Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Б.Үүрцайх: Аавыгаа би өөрөө олсон учраас хайх гэж цаг алдаагүй
“Уул”-ын Болд нэрээрээ олонд танигдсан Монгол Улсын гавьяат уулчин Л.Болдбаатар Алтай таван богдын Малчин оргилд авирчихаад бууж явах замдаа осолдож, амь үрэгдсэн. Яагаад, хэрхэн осолдов, юу болов гэсэн олон асуулт дагуулсан энэ явдлын талаар түүнтэй хамт явсан охин Б.Үүрцайх нь Монголын уулчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан, уулын спортын мастер, гавьяат тамирчин Б.Гангаамаа нарын хамт өчигдөр мэдээлэл хийлээ.
Гавьяат тамирчин Л.Болдбаатарын Алтай таван богдын Малчин оргилд гарсан нь уулчдын холбооноос зөвшөөрөлтэй, өвлийн хуваарьтай авиралт байжээ. Оны өмнө зөвшөөрлөө аваад багаа үлдэж, гурван хүний бүрэлдэхүүнтэй авирахаар зэхэж байсан ч нэг нь өвчний улмаас хоцорч, талийгаач охинтойгоо хамт явжээ. Болсон явдлын талаар Л.Болдбаатар агсны охин Б.Үүрцайхаас тодрууллаа.

-Алтай таван богдод авирах үед цаг агаарын нөхцөл байдал ямар байсан бэ?
-Аав бид хоёр энэ сарын 6-ны өдөр Улаанбаатараас хөдөлж, 13-ны өдөр авиралтаа эхэлсэн. Цаг агаар тогтуун сайхан боловч хүйтний эрч чанга байсан. Оргилд 18 цагийн үед гарсан. Бид уг нь зам тандах, мөн замдаа Алтай Таван Богдод өөр авиралт хийх зорилготой явсан.
-Яг юунаас болоод осол гарсан талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Орой 20 цагийн үед Потанины гол тал руугаа бууж яваад осолдсон. Аав бид хоёр бууж явахдаа цасан дээр гулгах системээр доошилсон юм. Ингэж явтал аав алга болоод, би дээр багажиндаа тогтоод үлдсэн. Тэгээд аавыгаа хайж яваад малгай, шил, бээлийг нь олсон. Түүнээс бараг хоёр цаг орчмын дараа л цогцсыг нь олсон. Эхэндээ амь үрэгдсэн гэдэгт нь итгээгүй. Тэгээд цаг гаруй хажууд нь суусны эцэст амьсгал хураасныг нь ойлгосон. Бид хоёрын майхан тэндээс километр орчмын зайд байсан юм. Тэгээд майхандаа очоод өглөө болтол хүлээгээд 14-ний өглөө айлын бараа харахаар явсан. 40 гаруй км явж байж замд таарсан Тува айлд хоноглоод, 15-ны өглөө осол гарсан талаар мэдээ дуулгасан.
-Ослоос болоод таны ой ухаан самуурсан гэх мэдээлэл гараад байсан?
-Тийм зүйл огт болоогүй. Аав минь аливаа зүйлд тайван хандах хэрэгтэй гэж сургадаг байсан. Би Малчин оргилд осол гарлаа л гэсэн мэдээлэл өгсөн. Энэ мэдээлэл ямар сувгаар яаж яваад гажсаныг мэдэхгүй юм.
-Мөн эрэл хайгуул хийгээд цаг алдсан гэлцэж байгаа?
-Эрэл хайгуул хийсэн юм огт байхгүй. Би доошоо буухдаа өөрөө аавыгаа олсон учраас ямар газар үлдээснээ мэдэж байсан. 16-ны өдөр аврах багийнхан ирсэн. Гэхдээ уулчидгүй. Эхний өдөр 18 хүний бүрэлдэхүүнтэй баг цогцсыг буулгахаар явсан ч мэргэжлийн уулчин байхгүйн улмаас буцсан. Дараагийн өдөр Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн ангийн хүмүүстэй хамт гурван уулчин ирсэн. Ингээд хоёр дахь оролдлогоо хийсэн боловч техникийн байдлаас болоод дахиад л буцсан. Харин гурав дахь өдөр нь би өөрөө уулчидтай хамт тавуулаа явсан. Ер нь, олон хүний шаардлага байгаагүй. Яагаад гэвэл байгаа газрыг нь мэдэж байсан болохоор. Өглөө 06 цагийн үед гараад орой 22 цагт буулгаж ирсэн. Тэр шөнөдөө Өлгий орсон. Харин хотод 21-ний 17 цагийн үед ирсэн.

0 Сэтгэгдэл