Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Билэгтийг шалгах ажлын хэсэг гараагүй

Нэр бүхий хэд хэдэн сайтаар хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 19-ний оройн 17 цагаас эхлэн “ С.Билэгтийг шалгах ажлын хэсэг байгуулагдлаа “ гэсэн худал мэдээлэл цацагдаж эхэлсэн. Уг мэдээнд << “Ноёд констракшн” ХХК – ийн захирлаар ажиллаж байсан С.Билэгтийг шалгах ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр байгуулжээ >> гэж дурджээ.
Үнэн хэрэгтээ С.Билэгт өнөөг хүртэл  “Ноёд констракшн“ ХХК – ийн ерөнхий захирлын албан тушаалыг хашиж байгаа төдийгүй бусдыг хохироох нь бүү хэл, олон  хүнийг ажлын байраар хангаж, үйлдвэр үйлчилгээ явуулан  иргэдийг орон сууцаар хангах буянтай ажлыг хуулийн хүрээнд хийж байгааг тус компанийн хамт олон гэрчилнэ. Мөн түүний талаарх дээрх мэдээ огт үндэслэлгүй худал болохыг дараахь баримт ямар нэг тайлбаргүйгээр нотолж байгаа юм. Түүнийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан гэх мэдээллийн дагуу Нийслэлийн БЗД – ийн Цагдаагийн хэлтсээс тодруулахад “С.Билэгтийг шалгах хэсэг гарлаа” гэсэн мэдээллийг тус цагдаагийн хэлтсээс хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтанд мэдээлэл өгөөгүй бөгөөд 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах тухай хэлтсийн даргын тушаал гараагүй болно>> гэсэн  албан тоотыг өнөөдөр ирүүлснийг энд дурдъя. Тэгэхээр хувь хүний нэр төрд халдсан ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй ийм мэдээллийг цахим ертөнцөөр тарааж, улмаар UBS телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр цацсанд гүнээ харамсаж байна.
Хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй байдаг зарчмаар бид нэр төрөө сэргээлгэх асуудлаар уг мэдээллийг тараасан эх сурвалж болох нэр бүхий хоёр хүнийг хуулийн байгууллагад өгснөө  мэдэгдэж байна. Хүн гүтгэх увайгүй үйлдлийг нягталж шалгахгүйгээр, танил талаа ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээхгүй байхыг сэтгүүлчид та бүхнээс хүсч байна. Учир нь аливаа нэг иргэн, байгууллагын хоорондын маргааныг шат шатны хууль хяналтын байгууллага шийдвэрлэж, эцсийн дүгнэлтийг гаргадаг юм.
Иймд ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэж яваа “Ноёд” констракшн ХХК-ийн захирал С.Билэгтийг удаа дараа, ор үндэслэлгүй гүтгэн доромжилж, түүний гэр бүл болон компанийн нэр төрд ноцтойгоор халдсан үйлдэл нь улам даамжирсаар төрийн байгууллагын нэрийг барьж эхэлсэнд түүний өмгөөлөгч бид эрс эсэргүүцэж, энэ тайлбарыг хийж байгаа ба цаашид худал мэдээлэл гаргаж, өөрсдийн хэвлэл, сайт, телевизийн нэр төрөө ард түмний дунд унахгүй ажиллана гэдэгт сэтгүүлчид та бүхэнд итгэж байгаагаа уламжилья.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан