Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАРХАЛТЫГ ЗОГСООХОД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ
Зүүн бүсийн гурван аймгийн хэд хэдэн сумыг хамраад байгаа шүлхий өвчин хотод 260 км ойртсон тул нийслэлийн Засаг даргын захирамжаар Багануур, Баганхангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлээд 10 гаруй хонож буй. Улсын чанартай замуудад байгуулсан хяналт, шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн нөхцөл байдалтай нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт танилцсан юм.
Налайх дүүргийн постод байгуулсан хяналт шалгалтын нэгдүгээр байр буюу ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн хувьд шүлхий гарсан аймгуудад хөл хорио тогтоосноос хойш ачаалал нь эрс буурсан гэнэ. Хоёр ээлжээр 24 цаг ажилладаг бөгөөд иргэд ариутгал хийлгэхгүй гэж зугатах, дургүйлхэх үзэгдэл мэр сэр гардаг хэмээн Мал эмнэлгийн ажилтан Н.Алтанцэцэг ярьсан юм. Тэрээр “Ариутгал хийсний төлөө 500 төгрөгийн хураамж авдаг. Гэтэл зарим иргэн улсаас мөнгө төсөвлөсөн байхад яахаараа авдаг юм.
Өгөхгүй хэмээн ариутгал хийлгэхээс татгалздаг. Аль болох л учрыг нь хэлж тайлбарлан, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна” хэмээв. Тус цэгээр энэ сарын 19-ний байдлаар 98, 20-нд 199, 21-22-нд шилжих шөнө нийтдээ 100 гаруй машин нэвтэрчээ. Голчлон Говьсүмбэр, Төв аймгаас орж ирсэн байна.
Харин улсын чанартай зам гэгдэх дөрөвдүгээр зөрлөг ачаалал ихтэй аж. Учир нь, зүүн бүс болон Замын-Үүдээс хот руу нэвтрэх замын уулзвар болохоор тэр гэнэ. Энэ талаар “Сор сүрэг” компанийн ажилтан Г.Хүдэрчулуун “Харьцангуй ачаалал ихтэй зам. Голчлон том оврын машин явдаг болохоор эсгий тэсэхгүй юм. Хөл хорио тогтоосон бүсээс хоёр машин орж ирсэн. Нэг нь, аймгийнхаа Засаг даргынхаа тодорхойлолт, зайлшгүй шаардлагаар нэвтрэх ёстой гэсэн бичигтэй бол нөгөө нь ар гэрийн гачигдалтай гэсэн. Холбогдох бичиг баримт нь байсан учраас ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд нэвтрүүлсэн” хэмээв. Ажлын хэсэгт багтсан Мал, эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа “Ер нь, Налайх, Багануур, Багахангай, Хан-Уул дүүргээр дамжин өнгөрдөг улсын чанартай авто замуудад байгуулсан ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэгт шаардлагатай эсгий, ариутгалын бодис хангалттай байгаа. Бид тендер зарлан ариутгалын бодисоо татаж авдаг. Вакцины хувьд нийслэлд байсныг шүлхий өвчин гарсан аймгууд руу татсан. Тиймээс ОХУ-аас вакцин ирвэл нийслэлийн малыг вакцинжуулах ажил эхэлнэ. Энэ долоо хоногт ирчих байх аа” хэмээв. Ажлын хэсгийн гишүүн нийслэлийн МХЕГ-ын дарга М.Ням-Очир “Улаанбаатар хот нийтдээ 400 мянган малтай. Дагуул болох Багануур, Налайх, Багахангай дүүргийнхтэй нийлбэл сая гаруй болдог. Ямар ч гэсэн манай газраас нийслэлд байгаа мал амьтанд тандалт үзлэг хийхийн сацуу малын түүхий эд худалддаг зах, цэгүүдэд шалгалт хийж байна“ гэлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ өдрүүдэд онцгой үүрэгтэй ажиллаж буй нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр “Нийслэл рүү нэвтрэх улсын чанартай замуудад байгуулсан 24 цагийн цэгүүдээс гадна хулгайн замуудад байнгын хөдөлгөөнт эргүүл тавьсан байгаа. Энэ нь, хот руу энэ өвчний вирус зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байна гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн байдлаар хөдөө орон нутгийн жолооч хот руу нэвтэрсэн тохиолдолд Захиргааны тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна өндөр торгууль төлнө. Тиймээс иргэд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж байж хот руу нэвтрэх ёстой юм” гэж ярилаа.
Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Өнөөгийн байдлаар нийслэл шүлхийтэй тэмцэхэд хэдэн төгрөг зарцуулаад байгаа вэ?
-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хот руу энэ өвчний вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд 124 сая төгрөг төсөвлөсөн. Энэ нь, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэгт ажиллах хүмүүсийн цалин хөлс, шаардлагатай бодис зэрэгт зарцуулагдаж байгаа.
-Хөдөө орон нутгаас хот руу мах нэвтрүүлэхгүй гэсэн яриа гарсан байсан. Энэ үнэн үү?
-Ташаа мэдээлэл байна. Хот руу мах оруулахгүй бол хомсдол үүснэ шүү дээ. Тиймээс зөвхөн эрүүл бүсээс шинжилгээний бичигтэй мах байвал нэвтрүүлнэ. Харин мал, малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуур, арьс ширийг хот руу түр хугацаагаар оруулахгүй гэсэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
-Хэрвээ, шүлхий өвчний тархалт буурахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Дахин хөрөнгө мөнгө төсөвлөх нь тодорхой. Ер нь, энэ өвчин улс, орны нийгэм, эдийн засагт маш их дарамт, хохирол авчирдаг. Тухайлбал, өвдсөн малыг устгаж, эзэнд нь нөхөн төлбөр олгоно, вакцин авна гээд зардал их гаргадаг. Надад энэ сарын 20-ны байдлаар 81 мал үхлээ гэсэн мэдээлэл ирлээ. Энэ нь тухайн өрх айлдаа, улс оронд ч их хохирол авчирч буйн нэг жишээ юм. Өнөөгийн байдлаар энэ өвчинтэй тэмцэхэд улсаас гаргасан хөрөнгийг оруулж тооцвол том тоо гарах нь дамжиггүй.
Зүүн бүсийн гурван аймгийн хэд хэдэн сумыг хамраад байгаа шүлхий өвчин хотод 260 км ойртсон тул нийслэлийн Засаг даргын захирамжаар Багануур, Баганхангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлээд 10 гаруй хонож буй. Улсын чанартай замуудад байгуулсан хяналт, шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн нөхцөл байдалтай нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт танилцсан юм. Налайх дүүргийн постод байгуулсан хяналт шалгалтын нэгдүгээр байр буюу ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн хувьд шүлхий гарсан аймгуудад хөл хорио тогтоосноос хойш ачаалал нь эрс буурсан гэнэ. Хоёр ээлжээр 24 цаг ажилладаг бөгөөд иргэд ариутгал хийлгэхгүй гэж зугатах, дургүйлхэх үзэгдэл мэр сэр гардаг хэмээн Мал эмнэлгийн ажилтан Н.Алтанцэцэг ярьсан юм. Тэрээр “Ариутгал хийсний төлөө 500 төгрөгийн хураамж авдаг. Гэтэл зарим иргэн улсаас мөнгө төсөвлөсөн байхад яахаараа авдаг юм.
Өгөхгүй хэмээн ариутгал хийлгэхээс татгалздаг. Аль болох л учрыг нь хэлж тайлбарлан, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна” хэмээв. Тус цэгээр энэ сарын 19-ний байдлаар 98, 20-нд 199, 21-22-нд шилжих шөнө нийтдээ 100 гаруй машин нэвтэрчээ. Голчлон Говьсүмбэр, Төв аймгаас орж ирсэн байна.
Харин улсын чанартай зам гэгдэх дөрөвдүгээр зөрлөг ачаалал ихтэй аж. Учир нь, зүүн бүс болон Замын-Үүдээс хот руу нэвтрэх замын уулзвар болохоор тэр гэнэ. Энэ талаар “Сор сүрэг” компанийн ажилтан Г.Хүдэрчулуун “Харьцангуй ачаалал ихтэй зам. Голчлон том оврын машин явдаг болохоор эсгий тэсэхгүй юм. Хөл хорио тогтоосон бүсээс хоёр машин орж ирсэн. Нэг нь, аймгийнхаа Засаг даргынхаа тодорхойлолт, зайлшгүй шаардлагаар нэвтрэх ёстой гэсэн бичигтэй бол нөгөө нь ар гэрийн гачигдалтай гэсэн. Холбогдох бичиг баримт нь байсан учраас ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд нэвтрүүлсэн” хэмээв. Ажлын хэсэгт багтсан Мал, эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа “Ер нь, Налайх, Багануур, Багахангай, Хан-Уул дүүргээр дамжин өнгөрдөг улсын чанартай авто замуудад байгуулсан ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэгт шаардлагатай эсгий, ариутгалын бодис хангалттай байгаа. Бид тендер зарлан ариутгалын бодисоо татаж авдаг. Вакцины хувьд нийслэлд байсныг шүлхий өвчин гарсан аймгууд руу татсан. Тиймээс ОХУ-аас вакцин ирвэл нийслэлийн малыг вакцинжуулах ажил эхэлнэ. Энэ долоо хоногт ирчих байх аа” хэмээв. Ажлын хэсгийн гишүүн нийслэлийн МХЕГ-ын дарга М.Ням-Очир “Улаанбаатар хот нийтдээ 400 мянган малтай. Дагуул болох Багануур, Налайх, Багахангай дүүргийнхтэй нийлбэл сая гаруй болдог. Ямар ч гэсэн манай газраас нийслэлд байгаа мал амьтанд тандалт үзлэг хийхийн сацуу малын түүхий эд худалддаг зах, цэгүүдэд шалгалт хийж байна“ гэлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ өдрүүдэд онцгой үүрэгтэй ажиллаж буй нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр “Нийслэл рүү нэвтрэх улсын чанартай замуудад байгуулсан 24 цагийн цэгүүдээс гадна хулгайн замуудад байнгын хөдөлгөөнт эргүүл тавьсан байгаа. Энэ нь, хот руу энэ өвчний вирус зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байна гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн байдлаар хөдөө орон нутгийн жолооч хот руу нэвтэрсэн тохиолдолд Захиргааны тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна өндөр торгууль төлнө. Тиймээс иргэд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж байж хот руу нэвтрэх ёстой юм” гэж ярилаа.
Т.БАТ-ЭРДЭНЭ: Нийслэлээс 124 сая төгрөг төсөвлөсөн
Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Өнөөгийн байдлаар нийслэл шүлхийтэй тэмцэхэд хэдэн төгрөг зарцуулаад байгаа вэ?
-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хот руу энэ өвчний вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд 124 сая төгрөг төсөвлөсөн. Энэ нь, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэгт ажиллах хүмүүсийн цалин хөлс, шаардлагатай бодис зэрэгт зарцуулагдаж байгаа.
-Хөдөө орон нутгаас хот руу мах нэвтрүүлэхгүй гэсэн яриа гарсан байсан. Энэ үнэн үү?
-Ташаа мэдээлэл байна. Хот руу мах оруулахгүй бол хомсдол үүснэ шүү дээ. Тиймээс зөвхөн эрүүл бүсээс шинжилгээний бичигтэй мах байвал нэвтрүүлнэ. Харин мал, малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуур, арьс ширийг хот руу түр хугацаагаар оруулахгүй гэсэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
-Хэрвээ, шүлхий өвчний тархалт буурахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Дахин хөрөнгө мөнгө төсөвлөх нь тодорхой. Ер нь, энэ өвчин улс, орны нийгэм, эдийн засагт маш их дарамт, хохирол авчирдаг. Тухайлбал, өвдсөн малыг устгаж, эзэнд нь нөхөн төлбөр олгоно, вакцин авна гээд зардал их гаргадаг. Надад энэ сарын 20-ны байдлаар 81 мал үхлээ гэсэн мэдээлэл ирлээ. Энэ нь тухайн өрх айлдаа, улс оронд ч их хохирол авчирч буйн нэг жишээ юм. Өнөөгийн байдлаар энэ өвчинтэй тэмцэхэд улсаас гаргасан хөрөнгийг оруулж тооцвол том тоо гарах нь дамжиггүй.
Т.Баяр
0 Сэтгэгдэл























