Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Бразиль улс дүр төрхөө өөрчлөхийг хүсч байна
“Adidas” брэнд Бразильд болох хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан гаргасан подволкоо худалдаанаас татжээ. “Гоол хийхийг хүсч байна уу” гэсэн бичигтэй, усны хувцастай бүсгүйн зурагтай подволк тус улсын дүр төрхийг дэлхий нийтэд буруугаар ойлгуулж байна хэмээн Бразилийн эрх баригчид гомдол гаргасан учраас “Adidas” бүтээгдэхүүнээ татсан аж. Үүнээс гадна “Би Бразильд хайртай” гэсэн бичигтэй, усны хувцастай өгзөгний зурагтай өөр загварын подволк ч худалдаанд гарсан байна. Энэ бүгд нь ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилийн талаар олон нийтэд буруу ойлголт төрүүлж, секс жуулчлалд уриалан дуудсан мэт өнгө аяс агуулж байна хэмээн шүүмжилж байгаа юм. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий бөмбөгний спонсороор хамтран ажиллаж буй “Adidas” брэнд энэ шүүмжлэлийг дор нь хүлээн авч, бразильчуудын санааг амраалаа.  
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф ДАШТ-ий үзэгчид, хөгжөөн дэмжигчдийг хүлээн авахдаа таатай байна гэдгээ Твиттерээр зарласан боловч секс жуулчлалтай идэвхтэй тэмцэх болно гэдгээ ч хатуу мэдэгдэж байна. Ер нь, сүүлийн үед тус улс өөрийн дүр төрх, имижийг энэ талын ойлголтоос нь салгах гэж хичээх болсон юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан