Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Украины явдлын дараа Путин армидаа бэлэн байдал зарлажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч Владимир Путин Баруун болон Төвийн цэргийн тойрог, төрөл мэргэжлийн цэргийн байлдааны бэлэн байдлыг шалгаж үзэхийг Батлан хамгаалах яамандаа лхагва гарагт үүрэг болгосон байна. Энэ талаар Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу мэдээлжээ. “Цэргийн баруун тойргийн ангиудыг лхагва гаригийн 14,00 цагт түгшүүрээр босгож анги нэгтгэлүүдийг бэлэн байдлыг шалгалаа. Энд Төвийн тойргийн хоёрдугаар арми, Агаар-сансрын хамгаалалтын командлал, Агаарын десантын цэрэг, Алсын болон цэргийн тээврийн цэрэг орж байна” гэж БХЯ-д болсон зөвлөгөөн дээр Шойгу хэлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн үгээр бол цэргийн бэлэн байдлыг ингэж шалгах нь хямралт нөхцөл байдал, улс орны аюулгүй байдалд аюул учрах, террорист халдлага, эрүүл ахуйн болон техникийн шинжтэй элдэв үйлдэлд бэлэн байх зорилготой гэнэ.
Бэлэн байдлын ийм шалгалтыг хоёрдугаар сарын 26-ны өдрөөс гуравдугаар сарын 3 хүртэл хоёр үе шаттай хийх юм байна. Эхний ээлжинд цэргийн анги нэгтгэлүүд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж газар, тэнгист том сургууль хийх бол хоёрдугаар шатанд ньУмард болон Балтийн флотын ангиуд, агаарын хүчнийг оролцуулсан “оператив-тактикийн сургууль” хийнэ гэнэ.
14 tsagt tugshuureer bosgono gene u yamar aimar untdiin Orosiin tserguud haha
Хамхих нь дээ

0 Сэтгэгдэл
2014.02.27
2014.02.27