Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бид Ази, номхон далайн бүсийг “коксжуулж” чадах уу
Манай улсын эдийн засгийг тэжээж байгаа уул, уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний хамгийн том баялаг нь “хар алт”. Дотооддоо эрчим хүчний зориулалтаар ашиглагддаг ч хөлөөрөө шахуу хөрш орон руу гарахдаа нүүрс гэдэг бүтээгдэхүүн нь шатахаас өөр шидтэй гэдгээ харуулдаг. Тиймээс БНХАУ-ын ган хайлуулах, төмөр боловсруулах зэрэг хүнд үйлдвэрлэлийн үндсэн бүтээгдэхүүн болж, өгөөжөө өгч байгаа нүүрсийг дан ганц экспортод гаргах бус дотооддоо боловсруулах нь манай улсын хувьд тулгамдаж байна. Харин дөрөв дэх жилдээ болж буй “Coal Mongolia-2014” олон улсын чуулга уулзалт өчигдөр эхэлснээр нүүрсний зах зээл тойрсон асуудлууд эхнээсээ ил болов. Энэ удаагийн чуулга уулзалтад Засгийн газрын төлөөлөл, хайгуул, олборлолтын компани, банк санхүүгийн байгууллага, инженерийн болон консалтингийн үйлчилгээ үзүүлэгчид, ханган нийлүүлэгч компани, нүүрсний мэргэжлийн холбоодын гэхчлэн нийт 1000 гаруй гадаад, дотоодын төлөөлөгч оролцож байна. Тэд нүүрсний аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийн чиг хандлага, зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, төслийн санхүүжилт, нүүрс, занарын гүн боловсруулалт, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс зэрэг асуудлыг хөндөж, цаашид хэрхэн ажиллах талаар нэгдсэн саналд хүрэх юм.

Харин энэ удаагийн “Coal Mongolia-2014” эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон “Хөрөнгө оруулалтын тухай” хууль шинэчлэгдэн батлагдсаны дараа зохион байгуулагдсанаараа өнгөрсөн жилүүдэд өрнөсөн хэлэлцүүлгээс илүү ач холбогдолтой хэмээн дүгнэгдэж чадлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улсыг орхин явсан гадны хөрөнгө оруулагчдын тоо эрс өсч, төрийн бодлогын хэмжээнд бизнесийн таатай орчин бүрдүүлэхгүй бол хөрөнгө оруулагчид нүүрээ буруулах нь тодорхой байсан юм. Тухайлбал, 2012 оны эхний хагас жилд манай улсад ердөө 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бол өнгөрсөн онд 43 хувь хүртлээ буурсан. Тиймээс энэ удаад гадаад, дотоодын гэлтгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалтыг хөрөнгө оруулагч нарт бий болгож, татварын хувь, хэмжээг тогтвортой барих зэрэг асуудлыг нааштайгаар шийдвэрлэж эхэлсэн юм. Тиймээс энэ удаагийн “Coal Mongolia-2014” олон улсын чуулга уулзалт хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд тодорхой ахиц авчрах нь тодорхой байна. Гэхдээ нүүрсний зах зээл харагдаж байгаа шигээ өсөлттэй биш гэдгийг холбогдох байгууллагаас онцолсон юм. Энэ нь олборлолт өндөр ч экспорт болон түүнийг дагасан дэд бүтцийн асуудлууд тулгамдаж буйг илтгэж байгаа билээ. Түүнчлэн цаашид макро эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг ч түлхүү анхаарах нь зүйтэй аж.

Нүүрсний цахилгаан станц ашиглагдахгүй болно гэв

Мэдээж, энэ нь АНУ нүүрсний цахилгаан станцаасаа ухралт хийж, нүүрснээс “татгалзах” сэжмийг дэлхий нийтэд төрүүлсэнтэй холбоотой юм. Тодруулбал, АНУ нүүрсний цахилгаан станцуудыг эрчимтэйгээр халах бодлого барьж, 150 шинэ нүүрсний цахилгаан станцын төслийг цуцалсан нь цаашид томоохон гүрнүүд эрчим хүчний өөр гарцыг эрэлхийлж, эдийн засгийн олон талт тулгуурыг хөгжүүлэх болсныг илтгэсэн юм. Тухайлбал, байгалийн хий болон эрчим хүчний бусад эх үүсвэрт голлох хандлагатай болж буйг ч харуулж байна. Тиймээс манай улсын хувьд коксжсон нүүрсийг дан ганц экспортлох бус дахин боловсруулах, хүнд үйлдвэрлэлийн түвшинд ашиглах замыг эрчимжүүлэх нь хойшлуулшгүй асуудал гэдэг нь тодорхой болов. Энэ нь нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх орнуудын тоонд зүй ёсоор багтдаг манай улсын хувьд боломжит хувилбар. Нөгөөтэйгүүр, дотоодын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа учраас нүүрсний үйлдвэрлэл өсөх хандлагатай байгаа. Тодруулбал, “Багануур” дулааны цахилгаан станц, “V дулааны цахилгаан станц” болон “Амгалан” дулааны станц зэрэг нь төвийн бүсийн эрчим хүчний өргөтгөлд жилд 6.7 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлэх эрэлтийг хангах боломжтой байна. Үүнээс үндэслэн эрчим хүчний нүүрсний хэрэглээ 2020 он гэхэд 36.1 сая тоннд хүрэх төлөвтэйг статистик үзүүлэлтээр гаргажээ.

Ази, номхон далайн бүсэд эрэлт хэвээр байна

Австрали, Канад, Монгол, ОХУ зэрэг улс экспортыг бүрдүүлэх гол улсууд байсан хэвээр байна. Канад улсын хувьд жилдээ 150-160 сая тонныг олон улсын зах зээлд нийлүүлэх чадвартай тэргүүлэх зэргийн импортлогч. Харин манай улсын хувьд тэргүүлэгч Канадтай харьцуулбал, бага, импортын нүүрсний дийлэнхийг түүхий нүүрс эзэлдэг. Гэхдээ өнгөрсөн онд 18 сая тонн, энэ онд 31.4 сая тонн экспортлохоор өсөлттэй үзүүлэлтийг зааж байна. Тиймээс БНХАУ-ын эрчимтэй хөгжиж байгаа зах зээлд нүүрс импортлох хамгийн их боломжтой, хамгийн ойр улсаар тодорч буй. Дэд бүтцийн асуудлаа нааштайгаар шийдэж чадвал, коксжих нүүрсний нөөцгүй, импортын эх үүсвэрээс 100 хувь хараат байдаг Япон, эдийн засгийн өсөлт нь нэмэгдэхийн хэрээр төмрийн үйлдвэрлэл нь нэмэгдэнэ гэж хүлээгдэж байгаа асар том зах зээл болох Энэтхэгийн экспортод ч оролцож болох юм. Өөрөөр хэлбэл, томоохон импортлогчид Ази Номхон далайн бүсэд байгаа учраас Монгол Улс газарзүйн онцлогтоо тулгуурлан эрэлтийг хангах бүрэн боломжтой. Түүнчлэн бидний коксжих нүүрсний импорт Хятадын нийт импортын 40-өөс дээш хувийг хангаж байна. Цаашид БНХАУ-ын эдийн засгийн хамгийн бага өсөлтийг тооцоход ирэх он гэхэд манай улс Хятадын коксжих нүүрсний импортын 60 гаруй хувийг нийлүүлэх боломжтой гэж судлаачид үзэж байна.

“Шивээ-Овоо” туршилтын олборлолт хийх гэрээ байгууллаа

“Шивээ-Овоо” компани "Жи Эм Си" групп, “Виртген” группийн мэргэжлийн инженерүүдийн багт уурхайн нүүрс, хөрсний чулуулгаас дээж авч, олборлолтын нөхцөл байдал, үйлдвэрлэлийн зардалд нарийвчилсан судалгаа хийх санал тавьжээ. Судалгааны тайланг уурхайн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, нүүрс, хөрсийг ангилан олборлох “Виртген” технологи нь “Шивээ-Овоо”-гийн уурхайд нэн тохиромжтой болохыг дүгнэж, уурхайн зүгээс санхүүгийн болон технологийн ямар нэгэн эрсдэлгүй байх нөхцөлөөр түршилтын олборлолт хийх гэрээ байгуулахаар болсон байна. Тэд “Coal Mongolia-2014” олон улсын чуулганы үеэр гэрээ байгуулсан бөгөөд “Виртген” группийн SM-2200 маркийн нүүрс ангилан олборлох комбайныг уурхайн талбарт анх удаа туршилтаар ажиллуулах юм. Туршилтын олборлолтыг уурхайн II амны ашиглалтын нөхцөл нэн хүнд, нүүрсний давхарга нь олон салаалсны улмаас нүүрсний чанарт сөргөөр нөлөөлдөг, ашиглалтын зардал өндөртэй хэсэгт явуулахаар болжээ. Туршилт үр дүнтэй болбол уурхайн өрөмдлөг, тэсэлгээний болон бутлуурын цехийн зардал хэмнэгдэж, нүүрсний чанар илчлэг нь дээшлэх боломжтой аж.
0 Сэтгэгдэл
Xoosh xoshnogoo hen ni importlood bainaa? Mongoliin nuursnii import ch geh shig.malan durakaa chi sogtuu baisan umuu
Ene ***** export importoo yalgadaggui um shigee
Naizaa Kanad uls 150 saya tonn nuurs delhiin zah zeeld niiluuleh chadvartai importlogch gesen chini yu gesen ug ve? Zah zeeld niiluuleh chadvartai importlogch....neg hachin sonsogdohgui baina uu
Монгол улсад 9 дэх жилдээ борлуулагдаж буй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг /судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судсыг цэвэрлэн/ эрүүлжүүлэхээс гадна цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй. Үнэ: 330$ Та ганцхан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр даралт ба хуян, тархины, зүрхний, хөлийн г.м олон эрхтнүүдийн цусан хангамжийн дутагдал, ишеми, харвалтын дараах судасны гэмтэл зэрэг Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. 22-ны бямба гаригт АУ-ы доктор Эрүүл мэндийн лекц, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Та бүхнийг урьж байна. Утас: 96665038
Ee medehgui dee...garah gants gartstai yadaj baihad...China Mongoliin hogliin tuluu sanaa zovloo yu ain.....Hezee ch ugui....Yun ih yum sanadag yum be dee.... Harin ene jil yaj aytaihan baij baigaad iluu olon th nuurs borluulah be gedegee l bodoj baival bolloo sh dee.
Монгол улсад 9 дэх жилдээ борлуулагдаж буй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг /судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судсыг цэвэрлэн/ эрүүлжүүлэхээс гадна цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй. Үнэ: 330$ Та ганцхан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр даралт ба хуян, тархины, зүрхний, хөлийн г.м олон эрхтнүүдийн цусан хангамжийн дутагдал, ишеми, харвалтын дараах судасны гэмтэл зэрэг Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. 22-ны бямба гаригт АУ-ы доктор Эрүүл мэндийн лекц, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Та бүхнийг урьж байна. Утас: 96665038
zov bicheechee import geed balaaraid baihiin
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020
Хамгийн их уншсан