Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Ю.Тимошенко суллагдмагцаа Киевийн жагсаалд хүрэлцэн ирэв
Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко өчигдөр орой хорих эмнэлгээс суллагдмагцаа Киевийн тусгаар тогтнолын талбайд хүрэлцэн ирж, жагсагчдын өмнө үг хэллээ. Нурууны гэмтлийн улмаас тэргэнцэр дээр суугаагаараа тайзан дээр гарч ирсэн ядруу биетэй Юлия Тимошенкогоос урьдын гял цял оргисон дэгжин эмэгтэйн дүр төрх бараг үлдээгүй мэт харагдаж байв. Гэхдээ тэрээр урьд хувьсгал хийж явсан гал цогтой үеийг сануулах мэт хурц ширүүн үгнүүдийг эрх мэдлээсээ дөнгөж унаад байгаа экс эрх баригчдад хаяглаж, мөн улс орноо тэдний эрхшээлээс гаргаж чадсан жагсагчдыг магтаан сайшааж үг хэлжээ. Тэрээр жагсагчдын жинхэнэ баатрууд хэмээн нэрлээд "Украйнд нүүрлээд байсан хорт хавдрыг авч хаяж чадсан учраас та бүхэн засгийн эрхийг авах бүрэн эрхтэй. Ямар ч улстөрчийн хийж чадаагүйг та бүхэн чадсан. Энэ бол жинхэнэ ялалт" хэмээн мэдэгджээ. Тэрээр мөн үймээнийг намжаах энхийн гэрээ байгуулсны дараа нийслэлээс зугтсан Ерөнхийлөгч В.Януковичийг Тусгаар тогтнолын талбайд, ард түмний өмнө авчрах хэрэгтэй хэмээн жагсагчдад уриалжээ.
Жагсагчдын өмнө үг хэлж байхдаа хоолой нь зангирч, нулимс дуслуулж байсан Ю.Тимошенког харсан жагсагчдын дийлэнх нь түүнийг өрөвдөн, уйлж байжээ.





энэ авгай януковичээс илүү юу гэхээс дутахгүй луйварчиндаа
natog-iin gar hul l bolokh vii de, tednii munguur l uls tur hiij baigaa baih da, teednii erkhsheeld l orj baigaa baikh da,
Balai avgai. Enkhbayar ene hoyor bol neg teregnii hoyor dugui.
жинхэнэ хувьсгалч эмэгтэй. украйны ардын баатар
Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко өчигдөр орой хорих эмнэлгээс суллагдмагцаа Киевийн тусгаар тогтнолын талбайд хүрэлцэн ирж, жагсагчдын өмнө үг хэллээ. Нурууны гэмтлийн улмаас тэргэнцэр дээр суугаагаараа тайзан дээр гарч ирсэн ядруу биетэй Юлия Тимошенкогоос урьдын гял цял оргисон дэгжин эмэгтэйн дүр төрх бараг үлдээгүй мэт харагдаж байв. Гэхдээ тэрээр урьд хувьсгал хийж явсан гал цогтой үеийг сануулах мэт хурц ширүүн үгнүүдийг эрх мэдлээсээ дөнгөж унаад байгаа экс эрх баригчдад хаяглаж, мөн улс орноо тэдний эрхшээлээс гаргаж чадсан жагсагчдыг магтаан сайшааж үг хэлжээ. Тэрээр жагсагчдын жинхэнэ баатрууд хэмээн нэрлээд "Украйнд нүүрлээд байсан хорт хавдрыг авч хаяж чадсан учраас та бүхэн засгийн эрхийг авах бүрэн эрхтэй. Ямар ч улстөрчийн хийж чадаагүйг та бүхэн чадсан. Энэ бол жинхэнэ ялалт" хэмээн мэдэгджээ. Тэрээр мөн үймээнийг намжаах энхийн гэрээ байгуулсны дараа нийслэлээс зугтсан Ерөнхийлөгч В.Януковичийг Тусгаар тогтнолын талбайд, ард түмний өмнө авчрах хэрэгтэй хэмээн жагсагчдад уриалжээ.Жагсагчдын өмнө үг хэлж байхдаа хоолой нь зангирч, нулимс дуслуулж байсан Ю.Тимошенког харсан жагсагчдын дийлэнх нь түүнийг өрөвдөн, уйлж байжээ.





0 Сэтгэгдэл
ану
украйнчууд мундаг эх оронч юмаа манай монголчууд ийм байсан ч болоосой гэж бодогдож байна даа
2014.02.28
2014.02.25
2014.02.24
2014.02.24
2014.02.24



















