Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Орост газрын тосны асар том орд нээжээ
Оросын “Газпром” компанийн мэргэжилтнүүд Сахалины орчмын Өмнөд Киринийн шатдаг хийн орд газар нэмэлт хайгуул хийх явцад Орост хамгийн томд тооцогдохоор газрын тосны шинэ орд газар илрүүлсэн байна. Эндээс илэрсэн газрын тосны хэмжээг урьдчилсан байдлаар 464 сая тонн, шатдаг хийн хэмжээг 682 тэрбум шоо метр гэж мэргэжилтгнүүд тодорхойлжээ.
Ийм хэмжээний орд газрыг Орост нээлгүй нэлээд удаж байгаа юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд нээсэн шинэ орд газрын нөөц гэхэд газрын тосны хэмжээ нь 12 сая тонн, шатдаг хийнх нь 90 тэрбум шоо метр гэж тодорхойлогдоод байсан юм.
“Газпром” Өмнөд Киринийн орд газрыг одоо баригдаж байгаа “Владивосток” нэртэй газрын тос, шатдаг хий боловсруулах үйлдвэрийн үндсэн түшиц нөөц газар гэж нэрлэжээ. Энэ үйлдвэрийг нөөц газар олборлолт хийж эхлэхтэй зэрэгцэн 2018 онд ашиглалтад оруулах аж.
Сүүлийн үед Зөвлөлт задран унаснаас хойш ОХУ нь газрын тос, шатдаг хийн шинэ орд газрын хайгуул зогсонги байдалтай болсноор боловсруулах үйлдвэрүүдын үйл ажиллагаа болон экспортын хэмжээнд сөргөөр нөлөөлж эхлэх тухай яригдаад байсан юм.
0 Сэтгэгдэл
Одоо ингээд ар нь бат юм чинь Арабтай өрсөлдөөд үнээ буулгаад байхад дэлхийн тэргүүн импортлогч болоод бусдыг багалзуурдаад авна даа.
Моголд хэдэн жилээс бензиний үнэ буурах юм байлгүй дээ?зайлуул даа
sibir baina shde ug n manai nutagshudee
ОРОС АГУУ УЛС ШҮҮ. МУУ ХУЖААНУУДААС Л ДЭЭР.
Овоо доо. Орос орон минь хөгжин мандаасай. Оросууд бол бидний мөнхийн нөхөр шүү.
Хамгийн их уншсан