Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
28 настай ч яг хүүхэд шиг эр
Эдвард Хернандезийг харсан хүмүүс жаахан хүүхэд байна л гэж боддог. Гэвч тэр энэ жил 28 хүрч байгаа “том эр”. Бараг 30 дөхсөн хэрнээ хоёр гурван настай хүүхдээс ялгарахааргүй, ердөө 68 см өндөртэй. Хэтэрхий намханаараа Гиннесийн номонд орж явсан тэрээр одоогоор дэлхийн хамгийн намхан эрд тооцогддоггүй. Балбад амьдардаг Тапа Магар түүнээс ердөө нэг см-ээр намхан буюу 0,67 см-ийн өндөртэйгөөр дэлхийн хамгийн намхан эр хэмээн одоогоор Гиннест бичигдээд байгаа юм.

Эдвардын хамгийн том мөрөөдөл бол хувьдаа фермтэй бас найз охинтой болоод, жип машин жолоодох. Бусад хүний хувьд амархан биелүүлж болох энэ мөрөөдөл нь Эдвардын хувьд бүтнэ гэж итгэхэд маш хүнд. Учир нь, түүний гэр бүл Колумбын нийслэл Боготагийн ядуусын хороололд амьдардаг. Хэдий 30 дөхөж яваа ч бүх зүйлээрээ эцэг эхээсээ хараат түүнд ажил хийж, мөнгө олж мөрөөдлөө биелүүлнэ гэдэг амаргүй. Түүний бие нь хүүхдээс ялгарахгүй ч ухаан санааны хөгжил бол насанд хүрсэн хүмүүстэй ижил. Тийм ч учраас хүүхэд байхаасаа ерөөсөө өсч томроогүйдээ тэрээр маш их гутардаг, уурладаг, хэцүү ааштай байсан үе бий гэнэ.

Харин одоо тэрээр нэгэнт хувь тавилантайгаа эвлэрч, өөрийгөө баяр хөөртэй, аз жаргалтай байлгаж сурчээ. Ялангуяа 2010 онд Гиннесийн дээд амжилтыг бүртгэдэг албаныхан ирж, түүнтэй уулзах үед тэр баярласандаа уйлах шахсан гэнэ. Учир нь, Гиннест бүртгүүлснээр тэрээр анх удаа өөрийн биеэр үйл явдалд оролцож, телевизээр ярилцлага өгч, элдэв шоунд оролцож, бүр улсынхаа Ерөнхийлөгчтэй хүртэл уулзах боломж олджээ. Гэвч 2010 онд Балбын Тапа Магар дэлхийн хамгийн намхан эр болж, түүний амжилтыг эвдсэнээр Эдвард эргээд л уйтгар гунигт амьдралдаа эргэн оржээ. Тэрээр нэг хэсэг сэтгэлээр их унасан ч одоо найзтайгаа хамт дэлгүүрт үйлчлүүлэгчдийг татах, сурталчилгааны ажил хийж, өдөрт дунджаар 100 ам.долларын орлого олдог болсон гэнэ.

yostoi egduutei yumaa. setgel n dandaa oodrog baij moroodol n hurdan biyeleesei
0.68 sm gj yu bdag yum be? 1sn hurehgui yumuu?

0 Сэтгэгдэл
ҮЗЭГЧ
ХӨӨРХИЙ МИНЬ ӨРӨВДМӨӨР ЮМ БЭ.МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭЭРЭЙ.
2014.03.05
2014.02.26
2014.02.25