Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Украины Дээд Рада Януковичийн хэргээр Гаагын шүүхэд хандлаа

Украины парламент-Дээд Рада ерөнхийлөгч асан Виктор Янукович болон бусад албаны хүмүүст хариуцлага тооцох асуудлаар Гаага дахь Олон улсын шүүхэд хандсан шийдвэрийг эхний хэлэлцүүлгээр нь баталлаа. Энд “2013 оны арваннэгдүгээр сарын 30-наас 2014 оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэл энгийн иргэдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн учраас мөрдөн шалгах”-ыг хүссэн байна. Энэ тогтоолын төлөө нийт 339 депутат гараа өргөжээ. Депутатууд бас Украины Ерөнхий прокурор асан Виктор Пшонко болон ДЯЯ-ын сайд асан Виталий Захарченко нарт хариуцлага тооцох ёстой гэсэн байна. Энэ тогтоолд гурван сарын хугацаанд хууль сахиулах байгууллагууд дээрх албан тушаалтнуудын шийдвэрээр энгийн иргэд рүү галт зэвсэг хэрэглэсний улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж ойролцоогоор 2000 хүн бэртэж шархадсанаас 500 орчим нь хүнд байгааг дурджээ. Мөн гудамжинд хасах 15 градус хүйтэн байхад жагсагчид руу усаар шүршиж байсан нь олон хүний эрүүл мэндэд нөлөөлснийг ч дурдсан байна. Хүмүүсийг хулгайлж сураггүй алга болгосон, олон хотод олон хүнийг үндэслэлгүйгээр шоронд хорьж зодож, өмч хөрөнгийг нь хураан үгүй хийсэн гэдгийг ч оруулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан