Билгийн

Доллар (USD)

2843.0

Улаанбаатар

+32°C
USD / 3596.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.72₮
SEK / 394.2₮
JPY / 25.1₮
RUB / 53.28₮
EUR / 4218.0₮
CHF / 4507.0₮
GBP / 4924.0₮
HKD / 459.5₮
CAD / 2669.0₮
AUD / 2410.0₮
SGD / 2843.0₮
NZD / 2232.0₮
TRY / 92.8₮
USD / 3596.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.72₮
SEK / 394.2₮
JPY / 25.1₮
RUB / 53.28₮
EUR / 4218.0₮
CHF / 4507.0₮
GBP / 4924.0₮
HKD / 459.5₮
CAD / 2669.0₮
AUD / 2410.0₮
SGD / 2843.0₮
NZD / 2232.0₮
TRY / 92.8₮
USD / 3596.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.72₮
SEK / 394.2₮
JPY / 25.1₮
RUB / 53.28₮
EUR / 4218.0₮
CHF / 4507.0₮
GBP / 4924.0₮
HKD / 459.5₮
CAD / 2669.0₮
AUD / 2410.0₮
SGD / 2843.0₮
NZD / 2232.0₮
TRY / 92.8₮
USD / 3596.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.72₮
SEK / 394.2₮
JPY / 25.1₮
RUB / 53.28₮
EUR / 4218.0₮
CHF / 4507.0₮
GBP / 4924.0₮
HKD / 459.5₮
CAD / 2669.0₮
AUD / 2410.0₮
SGD / 2843.0₮
NZD / 2232.0₮
TRY / 92.8₮
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын хөтөлбөр Өнөөдөр Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх замыг хааж, шугам сүлжээг шинэчилнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын хөтөлбөр Өнөөдөр Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх замыг хааж, шугам сүлжээг шинэчилнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Б.Одгэрэл: Жижиг, дунд үйлдвэрлэл ид хөгжлийн үе дээрээ явна

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Б.Одгэрэлтэй ярилцлаа.

-Дэлхийн хөгжингүй орнуудын хөгжлийн нууц нь жижиг, дунд үйлдвэрлэл байдаг гэдэг. Манай улс ч эл туршлагыг нэвтрүүлэх гэж 20 жил ажиллаж буй. Энэ хугацаанд ямар өөрчлөлт гарсан бол?
-Дэлгүүрийн хөгжлөөр жишээ авъя л даа. Өнгөрсөн 20 жилд дэлгүүр подвалиас эхэлж байсан бол өнөөдөр өөрөө өөртөө үйлчилдэг супермаркет болчихсон. Яг үүнтэй адилхан жижиг, дунд үйлдвэрлэл ч өөрийн өнгө төрхөө олж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн байгууллагууд дараагийн үедээ жижиг, дунд үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх вэ гэсэн асуулт дээр л бодлогын төвшинд ажиллаж байна. Тэр дундаа ямар шинэ технологи ашиглах юм, ямар бүтээгдэхүүн нь дэлхийд Монголын брэнд гэж явах вэ гэх мэтээр энэ бүх ажлыг төлөвлөж байна. Нэн тэргүүнд бид зээлийн бодлогоор дэмжинэ.

-Тэгэхээр сүүлийн 20 жил жижиг, дунд үйлд­вэрлэлийг хөгжүүлнэ гэж ярилаа. Өнөөдөр хөгжлийн ямар шатандаа явна вэ?
-Ид хөгжлийн үе дээрээ явна. Зөв бодлого, зөв хөрөнгө оруулалт хийвэл Монголд жижиг,  дунд үйлд­вэрлэл эрчимтэй хөг­­жинө. Гэхдээ дунд шат­ны үйлдвэрүүдээ илүү ан­хаа­рах хэрэгтэй. Учир нь, амьжиргааных нь эх сурвалж  баталгаатай болох юм.
 
-Үзэсгэлэн худалдаа зо­­­­хиогдохоор нөгөө л эс­гий тавчик, ноос ноо­луур, на­рийн боовны жи­жиг, дунд үйлдвэрлэл эрх­лэг­чид байх юм гэж хү­мүүс шүүмжилдэг. Та энэ шүүмж­лэлтэй санал нийлэх үү?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ зах зээл өрсөлдөөнтэй байж гэмээнэ хүмүүсийн эрэлт, сонголтод таарсан бүтээгдэхүүн шалгарч үлддэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс манай төв ажлын байр бий болгохоосоо илүүтэй их сургалт явуулдаг байгууллага. Өнөөдөр өөрт тохирсон, Монголд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс биш хөршийнхөө хийж буй оймсыг хуулбарлаад хэрэггүй. Манайхны нэг дутагдалтай тал бол энэ үйлдвэрлэхэд байгаа юм чинь ашигтай л байж таара гэж боддог харалган бодол. Бизнесийг тооцоо, судалгаагүй эхлэх нь маш эрсдэлтэй. Тиймээс бид сур­галтын хөтөлбөртөө ши­нэ­лэг зүйл нэмсэн. Өө­рөөр хэлбэл, үйлдвэрлэл тех­нологийн сургалт. Үйлд­вэрлэл явуулахад ямар норм, стандарт баримтлах ёс­той, технологи ямар байвал хүмүүсийн эрэлтэд тохирсон бүтээгдэхүүн  үйлд­вэр­лэх боломжтой талаарх мэдлэг, мэдээлэл өгдөг гэсэн үг. Манай  жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн чиг үүрэг нь ч ийм. Нэг ёсондоо, үйлдвэрлэлийг чадавхижуулах инкубатор юм уу даа.

-Тийм шүү. Манайхан бизнес эрхэлнэ гэж ярихаас биш ямар судал­гаатайгаар хийх үү гэдгээ тооцоолдоггүй юм шиг санагддаг. Энэ алдаанаасаа болж дампуурсан үйлд­вэрлэл эрхлэгчид ч бий?
-Сургалт их чухал. Ямар төрлийн бизнес эрхлэхээ тодорхойлсон хүнд үйлдвэрлэлээ цаашид батжуулан хөгжүүлэхэд сургалт маш ач холбогдолтой. Өнөөдөр зээл байгаа учраас л хүмүүс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэе гэж сонирхоод байна. Гэтэл зээл өгөөд л байвал жижиг, дунд үйлдвэрлэл хөгжчихдөг юм биш. Чиний хэлдгээр судалгаа, тооцоотой бизнесээ эрхлэх ёстой. Одгэрэл гэхэд үйлдвэрлэлээ зөвхөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд явуулах уу эсвэл нийслэлдээ цаашлаад дэлхийд бүтээгдэхүүнээ худалдаалдаг байх уу гэдэг цаашдын зорилго нь чухал.

-Танайхаас Монгол Улсын хэтийн төлөвт ийм үйлдвэр байгуулагдах учраас энэ чиглэлийн жижиг, дунд үйлд­вэрлэлийг хөгжүүлэх шаард­лагатай гэсэн урьдчилсан прог­ноз, судалгаа хийсэн үү?
-Статистикийн үндэсний хороо, Хөдөлмөрийн яамны судалгааг өдөр бүр авдаг. Нийслэлийн  үйлдвэрлэлийн судалгаа, тоо хэмжээ ч гарчихсан. 2009 онд дүүрэг, дүүргээр нь тэргүүлэх чиглэлийг нь гаргахад Сүхбаатар дүүрэг хөнгөн үйлдвэр гэж байсан бол энэ жил ялгаагүй байсан. Тэгэхээр чиний хэлдгээр үйлдвэрлэлийн чиглэл хэвэндээ байна гэсэн үг. Бодлогын хэмжээнд засах зүйл бий. Ямар ч гэсэн нийслэлээс мах, сүү ногоо буюу хүнсний чиглэлд илүү хөрөнгө оруулалт хийнэ. Яагаад гэвэл, нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангахаас гадна зах зээл нь байгаа учраас.

-Амьдрал баян гэдэг. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэгчид хүнс, хөнгөн чиглэлийн үйлдвэрлэлээс өөр орон зай харахгүй байна уу эсвэл харахыг ч хүсдэггүй юм болов уу?
-Мэдээллийн агуулам­жаа­саа шалтгаалж байгаа юм. Бид хэдий чинээ сайн явж, харж судалж өгнө, төдий чинээ жижиг, дунд үйлдвэрлэгчдэд ашигтай. Алийн болгон бор зүрхээрээ үйлдвэрлэл эрхлэх вэ дээ. Бид хэрэндээ л жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хэрэгтэй олон төрлийн судалгаа хийхийг эрмэлздэг. Тухайлбал, 100 гаруй хүнээс сургалтын хөтөлбөрийнхөө талаар судалгаа авсан. Тэд юу хүсч байна вэ гэдгийг харахаас гадна ямар төрлийн мэдлэг мэдээлэл, туслалцаа үзүүлэх вэ гэдгээ тандах зорилготой.

-Саяхан нийслэлийн Хө­дөлмөрийн газрын су­дал­гаагаар иргэдийн дийлэнх нь жижиг, дунд бизнес эрхлэх сонирхолтой байна гэсэн дүнг танилцуулахад хотын мэр ”Манайхан бүгд дарга болох сонирхолтой. Гэтэл бизнесийг сэтгэлийн хөөрлөөр хийчихдэг зүйл биш учраас журмаа сайн боловсруулах хэрэгтэй” гэж байсан санагдана?
-Миний хэлээд байгаа зүйл наадах чинь. Зээл байгаа учраас л эрэлт байна. Ийм хандлага байгаа учраас манай сургалтад суусан иргэд төслөө яаж бичих мэдлэг, мэдээллээ олж авдаг. Ингээд бизнесээ хэрхэн хөтөлж явуулах мэдээллээ авсан хүмүүс сургалтын дараа бодмоор зүйл их байдаг юм байна гэж хэлдэг. Тэгэхээр сэтгэлийн хөөрлөөр л хандаад байгаа хэрэг. Боломж нь, зээл нь, бараа бүтээгдэхүүнээ борлуулах эрэлт нь байгаа ч, үүнийгээ тооцдоггүй. Тэгэхээр шинжлэх ухаанчаар хандах ёстой юм. Тиймээс ч дунд шатны үйлдвэрлэгчдээ шинжлэх ухааны академич нартай уулзуулъя гэж байгаа.
 
-Нээрээ, ямар ч салбарын хөгжлийн суурь нь шинжлэх ухаан шүү дээ. Манай улс сүүлийн хэдэн жил шинжлэх ухааныг ашиглахаа умартаад байгаа?
-Тийм. Гол нь, Монголд ямар үйлдвэрлэлийн бүтээг­дэ­хүүн үйлдвэрлэх нь оновчтой вэ гэдгийг уулзалт зөвлөлгөөнөөрөө ярилцъя гэсэн юм. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чиглүүлнэ. Тэгэхгүй  бол тэр дарга 100 сая өгнө гэсэн, зээлээ авъя гээд иргэд явж байна.  Бизнесийн санаа нь байгаа ч чадавхи нь алга байна шүү дээ. Тиймээс л чадамжинд суурилсан сургалт нэрийн дор чадамжтай, өгөгдөлтэй, ажиллах хү­чинтэй, тоног төхөөрөмжөө ажиллуулах чадвартай баг бэлтгэх зорилготой. Жижиг, дунд үйлдвэрлэгчид маань баг л гэсэн үг.

-Бид жижиг, дунд үйлдвэрлэл гэсээр 20 гаруй жил үзэж байна гэсэн. Гэтэл яагаад үйлдвэрлэлийнх нь цар хүрээ өргөжихгүй байна вэ?
-Ер нь, дунд шатны үйлдвэрлэгчдэд маш их хэмжээний зээл өгч хөл дээр нь босгож бүтээгдэхүүн нь экспортод гардаг байвал сайн. Тэр зах зээл нь сулрангуут жижгүүд нь ордог ийм шат шатлалтай явбал Монголд үйлдвэрлэл хөгжинө. Нэг ёсондоо, зах зээлийн орон зай үе үеэрээ сулрах ёстой. Тэгэхгүй бол нөгөө л  дунд  шатны 10 үйлдвэр эсвэл  ес нь л байгаад байж болохгүй.

-Нийслэлд жижиг, дунд гэсэн энэ томъёололд багтах хэдэн үйлдвэрлэгч байдаг юм бэ?
-20 мянган жижиг, дунд үйлдвэрлэгч байгаагаас 18 мянга нь тогтмол үйл ажил­лагаатай гэх нь бий. Харин татварын газрын судалгаагаар 60 мянган жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээс тогтмол үйл ажиллагаатай нь 50 мянга гэх жишээний. Яагаад харилцан адилгүй тоо байна вэ гэхээр албан ёсны нийтэд ашиглах тоо алга. Харин манайх өнгөрсөн жил 3025 үйлдвэрлэгчтэй ажилласан. Энэ бол том тоо. 585 нь үйлдвэрлэл эрхлэгч, үлдсэн нь иргэд.

-Энэ жил хотоос жижиг, дунд болон бичил бизнес эрхлэгчдэд зээл олгох болсон.  Хэзээнээс олгох юм бол?
-Энэ сардаа журам батлагдаад гарна. Зарим нэг асуудал дээр Монголын банкны холбооныхонтой ярилцах зүйл бий. Эцсийн байдлаар шийдээгүй байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд  таван тэрбум, хороодоор дамжуулан бичил бизнес эрхлэгчдэд 15,2 тэрбумын зээл олгохоор болсон. Тэгэхдээ хороодоор дамжих 15,2 тэрбум зээлийг Хөдөлмөрийн газар хариуцах юм.

-Одоо Монголын эдийн засгийн хэдэн хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үүрдэг юм бэ?
-Ойролцоогоор 62 хувь байх шүү. Бид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх хүмүүст сургалт хийснийхээ дараа шинэ тоног төхөөрөмжийн мэдээлэл өгдөг. Учраа олчихлоо гээд хаялгүйгээр бараа, бүтээгдэхүүнийг нь борлуулах үзэсгэлэн худалдаа тогтмол зохион байгуулдаг. Яагаад гэвэл, манай ажлын төлөвлөгөө жилээр гарчихдаг учраас. Түүнчлэн Эрээн, Алтанбулаг, Улаанбаатарт байгуулсан худалдааны цэгүүддээ  жижиг, дунд үйлдвэрийн төвийн бойжигчийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулдаг юм. 

0 Сэтгэгдэл
uhnii chini hugjij bn. dollar usuud dampuurch bhad hugjij bnch geh shig. jiliin umnu avsan buteegdehuun ni unegui bolchihson bhad uhneeree hugjdiin erguu ats ve. garchigiig ni haraad unshsanchgui
Судасны хатуурал нарийссал /Атеросклероз/ нь хүний биеийн хаана ч /тархи, зүрх, бөөр г.м/ үүсч болох бөгөөд хөлийн судасны хатуурал нарийслын үед хөлийн цусан хангамж багасаж, хөл тэжээлгүй болсны улмаас хөлөө тайруулахад хүрдэг. Энэ бүх хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд та бүхнийг МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж буй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Тус бүтээгдэхүүн нь: 1. Цус шингэлэх, 2. Цусан дахь холестрин бууруулах, 3. Судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судас цэвэрлэх, 4. Судасны ханыг бэхжүүлж, уян харимхай чанарыг сайжруулах үйлчилгээтэй. Ингэснээр тус бүтээгдэхүүн нь Судасны хатуурал нарийслаас улбаатай /Даралт, хуян/ бүх эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн зөвлөгөө, үнэ төлбөргүй Утас: 96665038
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан