Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросыг төлөөлсөн гадаад тамирчдаа В.Путин шагнав
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эх оронд нь зохион байгуулагдсан өвлийн олимпын наадамд амжилт гаргасан баг тамирчдынхаа энгэрийг мялаажээ. Тухайлбал, Солонгос гаралтай ч энэ олимпоос эхлэн ОХУ-ын нэрийн өмнөөс олимпод оролцож эхэлсэн Виктор Аныг эх орны төлөөх IV зэргийн одонгоор, мөн сноубордын төрөлд хоёр алтан медаль хүртсэн америк гаралтай ОХУ-ын иргэн Вик Уайлдыг ч шагнажээ.
Өмнөд Солонгосын нэртэй тамирчин байсан Виктор Ан Оросын нэрийн шорт-трекийн төрөлд өрсөлдөөд гурван алт, нэг хүрэл хүртсэн нь энэ спортын төрөлд ОХУ-ын авсан анхны медалиуд байсан юм.
ОХУ-ын баг нийтдээ 33 медаль хүртснээс 13 алт, 11 мөнгө, есөн хүрэл медаль хүртэж, олимпод оролцсон улсуудыг тэргүүлсэн билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан