Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Ким Чен Ун нэг жилд 600 сая долларын зарлага гаргажээ
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун төгөлдөр хуур, Мерседес машинууд зэрэг тансаг бараа бүтээгдэхүүнийг хэдэн арваар нь худалдан авахад сая сая доллар зарцуулсан тухай НҮБ-ын тайлан гарчээ.

Умард Солонгосын хүн амын дийлэнх нь өлсгөлөнд нэрвэгдэж, хүнсний хомсдолд ороод байхад “улсын нөөц баялгийн тодорхой хэсгийг тансаг бараа бүтээгдэхүүн худалдан авах, импортлоход зориулж байна” гэсэн 372 хуудастай тайланд дурдсан аж.
Тус улсын тансаг бараа бүтээгдэхүүнд ззориулсан мөнгөний хэмжээ 2012 онд нэг жилийн өмнөх 300 сая доллароос хоёр дахин өсч 646 сая доллар болсон байна. Тус улсын удирдагч асан Ким Чен Ирийг нас барсны дараа хүү Ким Чен Ун нь 2012 онд эцгийнхээ халааг залгамжлан, төр барих болсон билээ.
Ким Чен Ун нь өөрийн хэрэгцээнд арваад тансаг машин, өндөр чанарын төгөлдөр хууртайгаас гадна дотны анд нөхөд, удирдах албаны туслахуудаа авчирдаг хувийн театртай гэнэ.
Энэ нь НҮБ-аас 2007 онд тус улсад авсан “тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг хориглох” тухай хориг арга хэмжээг зөрчсөн хэрэг аж.
Эдгээр бараа бүтээгдэхүүнийг тус улсад хэрхэн импортолсон талаар тайланд дурдаагүй байлаа.
Ким Чен Ун амьдралын тансаг хэв маягаа хадгалахын тулд Африкаас зааны ясыг Хятад руу зөөн, лалын шашинт орнуудад согтууруулах ундаа нийлүүлдэг гэж Умард Солонгосоос дүрвэсэн албаны хүн мэдэгдсэн байна.
Гэмт хэрэгт холбогдож болох үйл ажиллагаагаар бүрдүүлсэн мөнгөний хэмжээ 2008 онд 500 сая доллар хүрсэн нь тус улсын жилийн экспортын гуравны нэгтэй тэнцэж байсан гэж НҮБ үзжээ.
Тайланг Умард Солонгосоос дүрвэсэн, 80 гаруй хохирогч, гэрчийн жил тойрон өгсөн мэдээлэлд үндэслэн гаргасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан