Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“БАЙРГҮЙ” БААТРУУДЫН ДҮР
Театрын музейд хэд хоногийн өмнөөс нэгэн сонирхолтой үзмэр дэлгэгдсэн нь “Чингис хааны вакс галерей” нэртэй лааны тосон баримлын үзэсгэлэн. XIII зууны 13 баатраар эхний ээлжинд үзэсгэлэнгээ нээсэн ч цаашид өргөжинө гэдгийг тус үзэсгэлэнг гаргасан Б.Хишигсүх хэлж байна. Тэрээр үзэсгэлэнгийнхээ талаар “Эрдэмтдийн баг бидэнд үнэтэй зөвлөгөө өгч хамтарч ажилласан. Монголын нууц товчоо судлаач О.Сүхбаатар, ШУА-ын Археологийн хүрээлэнгийн Б.Энхтүвшин, зоос судлаач, түүхийн ухааны доктор Д.Нямаа нарын эрдэмтдийн хамтарсан зөвлөгөөний үр дүнд дүрүүдээ бүтээсэн. Чингис хааны хөргийн тухайд гэхэд өнөөдрийг хүртэл тогтсон зүйл байхгүй. XIII зууны түүх учраас иймэрхүү байх болов уу гэсэн төсөөллийн дагуу л баримлыг нь бүтээлээ” гэж ярьсан юм.
Тус үзэсгэлэнг гаргахад 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. Монголын анхны лааны тосон музейн үзмэрүүдийг цаашид нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч тэр үед байр гэсэн том асуудал гарч ирэхээр байна. Учир нь, уг музейн байрны асуудлыг одоо хүртэл шийдэж чадаагүй учраас Театрын музейг түшиглэн үзмэрүүдээ түр хугацаагаар нийтэд хүргэж байгаа нь энэ юм.
Театрын музейд хэд хоногийн өмнөөс нэгэн сонирхолтой үзмэр дэлгэгдсэн нь “Чингис хааны вакс галерей” нэртэй лааны тосон баримлын үзэсгэлэн. XIII зууны 13 баатраар эхний ээлжинд үзэсгэлэнгээ нээсэн ч цаашид өргөжинө гэдгийг тус үзэсгэлэнг гаргасан Б.Хишигсүх хэлж байна. Тэрээр үзэсгэлэнгийнхээ талаар “Эрдэмтдийн баг бидэнд үнэтэй зөвлөгөө өгч хамтарч ажилласан. Монголын нууц товчоо судлаач О.Сүхбаатар, ШУА-ын Археологийн хүрээлэнгийн Б.Энхтүвшин, зоос судлаач, түүхийн ухааны доктор Д.Нямаа нарын эрдэмтдийн хамтарсан зөвлөгөөний үр дүнд дүрүүдээ бүтээсэн. Чингис хааны хөргийн тухайд гэхэд өнөөдрийг хүртэл тогтсон зүйл байхгүй. XIII зууны түүх учраас иймэрхүү байх болов уу гэсэн төсөөллийн дагуу л баримлыг нь бүтээлээ” гэж ярьсан юм. Тус үзэсгэлэнг гаргахад 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. Монголын анхны лааны тосон музейн үзмэрүүдийг цаашид нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч тэр үед байр гэсэн том асуудал гарч ирэхээр байна. Учир нь, уг музейн байрны асуудлыг одоо хүртэл шийдэж чадаагүй учраас Театрын музейг түшиглэн үзмэрүүдээ түр хугацаагаар нийтэд хүргэж байгаа нь энэ юм.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























