Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Янукович өнөө болтол Украинд байгаа гэв

Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович өнөө болтол эх орондоо байгаа гэж Улсыг аюулаас хамгаалах албаны шинээр томилогдсон тэргүүн Валентин Наливайченко мэдэгдлээ. Гэхдээ тэр яг одоо хаана байгаа нь тодорхойгүй байна гэж тэр хэлсэн байна. Тэр хаана байгаа бол гэсэн асуултад тэр “Тиймээ тэр өнөө болтол Украины нутаг дэвсгэрт байгаа. Хаана байгааг нь мэдсэн бол түүнийг баривчлах тухай Ерөнхий прокурорын  шийдвэрийг хэрэгжүүлэх байсан” гэж хариулсан байна.
Януковичийн зөвлөх байсан, Бүс нутгийн намын депутат Анна Герман  бас өөрийнх нь хуучин босс Украиндаа байсаар байгаа, гэхдээ би одоо түүнд яагаад ч тусалж чадахгүй. Түүний хаана байгааг мэдэх арга бас бий гэж хэлснийг “Новости Украины” сэтгүүл мэдээлжээ.
 Украины ерөнхийлөгч Виктор Янукович эхлээд онгоцоор эх орноосоо зугтах гэж байсан ч хилийн  цэргийнхэн онгоцонд нь хил нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй юм. Дараа нь түүнийг Крымд очиж оросын байлдааны хөлгөөр зугтаах гэж байна гэсэн мэдээлэл бас тарсан юм.
Түүнийг энгийн номхон жагсагчдын өмнөөс галт зэвсэг хэрэглэж олон хүний аминд хүрсэн хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн эрэн сурвалжилж эхлээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан