу. Өмсөхөд эвгүй сандаал ч хөлөнд, цаашилбал нуруунд ачаалал өгдөг.  Бүсгүйчүүд биеийнхээ өндөрт таарсан өсгийтэй гутал өмсөх ёстой. Тиймээс өөрт таарахыг ол.

Атаа жөтөө

Хачирхалтай нь, хүний сэтгэл зүйн байдал нурууны эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг байх нь. Ялангуяа атаа жөтөө, өшөө хорслыг сэтгэлдээ байнга тээж уур бухимдалтай явах нь биеэ чангалж, булчин шөрмөсөө чангалахад хүргэдэг. Энэ нь мэдээж удаан үргэлжлэхээрээ нурууг өвчлүүлдэг аж.

Бүх л өдөржин суух

Суудлын ажилтай хүмүүсийн хувьд нурууны өвчин түгээмэл тохиолддог. Учир нь, суугаа үед нуруу зогсч байх үеийнхээс 50 хувь илүү ачаалал авдаг аж. Тэгэхээр босч дасгал хийж, биеэ хөдөлгөх, үгүй бол ядаж зөв суух хэрэгтэй. Зөв сууна гэдэг нь цэх сууна гэсэн үг биш, үл ялиг налж суух хэрэгтэй бөгөөд харин толгойгоо тэгшхэн байлгах хэрэгтэй аж.

Стресс

Хүн стресстэж, ядрах үед хүзүүний булчин, нуруу ч  дагаад ядардаг. Тиймээс стрессээ тайлахын тулд дасгал хөдөлгөөн хийх ч юм уу бясалгал хийж, ваннтай усанд суух хэрэгтэй.

Таргалах

Жин нэмж, таргалах нь нуруунд өгөх ачааллыг нэмэгдүүлдэг. Ялангуяа хэвлий хавиар илүүдэл жинтэй байх нь аарцагны ясыг урагш нь түлхэж, улмаар нуруунд ачаалал өгдөг. Илүүдэл жингийнхээ 5-10 хувийг гээхэд л нурууны өвчин хамаагүй багасахыг мэдрэх болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан