Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Амины үнэтэй аархал буюу хөсөр хаягдсан хүний эрх
Жаахан гар нь бээрсэн ч жолоо цулбуураа тас атгасан жаал хүүгийн өмнөөс жавартай өвлийн жихүүн салхи нүүр нүдгүй балбана. Унасан морь нь урт холын замд хүйтэн хөлсөө цувуулж хүч шавхан хурдлана. Зам яагаа ч үгүй, зайдалж мордсон жаал замын уртад хөлдөх дөхнө. Хөл гар нь бээрч, хөшүүн хойрго оргиж, хөндийн хүйтэн салхи хацар нүүрийг нь алгадна. Хөлөрсөн морины нуруун дээр тогтож суухад бэрх. Хашиж шахах машинууд унаач хүүхдийг унасан морьтой нь дайрчих дөхнө. Урдах морины хөлөөр шидэгдсэн цас, шороо арын морины хүүхдийг нүүр нүдгүй булна. Бариа ойртох тусам баруун солгойгүй гуядах жаал өчүүхэн төдий гэнэ алдвал хөлдүү газар хар эрчээрээ унана. Унаж бэртээд, утсан чинээ улаан амиа эрсдүүлэх аюултай.

Цастай зам, цайдам хөндий, хойно урдаа орж хурд шалгах морьд, жавар цуулан солонгорох унаач хүүхдийн гийнгоон дуу, жийп “сойн” дагах уяач нэртэй сайд дарга нар морь машин холилдсон монгол түмний өв соёл, алаг үрсийнхээ амиар наадсан аархал төдий тэнэглэл...
Энэ бол монгол түмний цэнгэл болсон морин уралдааны үнэн төрх. Цэнгэл ч гэж дээ, цээж өвчтэй баячуулын амины үнэтэй аархал. Монголчууд хэзээний л аагархуу, омгорхуу улс. Ижил тэнгэртэйд нь харагдаж илүү тэнгэртэйд нь намнагддаг хэмээн чоно авлаж хийморь лундаагаа сэргээлээ гэнэ. Ховор ан амьтдаа хууль цааз зөрчин байж хэдэн зуугаар нь хядна. Халуун амь эрсдүүлэн байж хурдан морь уралдуулна. Түүнийгээ эрийн хийморь сэргээсэн Монгол түмний их баяр цэнгэл хэмээн сүржин даржин нэрийднэ. Ийм тэнэглэлийг эцэс болгох цаг ирсэн. Хурдан морины уралдааныг хорьж цагдах ёстой гэсэн үг биш л дээ. Эрийн гурван наадмыг ч тэр. Харин тогтсон дэг жаягтай болгож тоймтойхон хуульчилж, түүнийгээ дагаж мөрддөг байх хэрэгтэй. Унаач хүүхдийн насны доод хязгаарыг ес байхаар хуульчлан баталсан ч хөдөө хээр болдог хурдан морины уралдаанд хууль үйлчилдэггүй бололтой. Уяач нэртэй улс төрийн түшмэдүүдэд ч гэсэн.
Улсын наадам дөхөхөөр уяач нэртэй баячууд унасан машин, сойсон мориороо солгой баруунгүй солио наймаа хийж, нэг ёсны алдхан биедээ ахадсан айхтар том аархана. Тэдгээр уяачийн дийлэнх нь эмээлээ даахгүй эрийн хугархай болсон эрхэм дээд сайд түшмэдүүд. Араатан амьтан алж хядан, адгуус мал уралдуулж аархаж омогшдог бидэн шиг тэнэг улсыг би л хувьдаа мэдэхгүй.
Өлсгөлөн хүний зовлонг цатгалан хүн мэдэхгүй гэдэг. Өвөл, зунгүй уралдаж амь насаараа дэнчин тавьдаг алдрай жаахан үрсийн зовлонг алдарт уяачид мэдэх үү. Үгүй ээ. Мөнгө төгрөгөө үрж ядсан баячууд хурдан морины төлөө хуруу хумсаа хугалах дөхдөг нь юуных вэ. Соёолонгийн тоосонд дарагдвал хийморь сэргэдэг гэсэн мухар сүсгийг хэн гээч нь дэлгэрүүлчихэв. Энэ бол байдаг л мухар сүсэг. Наадам бүрээр соёолон үзэхээр цугласан олон айрагдаж ирсэн морьдын хөлс, тоосыг “хүртэх” гэж адгуус амьтнаасаа ч дор аашилж аягладаг. Барианд орсон морийг барьж авахаар улайрсан олон унаач хүүхдийг нь унагаж, гишгичиж алах дөхсөн удаа ч бий.
Энэ мухар сүсэг, муйхар ухаан, хий хоосон хэнээрхэл, бардамнал, омгорхол биднийг ийм сохор болгожээ. Хөлд нь хүн гишгэчүүлж байхад хөлс авахаар морь руу нь дайрдаг монгол ёс байдаг юм уу. Бид нүүдэлчин соёлтой дэлхийд ганцхан Монгол наадамтай гэж дэвж хөөрцөглөдөг ч өдийг хүртэл Чингис хааны нэрийг худалдаж идэхээс өөр өөдтэй хийсэн зүйлгүй. Өв соёл гэж энгэр цээжээ дэлдэвч эцээхэн хайрлаж хамгаалаад явчихаж чадахгүй үнэлж баршгүй үндэсний өв уламжлалаа өөр улс үндэстэнд алдахыг нь алдаад хуваалцахыг нь хуваалцчихсан.
Яахав, эртнээс эдүгээг хүртэл эрийн гурван наадмаа хийж эр бяраа гайхуулж, эрхий мэргэнээ сорьж, уяач нар нь эрдэм чадлаа гайхуулсаар энэ цагтай золгосон. Гэхдээ, төрийн их баяр наадам, долоон даншиг гэж байснаас хэн дуртай нь хэдэн адуу цуглуулж бооцоот уралдаан зохион байгуулж өвлийн хүйтэнд хүүхэд морь хоёрын үйл тамыг үздэг уламжлал байхгүй байсан болов уу. Харин өнөө цагт морь уралдуулах гэдэг мөнгө төгрөг нь илүүдсэн, хийх зүйлээ олж ядсан хэдэн баяны зугаа төдий болж. Тэр зугаа цэнгэлийнх нь хамгийн том хохирогч нь хүүхэд. Зарим нэг ухаантан жилд тийм угшлын төчнөөн ч морь уралдаанд үхэж үрэгдэж байна хэмээн тоо бодож тооцоо судалгаа гаргасан байх юм. Гэхдээ эрдэнэт хүний амийг эн тэргүүнд тавих ёстой биш үү. Харамсалтай нь, хурдан морины унаач хүүхдийн амь нас хохирсон тухай мэдээлэл хав дарагддаг нь их. ССАЖ-ын сайд нь хурдан морины унаач хүүхдийн эрх ашгийн төлөө завхарсан олон уралдааны заримыг нь болиулах санал оруулсаны төлөө уяачид нэртэй нударган баячууд нь эсэргүүцэж, үндэсний өв соёлыг үгүй хийх нь харь хүнээр хань хийсэн гэхчлэн элдвээр ярьж эрээ цээргүй аяглаж байна.
Угтаа, Засгийн газрын 2008 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-д наадам дуусч намрын дунд сарын шинийн 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-н хүртэл морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл гээндээ ч тэр үү ,гоондоо ч тэр үү энэ жилийн уралдаанууд сар шинээс ч өмнө эхэлсэн. Ер нь, хаврын тэргүүн сар гэдэг хахир өвлийн жавар хариагүй байдаг цаг. Тиймээс газар тарлантаж гадаа урь орсон хойно уралдаан зохиовол угтаа зөв баймаар. Гэтэл энэ он гарсаар өдийг хүртэл 80 орчим уралдаан, сунгаа, үсэргээн зохиогдож 4041 хүүхэд морь унаж уралдсан тоо баримт бий. Эдгээрээс хэд нь хүйтэн өвөл хээр гадаа мориноосоо унаж бэртсэн нь харин тодорхойгүй. Зун баяр наадмын өдрүүдээр ГССҮТ-ийн хүүхдийн тасгийн өвчтөнүүд гэртээ гарч, орнууд нь сулармагц мориноос унасан гэх хүүхдүүд битүү дүүргэдэг хэмээн тус эмнэлгийн эмч нар халаглан ярьдаг. Харин энэ өвлийн уралдааны үеэр бол ам дамжсан яриагаар 30 гаруй хүүхэд мориноос унаж долоон хүүхэд хүнд, хөнгөн бэртсэн гэх.
Жишээ дурдвал, өнгөрсөн сарын 29-нд буюу сар шинээс өмнө Өвөрхангай аймгийн Хужирт, Хайрхандулаан сумдад зохиогдсон сунгааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж хүнд бэртэл авсан. Тус уралдааныг үзэж явсан хүний машиныг хадуурсан морь эрчээрээ очиж мөргөхөд унаач хүүхэд нь ухаан алдаж, машиных нь хаалга хонхойж цонх нь хагарчээ. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шинийн 8-нд болсон хурдан морины уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унаж нэг нь гараа хугалж, мөн нэг нь тархиндаа хүнд бэртэл авсан байх юм. Гэмтэж бэртсэн хүүхдүүд ихэвчлэн есөөс доош насныхан. Энэ мэтчилэн жишээ баримт тоочвол сонины нэг хуудас багадахаар. Хамгийн гашуун сургамжтай жишээнүүдийн нэгийг дурдвал Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч Н.Галбадрахын их насны морийг унаж явсан наймхан настай хүү хоёр км орчим газар дөрөөндөө чирэгдэж, аймшигтайгаар амиа алдсаныг дурдаж болно. Тухайн үед хүүг анхлан олж харсан нутгийн иргэд тархи нь бяцарч гоожоод танигдахын аргагүй болсон тухай өгүүлж байсан.
Ийм зүрх зүсэм явдал гарсаар байхад энэ тэнэглэлээ зогсоох нь бүү хэл хазаарлах гэсэн салбарын сайд руугаа давшилж бараг л өөрийнхөө үр хүүхдийг моринд чирүүлж ална уу бидний дур гэх юм ярьж байна. Тэр ч бүү хэл энэ жилийн наадмаас ирэх жил хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй гэж ард түмнийг бойкотлох санаагаа ил тод мэдэгдэх болов. Үндэсний өв уламжлал гэж цээжээ дэлддэг өнөөх уяачид жинхэнэ Монгол түмний хамгийн том өв соёл болсон Монгол наадмаараа бойкот хийж, үнэн нүүр царайгаа илчилж байгаа нь энэ. Тэднийхээр бол эрийн гурван наадмаа хоёр болгохгүйн тулд үндэсний өв соёлоо үгүй хийх нь хэмээн алгын чинээ үрсийн амь насаар наадагсадыг өөгшүүлэх хэрэг үү. Хүний, хүүхдийн эрхийг хөсөр хаяж хэдэн адсага уралдуулахаа өв соёл гэж гөжүүдэлсээр байх уу.
Яг ийм л үед хүний эрхийн болоод хүүхдийн төлөө байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн эл асуудлыг нэг тийш болгох нь зөв. Баталсан хууль, тогтоолоо ч барьж ажиллах хэрэгтэй. Хүүхдийн амины үнээр аархаж тэнэглэхийг харсаар хэдий хүргэх вэ.
Аархаж сурсан баячууд адуу малын төлөө амиа өгөхөөс буцдаггүй хэр нь унаж бэртсэн хүүхдийн ар гэрийнхний амыг хэдхэн төгрөгөөр таглаж орхино. Эцэг эхчүүд ч гэж эрээ цээрээ алдсан улс. Эрсдэл ихтэй өвлийн уралдаанд үр хүүхдээ оролцуулдаг нь “үх” гээд явуулснаас ялгаа юун. Хурдан морины унаач хүүхдүүдийн дийлэнх нь хөдөө орон нутаг, аймаг сумдын харьяалалтай ар гэр нь тачирхан амьдралтай байдаг.
Өнгөрсөн наадмаар Хүй долоон хутагт хурдан морины уралдаан сурвалжлахаар гурав хоног өнжсөн юм. Тэр хооронд хурдан морь унадаг цөөнгүй хүүхэдтэй уулзаж ярилцахад нэг удаад уралдахдаа 80-110 мянган төгрөгөөр л цалинждаг гэж байсан. Хүний урманд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс давах тоо хэлсэн нь үгүй. Яахав, морь унаж олсон хэд нь эцэг эхэд нь дэм болдог л байх. Тиймдээ ч, орон нутгийнхан хурдан морины уралдаанд хүүхдээ оролцуулах нь элбэг. Гэвч, хэдхэн халтар төгрөгөөр хайртай үрийнхээ амийг сольчихно гэж сэтгэдэг нь ховор болов уу. Хөдөө газар хэдэн мал бараадсан тэдэнд хүний эрх, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийн тухай өчүүхэн төдий ойлголт, мэдлэг бий болов уу.
Хурдан морь унаж уралдана гэдэг зүгээр ч нэг хүний эрхийн асуудал бус хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэгддэг. Энэ тухай “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” гэсэн сүрхий том тогтоол гарсан ч хэрэгжиж байгаа нь үгүй. Эзэндээ үйлчилдэггүй энэ тогтоол Засгийн газрын 2011 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 303 тоот тогтоол юм. Уг тогтоолд өвлийн морин уралдааныг таслан зогсооход бүх талаар хамтран ажиллахыг уяачид, Монголын морин спорт уяачдын холбоо гэх мэт холбогдох байгууллага, хувь хүмүүст уриалсан нь машины үнэтэй мориор бооцоо тавигчдын хөх инээдийг хүргэж, хөлийн улыг нь гижигдэх төдий л болсон.
2011 онд үүссгэн байгуулагдсан “Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”-ноос унаач хүүхдийн насны доод хязгаарыг ес болгож, өвөл, хүйтний улиралд морь уралдуулсан эрхмүүдэд хариуцлага тооцох, үүнээс болж унаач хүүхэд мориноосоо унаж амь насаараа хохирсон бол ар гэрт нь 500 сая төгрөгийн нөхөн олговор олгуулахыг хуульчлан батлах тухай Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч өнөөг хүртэл хариугаа аваагүй гэнэ. Арга ч үгүй биз. Манай засаг төрийн зөөлөн суудалд тухлагсдын дунд халуун амиар наадагсад цөөнгүй болохоор тэр.
Хэдэн зуунаар уламжлагдан ирсэн эрийн гурван наадам минь хүчит бөхчүүдийн бяр чадал, хүлэг морьдын магнайдаа тоосгүй үүрсэлт, эрхий мэргэн харваачдын саахалтын газар цэцэлдэг сайхан баяр байсан цаг саяхан. Харин өнөөдөр өвөл зун, цаг наргүй хийрхсэн баячуудын улайрсан бооцоо, уралдуулсан морины төлөө чигчийн чинээ хүүхдүүд амиараа өргөл өргөдөг аль ч газар байхгүй ёс дэлгэрч дээ.
засаглах байгууллагад байгаа нэг хэдэн юмнууд л ингэж морин спорт уяачдын холбоо гэж хийрхээд ЗГ-аар дэмжүүлээд байгаа ш дээ. Уг чанартаа бол бөх, морины тэмцээн наадмыг тэр уяачдын холбоо бөхийн холбоо л зохион байгуулж засгийн ажилтай л уялдуулна биз дээ.Түүнээс биш ерөнхийлөгч нь бөхийн цол олгоод л уяачийн цол олгоод л жижгэрдэг орон манайх л байх
manai mongolchuud huleg morindoo hairtai ene ter gej shal hudlaa. hairtai l yum bol yah gej ovliin huitend ongo mongonii toloo amitan tamlaj baidag yum end huuhdiig ni yariagui shu. unaj bertej ami nasaa aldsan huuduudiig yariad baival yun morind hairtai ve bur huuhded hairgui ulaan shunaliin tulamnaad yum bishuu bid chine aan.bas hairtai morio alj idesh hiine. hairtai l yum bol yund alj idej baidag yum.hairtai geed aav eej avgai huuhdee alj ideech ta nar tegvel za yu aldart uyachin shunaltanguudaa
өвлийн уралдааныг хориглосон гэтэл баячууд уралдуулаад л байна даа засаг засгийн цаас бол тэдэнд нохойн жогорхой л байна
Hunii erh hayagdsan bish avligachidyn garyn shar usyg taraaj ogoh gej byatshan urs maani amia aldaad baina.
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Байр машин оролцуулж болно Утас 99084179
Арайййй л юм ааа *****
Уяачдын холбоог ийм байдалд оруулсан МАН-ын дарга М.Энхболдтой тооцоо хийх нь зөв. Хэдэн хүний амиар тоглов. Өдөр бүр морь уралдуулах нь хэдэн хүний эрх ашиг. Ард түмэнд бол баяраар уралдах нь ховорын бөгөөд үзэхэд амттай. Алив юм хэтэрхээрээ болдоггүй.
Тэр уяач нь өөрөө унадаг юм байгаа биз, эсвэл морины эзэн өөрөө унаж осгож үхдэг юм байгаа биз, хувиа хичээсэн хэсэг баячуудын л бузар цэнгээнд хүний алтан амь үрмээргүй байна.
Ийм зэрлэг цэнгээнийг хэн ч битгий үзээсэй. Үзэгчгүй бол хөхөө өвлийн хүйтнээр, хаврын жихүүн жаварнаар хүний амиар тоглохгүй биз дээ? Муусайн баячууд даварч байна. Чоныг жипээр дайрч *****- тэр нь ч энүүхэнд, хөр цаснаар хүүхэд, морьдыг яргална. Ийм хэрцгий наадаанаар монголчууд дутах нь юу л бол?
Авлига хээл хахууль хориотой наймаа мэтийн буруу замаар олсон бузар мөнгөөрөө авсан адсагануудаа өөрсдийнхөө хүүхдүүдээр унуулахыг хуульчилж өг.Аливаа юманд хэмжээ хязгаар гэж бий шүү МАН, МАХН, АН-ын авлигачид аа.2008 оны 7 дугаар сарын 1 бол эхлэл.Тэрнээс эс юм болно.Украйн өнөөдөр юу болж байгаа билээ? Та нарын ээлж удахгүй шүү.
БОЛЬЁ ОО
Жаахан гар нь бээрсэн ч жолоо цулбуураа тас атгасан жаал хүүгийн өмнөөс жавартай өвлийн жихүүн салхи нүүр нүдгүй балбана. Унасан морь нь урт холын замд хүйтэн хөлсөө цувуулж хүч шавхан хурдлана. Зам яагаа ч үгүй, зайдалж мордсон жаал замын уртад хөлдөх дөхнө. Хөл гар нь бээрч, хөшүүн хойрго оргиж, хөндийн хүйтэн салхи хацар нүүрийг нь алгадна. Хөлөрсөн морины нуруун дээр тогтож суухад бэрх. Хашиж шахах машинууд унаач хүүхдийг унасан морьтой нь дайрчих дөхнө. Урдах морины хөлөөр шидэгдсэн цас, шороо арын морины хүүхдийг нүүр нүдгүй булна. Бариа ойртох тусам баруун солгойгүй гуядах жаал өчүүхэн төдий гэнэ алдвал хөлдүү газар хар эрчээрээ унана. Унаж бэртээд, утсан чинээ улаан амиа эрсдүүлэх аюултай.

Цастай зам, цайдам хөндий, хойно урдаа орж хурд шалгах морьд, жавар цуулан солонгорох унаач хүүхдийн гийнгоон дуу, жийп “сойн” дагах уяач нэртэй сайд дарга нар морь машин холилдсон монгол түмний өв соёл, алаг үрсийнхээ амиар наадсан аархал төдий тэнэглэл...
Энэ бол монгол түмний цэнгэл болсон морин уралдааны үнэн төрх. Цэнгэл ч гэж дээ, цээж өвчтэй баячуулын амины үнэтэй аархал. Монголчууд хэзээний л аагархуу, омгорхуу улс. Ижил тэнгэртэйд нь харагдаж илүү тэнгэртэйд нь намнагддаг хэмээн чоно авлаж хийморь лундаагаа сэргээлээ гэнэ. Ховор ан амьтдаа хууль цааз зөрчин байж хэдэн зуугаар нь хядна. Халуун амь эрсдүүлэн байж хурдан морь уралдуулна. Түүнийгээ эрийн хийморь сэргээсэн Монгол түмний их баяр цэнгэл хэмээн сүржин даржин нэрийднэ. Ийм тэнэглэлийг эцэс болгох цаг ирсэн. Хурдан морины уралдааныг хорьж цагдах ёстой гэсэн үг биш л дээ. Эрийн гурван наадмыг ч тэр. Харин тогтсон дэг жаягтай болгож тоймтойхон хуульчилж, түүнийгээ дагаж мөрддөг байх хэрэгтэй. Унаач хүүхдийн насны доод хязгаарыг ес байхаар хуульчлан баталсан ч хөдөө хээр болдог хурдан морины уралдаанд хууль үйлчилдэггүй бололтой. Уяач нэртэй улс төрийн түшмэдүүдэд ч гэсэн.
Улсын наадам дөхөхөөр уяач нэртэй баячууд унасан машин, сойсон мориороо солгой баруунгүй солио наймаа хийж, нэг ёсны алдхан биедээ ахадсан айхтар том аархана. Тэдгээр уяачийн дийлэнх нь эмээлээ даахгүй эрийн хугархай болсон эрхэм дээд сайд түшмэдүүд. Араатан амьтан алж хядан, адгуус мал уралдуулж аархаж омогшдог бидэн шиг тэнэг улсыг би л хувьдаа мэдэхгүй.
Өлсгөлөн хүний зовлонг цатгалан хүн мэдэхгүй гэдэг. Өвөл, зунгүй уралдаж амь насаараа дэнчин тавьдаг алдрай жаахан үрсийн зовлонг алдарт уяачид мэдэх үү. Үгүй ээ. Мөнгө төгрөгөө үрж ядсан баячууд хурдан морины төлөө хуруу хумсаа хугалах дөхдөг нь юуных вэ. Соёолонгийн тоосонд дарагдвал хийморь сэргэдэг гэсэн мухар сүсгийг хэн гээч нь дэлгэрүүлчихэв. Энэ бол байдаг л мухар сүсэг. Наадам бүрээр соёолон үзэхээр цугласан олон айрагдаж ирсэн морьдын хөлс, тоосыг “хүртэх” гэж адгуус амьтнаасаа ч дор аашилж аягладаг. Барианд орсон морийг барьж авахаар улайрсан олон унаач хүүхдийг нь унагаж, гишгичиж алах дөхсөн удаа ч бий.
Энэ мухар сүсэг, муйхар ухаан, хий хоосон хэнээрхэл, бардамнал, омгорхол биднийг ийм сохор болгожээ. Хөлд нь хүн гишгэчүүлж байхад хөлс авахаар морь руу нь дайрдаг монгол ёс байдаг юм уу. Бид нүүдэлчин соёлтой дэлхийд ганцхан Монгол наадамтай гэж дэвж хөөрцөглөдөг ч өдийг хүртэл Чингис хааны нэрийг худалдаж идэхээс өөр өөдтэй хийсэн зүйлгүй. Өв соёл гэж энгэр цээжээ дэлдэвч эцээхэн хайрлаж хамгаалаад явчихаж чадахгүй үнэлж баршгүй үндэсний өв уламжлалаа өөр улс үндэстэнд алдахыг нь алдаад хуваалцахыг нь хуваалцчихсан.
Яахав, эртнээс эдүгээг хүртэл эрийн гурван наадмаа хийж эр бяраа гайхуулж, эрхий мэргэнээ сорьж, уяач нар нь эрдэм чадлаа гайхуулсаар энэ цагтай золгосон. Гэхдээ, төрийн их баяр наадам, долоон даншиг гэж байснаас хэн дуртай нь хэдэн адуу цуглуулж бооцоот уралдаан зохион байгуулж өвлийн хүйтэнд хүүхэд морь хоёрын үйл тамыг үздэг уламжлал байхгүй байсан болов уу. Харин өнөө цагт морь уралдуулах гэдэг мөнгө төгрөг нь илүүдсэн, хийх зүйлээ олж ядсан хэдэн баяны зугаа төдий болж. Тэр зугаа цэнгэлийнх нь хамгийн том хохирогч нь хүүхэд. Зарим нэг ухаантан жилд тийм угшлын төчнөөн ч морь уралдаанд үхэж үрэгдэж байна хэмээн тоо бодож тооцоо судалгаа гаргасан байх юм. Гэхдээ эрдэнэт хүний амийг эн тэргүүнд тавих ёстой биш үү. Харамсалтай нь, хурдан морины унаач хүүхдийн амь нас хохирсон тухай мэдээлэл хав дарагддаг нь их. ССАЖ-ын сайд нь хурдан морины унаач хүүхдийн эрх ашгийн төлөө завхарсан олон уралдааны заримыг нь болиулах санал оруулсаны төлөө уяачид нэртэй нударган баячууд нь эсэргүүцэж, үндэсний өв соёлыг үгүй хийх нь харь хүнээр хань хийсэн гэхчлэн элдвээр ярьж эрээ цээргүй аяглаж байна.
Угтаа, Засгийн газрын 2008 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-д наадам дуусч намрын дунд сарын шинийн 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-н хүртэл морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл гээндээ ч тэр үү ,гоондоо ч тэр үү энэ жилийн уралдаанууд сар шинээс ч өмнө эхэлсэн. Ер нь, хаврын тэргүүн сар гэдэг хахир өвлийн жавар хариагүй байдаг цаг. Тиймээс газар тарлантаж гадаа урь орсон хойно уралдаан зохиовол угтаа зөв баймаар. Гэтэл энэ он гарсаар өдийг хүртэл 80 орчим уралдаан, сунгаа, үсэргээн зохиогдож 4041 хүүхэд морь унаж уралдсан тоо баримт бий. Эдгээрээс хэд нь хүйтэн өвөл хээр гадаа мориноосоо унаж бэртсэн нь харин тодорхойгүй. Зун баяр наадмын өдрүүдээр ГССҮТ-ийн хүүхдийн тасгийн өвчтөнүүд гэртээ гарч, орнууд нь сулармагц мориноос унасан гэх хүүхдүүд битүү дүүргэдэг хэмээн тус эмнэлгийн эмч нар халаглан ярьдаг. Харин энэ өвлийн уралдааны үеэр бол ам дамжсан яриагаар 30 гаруй хүүхэд мориноос унаж долоон хүүхэд хүнд, хөнгөн бэртсэн гэх.
Жишээ дурдвал, өнгөрсөн сарын 29-нд буюу сар шинээс өмнө Өвөрхангай аймгийн Хужирт, Хайрхандулаан сумдад зохиогдсон сунгааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж хүнд бэртэл авсан. Тус уралдааныг үзэж явсан хүний машиныг хадуурсан морь эрчээрээ очиж мөргөхөд унаач хүүхэд нь ухаан алдаж, машиных нь хаалга хонхойж цонх нь хагарчээ. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шинийн 8-нд болсон хурдан морины уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унаж нэг нь гараа хугалж, мөн нэг нь тархиндаа хүнд бэртэл авсан байх юм. Гэмтэж бэртсэн хүүхдүүд ихэвчлэн есөөс доош насныхан. Энэ мэтчилэн жишээ баримт тоочвол сонины нэг хуудас багадахаар. Хамгийн гашуун сургамжтай жишээнүүдийн нэгийг дурдвал Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч Н.Галбадрахын их насны морийг унаж явсан наймхан настай хүү хоёр км орчим газар дөрөөндөө чирэгдэж, аймшигтайгаар амиа алдсаныг дурдаж болно. Тухайн үед хүүг анхлан олж харсан нутгийн иргэд тархи нь бяцарч гоожоод танигдахын аргагүй болсон тухай өгүүлж байсан.
Ийм зүрх зүсэм явдал гарсаар байхад энэ тэнэглэлээ зогсоох нь бүү хэл хазаарлах гэсэн салбарын сайд руугаа давшилж бараг л өөрийнхөө үр хүүхдийг моринд чирүүлж ална уу бидний дур гэх юм ярьж байна. Тэр ч бүү хэл энэ жилийн наадмаас ирэх жил хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй гэж ард түмнийг бойкотлох санаагаа ил тод мэдэгдэх болов. Үндэсний өв уламжлал гэж цээжээ дэлддэг өнөөх уяачид жинхэнэ Монгол түмний хамгийн том өв соёл болсон Монгол наадмаараа бойкот хийж, үнэн нүүр царайгаа илчилж байгаа нь энэ. Тэднийхээр бол эрийн гурван наадмаа хоёр болгохгүйн тулд үндэсний өв соёлоо үгүй хийх нь хэмээн алгын чинээ үрсийн амь насаар наадагсадыг өөгшүүлэх хэрэг үү. Хүний, хүүхдийн эрхийг хөсөр хаяж хэдэн адсага уралдуулахаа өв соёл гэж гөжүүдэлсээр байх уу.
Яг ийм л үед хүний эрхийн болоод хүүхдийн төлөө байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн эл асуудлыг нэг тийш болгох нь зөв. Баталсан хууль, тогтоолоо ч барьж ажиллах хэрэгтэй. Хүүхдийн амины үнээр аархаж тэнэглэхийг харсаар хэдий хүргэх вэ.
Аархаж сурсан баячууд адуу малын төлөө амиа өгөхөөс буцдаггүй хэр нь унаж бэртсэн хүүхдийн ар гэрийнхний амыг хэдхэн төгрөгөөр таглаж орхино. Эцэг эхчүүд ч гэж эрээ цээрээ алдсан улс. Эрсдэл ихтэй өвлийн уралдаанд үр хүүхдээ оролцуулдаг нь “үх” гээд явуулснаас ялгаа юун. Хурдан морины унаач хүүхдүүдийн дийлэнх нь хөдөө орон нутаг, аймаг сумдын харьяалалтай ар гэр нь тачирхан амьдралтай байдаг.
Өнгөрсөн наадмаар Хүй долоон хутагт хурдан морины уралдаан сурвалжлахаар гурав хоног өнжсөн юм. Тэр хооронд хурдан морь унадаг цөөнгүй хүүхэдтэй уулзаж ярилцахад нэг удаад уралдахдаа 80-110 мянган төгрөгөөр л цалинждаг гэж байсан. Хүний урманд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс давах тоо хэлсэн нь үгүй. Яахав, морь унаж олсон хэд нь эцэг эхэд нь дэм болдог л байх. Тиймдээ ч, орон нутгийнхан хурдан морины уралдаанд хүүхдээ оролцуулах нь элбэг. Гэвч, хэдхэн халтар төгрөгөөр хайртай үрийнхээ амийг сольчихно гэж сэтгэдэг нь ховор болов уу. Хөдөө газар хэдэн мал бараадсан тэдэнд хүний эрх, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийн тухай өчүүхэн төдий ойлголт, мэдлэг бий болов уу.
Хурдан морь унаж уралдана гэдэг зүгээр ч нэг хүний эрхийн асуудал бус хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэгддэг. Энэ тухай “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” гэсэн сүрхий том тогтоол гарсан ч хэрэгжиж байгаа нь үгүй. Эзэндээ үйлчилдэггүй энэ тогтоол Засгийн газрын 2011 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 303 тоот тогтоол юм. Уг тогтоолд өвлийн морин уралдааныг таслан зогсооход бүх талаар хамтран ажиллахыг уяачид, Монголын морин спорт уяачдын холбоо гэх мэт холбогдох байгууллага, хувь хүмүүст уриалсан нь машины үнэтэй мориор бооцоо тавигчдын хөх инээдийг хүргэж, хөлийн улыг нь гижигдэх төдий л болсон.
2011 онд үүссгэн байгуулагдсан “Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”-ноос унаач хүүхдийн насны доод хязгаарыг ес болгож, өвөл, хүйтний улиралд морь уралдуулсан эрхмүүдэд хариуцлага тооцох, үүнээс болж унаач хүүхэд мориноосоо унаж амь насаараа хохирсон бол ар гэрт нь 500 сая төгрөгийн нөхөн олговор олгуулахыг хуульчлан батлах тухай Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч өнөөг хүртэл хариугаа аваагүй гэнэ. Арга ч үгүй биз. Манай засаг төрийн зөөлөн суудалд тухлагсдын дунд халуун амиар наадагсад цөөнгүй болохоор тэр.
Хэдэн зуунаар уламжлагдан ирсэн эрийн гурван наадам минь хүчит бөхчүүдийн бяр чадал, хүлэг морьдын магнайдаа тоосгүй үүрсэлт, эрхий мэргэн харваачдын саахалтын газар цэцэлдэг сайхан баяр байсан цаг саяхан. Харин өнөөдөр өвөл зун, цаг наргүй хийрхсэн баячуудын улайрсан бооцоо, уралдуулсан морины төлөө чигчийн чинээ хүүхдүүд амиараа өргөл өргөдөг аль ч газар байхгүй ёс дэлгэрч дээ.
0 Сэтгэгдэл
2014.02.20
2014.02.20
2014.02.20
2014.02.20
2014.02.20
2014.02.20
2014.02.20
2014.02.20
2014.02.20
2014.02.20
2014.02.20























