Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Т.Дэлгэрсайхан хүү одоо эм, тариатай “найзлахгүй”
АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
АЗ ЖАРАЛ ХҮСЬЕ
bytshan huu mini amjilt
hel am hurgev
Yamar shan medee ve altan gart emch narta bayarlalaa dahiad olon ovdoj zovson hvvhdvvdiin altan amiig avraarai ta bvhed ajiliin amjilt sn hsan bvhniig hvsie
Хүний ертөнцөд хөл тавиад дөрөвхөн жил болж буй хүү ээж аавынхаа хайранд өлгийдүүлэн үеийн жаалуудтайгаа тоглож, хаанаас сурсан юм гэмээр худал яриа зохиож, үргэлж яагаад гэсэн асуултанд хариу авахаар шулганаж байх ёстой. Гэтэл Т.Дэлгэрсайхан хүү төрсөн цагаасаа эхлэн хэд хэдэн удаа хагалгаанд орж, эм тариатай “найзлан” дөрвөн жилийн нүүр үзжээ. Бяцхан биед нь даанч ахадмаар энэ тавилан хүүг төрөхөд л “элэгний хатуурал” гэсэн оноштой хамт иржээ. Утаа, стресс гээд л урагт нөлөөлж болох олон төрлийн гамшгаас аль нь чухам хүүд ийм эмгэнэлт хувь тавилан оноочихсоныг харамсалтай нь хэн ч мэдэхгүй. Гэхдээ азаар хүүгийн эмнэлгийн орон дээр өнгөрүүлэх өдрүүд нь одоо цөөрч байна. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй өвдсөн, зовсон өдрүүд ингэж нэг дуусах нь хэмээн эцэг, эх нь уртаар санаа авах өдөртэй золголоо.

УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг, ЭХЭМҮТ-ийн баг, БНСУ-н “Асан” анагаах ухааны төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Сон Гюу Ли ахлагчтай багтай хамтран энэ сарын 22-нд Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа хүүхдэд амжилттай хийлээ. Тэд Т.Дэлгэрсайхан хүүд амьдрах итгэл өгч зовлонт өдрүүдээс нь салгаж чадсан.
н утаа, нийгмийн олон асуудал тойрсон стресс гээд хүн амын эрүүл мэндийг дарангуйлсан гадаад орчноос үүдэн сүүлийн жилүүдэд манай улсад элэгний хатуурал, төрөлхийн гажигтай хүүхдүүд төрөх нь элбэг болж. Тиймээс ч манай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр хэдэн сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн юм. Ингэхдээ дөрвөн настай Т.Дэлгэрсайхан хүүг сонгожээ. Ээжийнх нь элэгнээс тайрч, хүүд шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болж, ээж, хүү хоёрын биеийн байдал хэвийн УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараах тасагт эмчлүүлж байна.
Эх хүү хоёрт амжилттай хагалгаа хийсэн эмч нарыг зорьж тус эмнэлэгт өчигдөр очлоо. Харамсалтай нь, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхантай уулзаж чадсангүй. Харин эмнэлгийн хүлээлгийн зааланд бараг л амьдарч байгаа хүүгийн ар гэрийнхэнтэй уулзсан юм. Хүүгийн эмээ, авга, нагац ах нар бүгд хоёр хүнээ сахиж сууна. Харин аав нь алга. Шөнө хүүгийнхээ биеийн байдлыг ажиглаад, хүлээлгийн танхимд сахиж хоносон учраас гэртээ харьж амрахаар явжээ. Хүүгийн ар гэрийнхэн энэ маягаар ээлжээр эмнэлгийн хүлээлгийн танхимд сахиур хийж байгаа аж. Гэхдээ тэдний царай цаанаа л нэг баяртай, сэтгэл уужирсан шинжтэй. Хүү минь амьдарна гэсэн итгэл төрсөн нь илт. Ар гэрийнхний царайнаас Т.Дэлгэрсайханы бие одоо ижий ааваа айлгахааргүй болсон бололтой гэж харлаа.
Хүү уг нь аавтайгаа мэс засалд орох байсан ч зарим нэг шалтгааны улмаас ээж нь донор болж хагалгаанд орсон гэнэ. Гэхдээ хүүд анхнаасаа хоёр донор бэлдэж байсан гэнэ. Азаар аав, ээж нь хоёулаа донор болох боломжтой байж. Гэр бүлийн хоёр хүн нэгэн зэрэг хагалгааны орон дээр хэвтэнэ гэдэг маш хүнд даваа байсан ч одоо тэдэнд санаа зовох зүйл бага болсон учраас аав нь түрхэн ч гэсэн амрахаар сахиурын ажлаа гэрийнхэндээ даалгаад харьжээ.
Хэдийгээр Т.Дэлгэрсайханы гэр бүлийнхэн ийнхүү баяртай мэдээ дуулсан ч одоо ЭХЭМҮТ-д түүнтэй адил өвчтэй, үргэлж эмчийн хяналтад байдаг 30-аад хүүхэд бий. Гэхдээ энэ удаагийн элэг шилжүүлэх суулгах хагалгааны үр дүнгээс хамааран цаашид Монголын бяцхан үрсийг аврах үйлс жигдрэх учраас удахгүй тэдгээр хүүхдүүд ч бас эрүүл саруул болж, ээж аавдаа эрхлэх нартай өдөр ирнэ хэмээн найдах л үлдлээ.
Элэг шилжүүлэн суулгах хагалгааг УНТЭ-т 2011 оноос хойш хийж эхэлснээс хойш одоогоор 13 хүнд мэс засал хийгээд байна. Харин хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг манай алтан гарт эмч нар өөрсдөө удирдан явуулсан анхны тохиолдол нь энэ. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмж авах санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэж өгснөөр оны өмнөхөн Үндэсний багийнхан орчин үеийн стандарт хангасан тоног төхөөрөмжтэй болж цаашид БНСУ-ын эмч нараас туслалцаа хүсээд хүлээгээд суулгүй Монгол эмч нар бие даан хийх боломжтой болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
зүрх судас зөвлөгөө
Судасны хатуурал нарийссал /Атеросклероз/ нь хүний биеийн хаана ч /тархи, зүрх, бөөр г.м/ үүсч болох бөгөөд хөлийн судасны хатуурал нарийслын үед хөлийн цусан хангамж багасаж, хөл тэжээлгүй болсны улмаас хөлөө тайруулахад хүрдэг. Энэ бүх хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд та бүхнийг МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж буй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Тус бүтээгдэхүүн нь: 1. Цус шингэлэх, 2. Цусан дахь холестрин бууруулах, 3. Судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судас цэвэрлэх, 4. Судасны ханыг бэхжүүлж, уян харимхай чанарыг сайжруулах үйлчилгээтэй. Ингэснээр тус бүтээгдэхүүн нь Судасны хатуурал нарийслаас улбаатай /Даралт, хуян/ бүх эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн зөвлөгөө, үнэ төлбөргүй Утас: 96665038
2014.02.25
2014.02.25
2014.02.25
2014.02.25
2014.02.25
2014.02.25