Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
АЗИАС АНХ УДАА МОНГОЛД ОЛОН УЛСЫН ХААН ХУУРЧИД ЦУГЛАЛАА
“Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан өчигдөр эхэллээ. Олон улсын төгөлдөр хуурчдыг нэгтгэсэн уралдаан Азид өмнө нь болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Энэ уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын 30 гаруй төгөлдөр хуурч өрсөлдөж байна. Уралдаан гурван шаттайгаар энэ сарын 23-27-ны хооронд үргэлжлэх юм. Ф.Шопены уран бүтээлийг сурталчлах, төгөлдөр хуурчдын сургалтын дэгийн туршлага солилцох, авьяаслаг залуу төгөлдөр хуурчдыг нээх зорилготой тус уралдааныг цаашид төв Азийн нэр хүнд бүхий “А” зэрэглэлийн олон улсын уралдаан болгох төлөвлөгөөтэй байгаа аж.
Энэ удаагийн уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажиллах юм. Уралдааны “А” ангилалын ялагчийг Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академид суралцуулах эрх хүлээж байна.
“Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан өчигдөр эхэллээ. Олон улсын төгөлдөр хуурчдыг нэгтгэсэн уралдаан Азид өмнө нь болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Энэ уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын 30 гаруй төгөлдөр хуурч өрсөлдөж байна. Уралдаан гурван шаттайгаар энэ сарын 23-27-ны хооронд үргэлжлэх юм. Ф.Шопены уран бүтээлийг сурталчлах, төгөлдөр хуурчдын сургалтын дэгийн туршлага солилцох, авьяаслаг залуу төгөлдөр хуурчдыг нээх зорилготой тус уралдааныг цаашид төв Азийн нэр хүнд бүхий “А” зэрэглэлийн олон улсын уралдаан болгох төлөвлөгөөтэй байгаа аж.Энэ удаагийн уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажиллах юм. Уралдааны “А” ангилалын ялагчийг Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академид суралцуулах эрх хүлээж байна.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
























