Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Улсаас өгсөн үнэгүй байрны “ажилтай орлоготой” оршин суугч
Ажлаар гадуур дотуур явахдаа Ардын эрхийн урдуур гарч арваннэгдүгээр хорооллын зүг зам дөтлөх үе цөөнгүй. Орон сууцны өмнүүр урт гэгч нь үргэлжлэх гараашнуудын хажуугаар өнгөрөх бүрт өр өвдөм дүр зураг өмнө минь тодорно. Энэ бол бидний мэдсэн ч мэдээгүй мэт, харсан ч хараагүй юм шиг хажуугаар нь өнгөрдөг “нөгөө ертөнц”. Нөгөө ертөнц гэдэг нь дулааны шугам сүлжээний худаг буюу дасал болсон нэршлээр нь хэлбэл траншейн. “Нөгөө ертөнц”-ийг газар доорх ертөнц гэх нь ч бий. За энэ ч яахав, траншейны нүхний тухай бус та бидний хөл дор амьдарч хүйтэн өвлийг бардаг “Нөгөө ертөнц”-ийн оршин суугчдын тухай товч өгүүлэх гэсэн юм.
Зураг дээрх хүнийг н.Төрбат гэх бөгөөд траншейнээр орон гэр хийсээр удаж байна. Миний мэдэхийн сүүлийн дөрвөн жил энэ нүхэнд эзэн сууж, эрхэлсэн ажил, тоох төргүйн учир гэдсээн цатгах гэж шил, лааз түүн амьдардаг гэр оронгүй иргэдийн нэг.
Өнгөрсөн долоо хоногт өглөө эртлэн өнөөх л замаараа ажлын зүг гэлдэрч явлаа. Хэд дэх өдөр ч байлаа, ямар ч байсан эрүү өвдөг тачигнасан их л хүйтэн өглөө байсан. Өнөөх үргэлжилсэн урт гараашнуудын араар гартал бээрч биеэ хураасан муур урдуур гүйж өнгөрөөд мөнөөх трайншейны нүх рүү үсрээд орчихов. Сониуч зангаар араас нь өнгийн харвал ахимаг насны эр бүдүүн шугам дэрлэн бөх гэгч нь нойрсч байна. Бээрсэн муур биеэ хураасан чигээрээ нөгөө хүний энгэрт наалдана. Энэ эмгэнэлтэй ч гэмээр, эрхгүй нэгийг бодогдуулам дүр зургийг хараад дүрсийг нь буулгахаар зургийн аппаратаа гарган ганц нэг кадр буулгав. Удсан ч үгүй, унтаж байсан ах ч сэрж урдаас эгцлэн харснаа “Дүү, яах гэсэн юм бэ дээ. Амьд хүн газар дор хэвтэхийг хараагүй юу” гэх нь тэр. Энэ үг үзүүртэй гадсаар өр рүү минь хатгаад авах шиг л болов. “Ах, сайхан хаваржиж байна уу” гэвэл “Сайхаан сайхан. Улсаас өгсөн үнэгүй байрандаа унтаж хэвтээд, даарахын зовлонгүй сайхан л байна” гэлээ. “Улсаас өгсөн үнэгүй байр, улсаас өгсөн үнэгүй байр” хэмээн удаа дараа амандаа бувтнаад юун тухай хэлээд байгааг нь сая нэг ойлгов. “Нөгөө ертөнц”-ийн оршин суугчид трайншейны нүхээ ийн нэрлэдэг аж. Хэчнээн жил ийн амьдарч байгааг нь сонирхвол “20-иод жилийг хог түүн өнгөрүүлсэн” хэмээн хэлж байна. “Ажил төрөлгүй хэцүү биш үү” гэвэл “Юу ярина вэ, бид чинь ажилтай, орлоготой хүмүүс шүү” гэж ам бардам хариулж байна. Хог, шил лааз гээд хүмүүс бидэнд хэрэггүй хорвоо ертөнцийн илүү ачаанаас хоол хүнсээ цуглуулж хоног өдрийг аргацаадаг тухайгаа ийнхүү эвлэг гэгч нь тайлбарлав. Надаас тамхи нэхэхэд нь үлдсэн ганцыгаа өгчихөөд өөрийн замыг хөөв.
Энэ хүнийг “Арчаагүй амьтан ажил хийхэд яадаг юм” гэх хүн цөөнгүй гарах байх. Гэхдээ ажил битгий хэл амандаа хийх хатсан талх ч олдохгүй хүмүүсийг хэн тоох билээ. Нийгмийн халамж үйлчилгээ ч тэднийг гэхээсээ илүү тээршаах нь их. Нас, зүс зааж хүнийг хүн чигээр нь бус нөмөрсөн хувцас, нүүр царайгаар нь дүгнэдэг болсон энэ цагт ажил олдоно гэдэг бэрх зүйл. Түүнтэй хэдэн үг солих хооронд “Трайншейны хүүхдүүд цөөрөөд байгааг анзаардаг уу. Тэд чинь тэнгэрийн оронд очсоон. Мань мэтийг ямар хүн тоох биш. Харин, хүний наймаачид нь хүүхдийг бол тооно шүү” хэмээн нүдэн балай, чихэн дүлий нийгмийн хаалттай хөшгийг хуу татах мэт хэлж байсан.
Эрхэм дээд төр минь нэг удаа ч болтугай “нөгөө ертөнц” рүү шагайгаач.

0 Сэтгэгдэл
ыйшийй
сайн байна уу улсаас 6өнчин хүүхэд болон хүүхэдүүд нь өгсөн хашаа байшин нэг нв нэр дээрээ бологчоод хөгшин 94настай эмээ болон бусад хүүхэдүүд гадуур гэр оронгүй тэнж хэцүүхэн байна байшиндаа очиод орох гэхээр хөлслүүлцэн тэр хашаа байшин эмээ нэр дээр байсан боловч байранд оруулна гээд нэр дээр болгож өгсөнөөр олон тэнд амьдарч байсан олон хүн гэр оронгүй боллоо мэдэх хүн байвал бууцаж авах боломж байдаг болов уу
2015.10.26