Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Шакира хүүгээ Колумбийн иргэн болголоо
Дуучин Шакира нэг настай Милан хүүдээ өөрийнхөө эх орон Колумбын паспорт авч өгчээ. Үүгээр түүний хүү хоёр иргэншилтэй болж байгаа юм. Хүүгийн эцэг хөлбөмбөгч Жерар Пике Испани гаралтай, тус улсын хөлбөмбөгийн Барселона багт тоглодог учраас түүнийг дагаад дуучин бүсгүй Испанид байнга амьдрах шаардлагатай боловч Колумбын иргэншлээ хэзээ ч солиогүй юм. Өнгөрсөн жил тэд хүүдээ аавынх нь эх орон Испанийн паспортыг авч өгсөн бол одоо Колумб ч бас Миланы хоёр дахь эх орон боллоо.
Шакира ажил хэргийн шаардлагаар Колумбдаа амьдардаггүй боловч эх орондоо тустай олон үйл хэрэг бүтээсэн юм. Тэрээр энэ удаа ч бас нутаг нэгтнүүддээ туслахаар ирсэн бөгөөд өөрийнхөө "Нүцгэн хөл" хэмээх сангийн дэмжлэгээр бүтээн босгосон сургуулийн нээлтэд оролцжээ. Энэ бол дуучин Шакирагийн хандив тусламжаар бий болгосон найм дахь сургууль ажээ.


Дуучин Шакира нэг настай Милан хүүдээ өөрийнхөө эх орон Колумбын паспорт авч өгчээ. Үүгээр түүний хүү хоёр иргэншилтэй болж байгаа юм. Хүүгийн эцэг хөлбөмбөгч Жерар Пике Испани гаралтай, тус улсын хөлбөмбөгийн Барселона багт тоглодог учраас түүнийг дагаад дуучин бүсгүй Испанид байнга амьдрах шаардлагатай боловч Колумбын иргэншлээ хэзээ ч солиогүй юм. Өнгөрсөн жил тэд хүүдээ аавынх нь эх орон Испанийн паспортыг авч өгсөн бол одоо Колумб ч бас Миланы хоёр дахь эх орон боллоо.Шакира ажил хэргийн шаардлагаар Колумбдаа амьдардаггүй боловч эх орондоо тустай олон үйл хэрэг бүтээсэн юм. Тэрээр энэ удаа ч бас нутаг нэгтнүүддээ туслахаар ирсэн бөгөөд өөрийнхөө "Нүцгэн хөл" хэмээх сангийн дэмжлэгээр бүтээн босгосон сургуулийн нээлтэд оролцжээ. Энэ бол дуучин Шакирагийн хандив тусламжаар бий болгосон найм дахь сургууль ажээ.



0 Сэтгэгдэл
1213
Манай тэрбумтанууд энэ дуучин бүсгүйгээс үлгэр аваасай.Зөвхөн өөртөө,минийх, надад,биднийх гээд байхаар. Олзыг олуулаа буюу олуулаа идсэн оготно турж үхдэггүй ээ гэдэг үнэн үгийг байнга санаж явууштай юм шүү.Шакира ч мундаг юмаа. Үйлс нь ч үргэлж бүтэж байдаг байх даа.
2014.02.26






















