Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Ерөнхийлөгч нь хэрхэн тансаглаж байсныг украйнчууд нүдээр харав
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович өчигдөр сөрөг хүчний удирдагчтай энхийн гэрээ байгуулмагцаа нийслэл Киевийг ум хумгүй орхисон. Түүнийг явмагц Ерөнхийлөгчийн хувийн өргөө харш нь ч эзгүйрч, украинчууд төрийн тэргүүнээ хэрхэн тансаглаж байсныг нүдээр үзэх боломж олдов.
В.Янукович 2010 онд Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа Киевээс цаг орчим явах зайтай Межигиряд газар аваад, эзэмшлээ аажим аажмаар өргөжүүлсээр өдгөө 140 га газар бүхий тансаг эдлэнтэй болоод байжээ. Монако улсын газар нутгийн талтай тэнцэхүйц хэмжээний энэ том эдлэн дотор орос маягийн таван давхар байшин, гольфийн талбай, хиймэл нуур, нисдэг тэрэг буух талбай, жижиг хэмжээний амьтны хүрээлэн хүртэл тансаг зэрэглэлийн юм юм байдаг аж.

Энэ тансаг эдлэнгийн эзэн нь нэгэнт эрх мэдлээсээ унасан тул энэ дашрамыг ашиглаж украинчууд урьдын цагт хаалттай байсан энэ газар ирж, доторхийг нь үзэж сонирхсон байна. Хотоос гарч салхилангаа Ерөнхийлөгчийн ордныг үзэх гэсэн хүмүүс амралтын өдөр Межигиряд дүүрэн холхиж байсан бөгөөд байшин доторх тансаг эд хэрэглэл, тавилга сэлт, машины гараашт нь агуулж буй хэдэн сая ам.долларын үнэтэй спорт машинууд, уужим том гольфийн талбай зэргийг хараад өөрийн эрхгүй толгой сэгсэрч байжээ. Тэд эдлэн дундуур зугаалж, зарим үзэмжтэй хэсэгт нь зургаа татуулж амжжээ.











Сөрөг хүчний жагсагчид Ю.Януковичийн ордноос олсон бичиг баримтуудаа ялган ангилж байгаа нь.

Зарим бичиг баримтын шатаасан байжээ.
Манайд энэ Украйнд гарсан үйл явцаас дутахгүй зүйл болохоор айсуй. С.Баяр ч биш ардчилалын нэр доор улсын өмчийг хувьчилж авч хөлжсөн этгээдүүдийг баривчлан хорьж хөрөнгийг нь хураах цаг болсон. Монгол ард түмний саналыг шүүхийн тогтоол шийдвэр гаргуулаад луйвардаад авчихдаг гайхалтай луйвар бий болсон. Энэ бол төрийн ажил ямар байгаа тэнд хэн оршин тогтнож байгаа. Хэн... хэн ? Том анхаарлын хийгээд асуултын тэмдэг бий болчихоод байна. Ард түм босцгоо сэрцгээ.????????
ene manai tsadaj medehee baisan heden 76 avilgachdiig ingeh yumsan.ene tsag oirtoj baigaa gej naidaj baina.
манайхан л с Баярыг байх үед ингэх байсан юм
Сайн тэмцэж тэд чаджээ. Хурдан дахин хөл дээрээ зогсоорой Украйн.
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович өчигдөр сөрөг хүчний удирдагчтай энхийн гэрээ байгуулмагцаа нийслэл Киевийг ум хумгүй орхисон. Түүнийг явмагц Ерөнхийлөгчийн хувийн өргөө харш нь ч эзгүйрч, украинчууд төрийн тэргүүнээ хэрхэн тансаглаж байсныг нүдээр үзэх боломж олдов. В.Янукович 2010 онд Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа Киевээс цаг орчим явах зайтай Межигиряд газар аваад, эзэмшлээ аажим аажмаар өргөжүүлсээр өдгөө 140 га газар бүхий тансаг эдлэнтэй болоод байжээ. Монако улсын газар нутгийн талтай тэнцэхүйц хэмжээний энэ том эдлэн дотор орос маягийн таван давхар байшин, гольфийн талбай, хиймэл нуур, нисдэг тэрэг буух талбай, жижиг хэмжээний амьтны хүрээлэн хүртэл тансаг зэрэглэлийн юм юм байдаг аж.

Энэ тансаг эдлэнгийн эзэн нь нэгэнт эрх мэдлээсээ унасан тул энэ дашрамыг ашиглаж украинчууд урьдын цагт хаалттай байсан энэ газар ирж, доторхийг нь үзэж сонирхсон байна. Хотоос гарч салхилангаа Ерөнхийлөгчийн ордныг үзэх гэсэн хүмүүс амралтын өдөр Межигиряд дүүрэн холхиж байсан бөгөөд байшин доторх тансаг эд хэрэглэл, тавилга сэлт, машины гараашт нь агуулж буй хэдэн сая ам.долларын үнэтэй спорт машинууд, уужим том гольфийн талбай зэргийг хараад өөрийн эрхгүй толгой сэгсэрч байжээ. Тэд эдлэн дундуур зугаалж, зарим үзэмжтэй хэсэгт нь зургаа татуулж амжжээ.











Сөрөг хүчний жагсагчид Ю.Януковичийн ордноос олсон бичиг баримтуудаа ялган ангилж байгаа нь.

Зарим бичиг баримтын шатаасан байжээ.
0 Сэтгэгдэл
Би
Монголчуудаа тэмцэж сурцгаая
2014.03.01
2014.03.01
2014.02.25
2014.02.25
2014.02.24























