Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Тайландын улс төрийн сөргөлдөөн гудамжны тулаан болов
Тайландад Засгийн газрын тэргүүнээ огцрохыг шаардаж эхэлсэн эсэргүүцлийн жагсаал 26-ны шөнө хурцдаж, үл мэдэгдэх этгээд галт зэвсэг хэрэглэн буудаж эхэлснээр гудамжны тулаан болж хувирсан байна. Жагсагчид болон хууль сахиулагчдын дунд болсон буудалцаан нэлээд удаан үргэлжилж цэргийнхэн галаа зогсоосноор арай гэж намжжээ. Энэ үеэр таван хүн шархадсан гэж мэдээлж байна. Жагсагчдын байрлал руу дайрсан хүмүүс галт зэвсэг, гар хийцийн гранат, гранат шидэгч ашигласан бол хууль сахиулагчид бас галт зэвсгээр зэвсэглэсэн байжээ.
Төрийн байгууллагууд, Авлигатай тэмцэх үндэсний газар, Сонгуулийн хороо зэргийн албан байрыг тусгай хүчнийхэн хамгаалж байна. Авлигатай тэмцэх үндэсний газар энэ сарын 27-нд Ерөнхий сайд Йинглак Чинаватыг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан хэмээн буруутгахаар төлөвлөж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд жагсагчид, хууль сахиулагчдын сөргөлдөөний улмаас бэртэж гэмтсэн хүний тоо 23-т хүрсний дотор таван настай охин өртөж эмнэлэгт очоод нас барсан аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан