Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Виктор Януковичийг Крымд баривчилсан гэсэн ч Украины ДЯЯ баталсангүй

Украины ерөнхийлөгч Виктор Януковичийг өнгөрсөн шөнө Крымд баривчлан саатууллаа хэмээн Дээд Рада дахь УДАР намын депутат Виктор Куренной мэдээлсэн боловч энэ мэдээллийг Украины Дотоод явдлын яам батлаагүй байна. Энэ талаар ДЯЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Арсен Аваков мэдээлснийг “РБК-Украин” хэвлэл дамжуулсан байна.
Ерөнхийлөгч Янукович онгоцоор эх орноосоо зугтаах гэж оролдоод  бүтэхгүй болохоор нь далайгаар гадагшаа гарах гэж байна гэж хэвлэлүүд үүний өмнө мэдээлсэн юм. Өмнө нь Януковичийг дэмждэг байсан Бүс нутгийн нам саяхан түүнийг олон хүний амь хөнөөх тушаал өгсөн, улс орноо асар их өрөнд оруулж Украин улсыг ард түмний өмнө, дэлхий нийтийн өмнө шившиг болгосон гэж буруутгаж байна.  
Украины дээд Рада тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр парламентын спикер Александр Турчиновыг томилоод байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан