Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Телевизүүдийн тоог нэгэнт дийлэхээ больсон учир чанарт нь анхааръя
Мөнгө гаргах дургүй Монголын телевизүүд
Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага сэдвийн дор “Монголын телевизүүдийн чуулган” өчигдөр эхэллээ. Манай улсад анх удаагаа болж буй энэ форумд олон улсын нэр хүндтэй телевизийн контент нийлүүлэгчид болох “Warner Bros”, “Walt Disney”, “Sony”, “Bomanbridge”, “IMG”, “ITV”, “Endemol” зэрэг компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, туршлагаасаа хуваалцан Монголын телевизүүдэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэж байна. Гадаадын томоохон контент үйлдвэрлэгчид оролцож буй тус чуулганы үр дүнд Монголын телевизүүд гадаад харилцаагаа хөгжүүлж, дэлхийд тэргүүлж буй шилдэг контентуудыг авах боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм.
Энэ үеэр гадаадын контент үйлдвэрлэгчид манай телевизүүдээр гарч буй реклам, сурталчилгаа контент дуу, дүрсний наад захын шаардлага хангахгүй байгааг дурдаад, Монголын телевизүүд мөнгө гаргах дургүй гэдгийг нь шүүмжилсэн.
Учир нь, албан ёсны контент үйлдвэрлэгчээс худалдаж авбал, тухайн контентийг хэрэглэх зохиол хүртэл дагалддаг учраас өндөр шаардлага хангасан байдаг аж. Гэтэл манай телевизүүдээр гарч байгаа гадаад нэвтрүүлгүүдийн 90 хувь нь хууль бус буюу албан ёсны зөвшөөрөлгүй байдаг.
Утгаа алдсан нь
МТШХХГ-ын дарга Ц.Жадамба “Телевизүүд бидний мэдлээс хэтэрсэн олон болж, утгаа алдсан. Гэсэн ч тэднийг хаах, цөөлөх нь бидний ажил биш” гэсэн байр суурийг илэрхийлэв. Үнэхээр ч хамгийн сүүлд гаргасан тоогоор Монголд 285 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Үүгээр гурван сая хүрэхгүй шахам хүн амтай Монгол Улс нэг хүнд ногдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлж, 16216 хүн тутамд нэг телевизийн суваг ногдож байгаа судалгаа ч гарч. Гэвч “дэлхийд тэргүүлж байна” гэсэн энэ тодотгол бахархаж баярламаар хэрэг огтхон ч биш, харин ч ичиж улаймаар үр дүнд хүргэж байгааг бид харж байна.

80 сая гаруй хүн амтай Герман улсад л гэхэд “ZDF”, “Deutsche Welle”, “ARD”, “ProSieben”, “RTL”, “Sat 1” гэх зэрэг тоймтой хэдхэн төв телевиз бий. Энэ мэтчилэн дэлхийн бусад оронтой харьцуулан үзэхэд Монголд яагаад ийм олон телевиз байгаа нь үнэндээ гайхмаар. Гэвч энэ гайхшралд зах зээлийн нийгэмтэй, ардчилсан оронд хэн нь юугаа хийж, хувьдаа телевиз байгуулах нь ямар хамаа байна гэсэн хариултаар ам тагласаар хэдэн жилийн нүүр үзлээ. Үнэндээ энэ олон телевизийн гавьяа гэж гарсангүй. Хэвлэл мэдээллийн салбартаа ч ахиж дэвшсэн зүйл гарсангүй. Үзэгчдэд ч чанартай чансаатай нэвтрүүлэг хүрсэнгүй. Мэдээнийхээ цагаар тухайн өдрийнхөө үйл явдлын мэдээллийг нэгэн зэрэг, ямар ч ялгарах өнцөггүйгээр цацаж, үлдсэн эфирээ Солонгос кино, ТВ худалдаанд зориулна.
Монголд олон телевиз оршин тогтноод байгаа нь нэг талаар оюуны өмчийн хулгай цэцэглэсэнтэй холбоотой. Өөрсдөө бэлтгэж чадахгүй, хүний бэлэн контентийг худалдаад авчихаж ч чадахааргүй бэл бэнчин муутай телевизүүд хамгийн амархнаар нь гадны гайгүй шоуг хулгайлж аваад, орчуулаад тавьсныгаа эфирийнхээ гол программ болгох. Телевизүүдийн чанар ингэж гологдож байгаа учраас энэ хүчирхэг мэдээллийн хэрэгсэл бусад өрсөлдөгчиддөө үзэгчдээ алдсаар.
Энэ он гарсаар 300 хүнийг хамруулан мэдээллийг хаанаас авдаг талаар судалгаа явуулахад 47 хувь нь мэдээллийн цахим хуудаснаас, 28 хувь нь олон нийтийн сүлжээгээр, 28 хувь нь телевизийн сувгаас, үлдсэн нэг хувь нь сонин хэвлэлээс гэж хариулсан байна. Үзэх дуртай телевизийн программынхаа цагт ажлаа тааруулдаг хүмүүсийн сэтгэлгээ үгүй болчихож. Энэ нь мэдээж мэдээлэл технологи хөгжиж, интернэт хэрэглэгчдийн хүрээ тэлсэнтэй холбоотой. Тиймээс орчин үеийн үзэгчдийн анхаарлыг татахуйц, хэрэгцээнд нь нийцсэн нэвтрүүлэг телевиз бүрт хэрэгтэй байна.
60 тэрбумын зах зээл бага биш
Нэг хэвийн хөтөлбөртэй олон телевизүүд хэрхэн оршин тогтноод байна вэ гэдэг дээрх асуудлыг анхдугаар чуулганаар ч хөндлөө. Жилдээ 60 тэрбум төгрөг эргэлддэг бизнесийн энэ том зах зээлд чөлөөт өрсөлдөөн яагаад өрнөхгүй байгаа талаар ч ярилаа.
Хэн нэрд гарах гэсэн нь шинээр телевизийн суваг байгуулсаар ийм их тоонд хүрсэн учраас мөнгө олох хэрэгсэл бус, мөнгөөр угжуулах хэрэгсэл болгон ашиглаж байна. Гэхдээ Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн М.Батчимэг хэвлэл, мэдээллийн байгууллагын эздийг олон нийтэд ил болгоно гэж мэдэгдсэн. Гэтэл аль телевиз нь хэний мэдлийнх, хэн байгуулаад хэн худалдан авсныг нь гудамжинд яваа жирийн иргэн хүртэл мэддэг учраас энэ нь өрсөлдөөнийг сайжруулах оновчтой алхам биш гэнэ. Нэгэнт анх байгуулагдахдаа л тэжээгчтэй болоод төрчихсөн телевизүүд сөнөдөг ч үгүй, дээшилж дэвждэг ч үгүй, тэдний хооронд бизнесийн болон уран бүтээлийн цэвэр, шударга өрсөлдөөн байхгүй, бахь байдгаараа л яваа нь бодит үнэн. Мөн тухайн телевизийн “тэжээгч” нь хэн байхаас хамааран мэдээллийн цаг, улс төрийн мэдээллийн агуулга, давтамж хэр их байх нь шалтгаалдаг.
Улсын гэх тодотголтой жилдээ 10 тэрбум төгрөгийн төсөвтэй МҮОНТ хүртэл дээрх шүүмжид өртсөн учраас цаашид хэрхэх талаар өнөөдрийн хурлаар хэлэлцэхээр болов.
Телевизийн салбарын гол хөгжил боловсон хүчин
Хэдийгээр манай телевизүүд эздээсээ хараат, өрсөлдөөнгүй, оюуны хулгайч, дээр нь хэтэрхий олуулаа гэсэн хэтэрхий олон муу тодотголын эзэн болсон ч чадварлаг хамт олныг бүрдүүлж, шинэ санаачилга гаргаж чадвал үзэгчдээ эргүүлэн татах боломжтой гэж энэ салбарынхан өөрсдөө өөдрөгөөр харж байна. Гэхдээ үзэгч өөрийн боломжтой цагт ямар нэвтрүүлэг үзэхээ шийдсэн байдаг учраас шинэ гаргасан нэвтрүүлэг, шинэ санаа нэлээд хугацааны дараа амжилт олох нь элбэг.
Нийслэлийн тохиолдлоор сонгосон 150 өрхийн үзүүлэлтээр судалгааны дүнгээ гаргадаг “Максима медиа” мониторингоор хийсэн сүүлийн үеийн судалгаагаар Солонгос киног үзэгчдээрээ гүйцсэн цорын ганц Монгол цуврал нь “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит уран сайхны кино гэнэ. Телевизүүд ядаж л үүн шиг монгол цуврал хийгээд байвал Солонгос кино гэх улигт шүүмжлэлээсээ салж болмоор.
Манайд телевизүүдийн нэвтрүүлгийн техникийн үзүүлэлт, чанар үнэхээр хоцрогдож шаардлага хангахгүй байгаа. Дууны түвшин, дүрсний нягтрал, монтаж эвлүүлэг, хийц ур чадвар өдрөөс өдөрт дордож байгааг ярих нэгэн байв. Буруу эвлүүлэг, нэвтрүүлгийн дундуур өөр дүрс гэнэт ороод ирэх зэрэг бүдүүлэг алдаа гарах нь өдрөөс өдөрт элбэгшиж, телевизийн ажилд дэндүү хайнга хандаж байгаа нь сүүлийн үеийн телевизүүдэд мэргэжлийн удирдлага, уран бүтээлчдэд тавих өндөр шаардлага дутагдаж байгаатай шууд холбоотой юм. Тиймээс тус чуулганы үеэр телевизийн салбарт гомдол мэдүүлэх 1111 шиг утас яагаад ажиллуулж болохгүй гэж, дэлхийн бусад оронд ийм төрлийн контентуудыг хянах утас ажилладаг гэсэн санаа ч гарч байлаа. Мөн оюуны өмчийн зөрчлийг гэмт хэргийн тухай хуулиар зохицуулах саналыг ч УИХ-д өргөн барьж, хэлэлцэж буй учраас цаашид телевизийг тойрсон олон асуудал цэгцрэнэ хэмээн найдаж байгаа юм.
Солонгос киног больмоор юм аа
Адилхан мэдээ явуулаад адаг сүүлд нь Солонгос савангийн дуурь хоорондоо сольж гаргадаг, регламаас өөр нэвтрүүллэг байхгүй ТВ-нүүдийн тоог цөөлөх хэрэгтэй.Хэтэрхий олон олигтой үзэх юмгүй учраас хүүхдүүд хичээлээ хийх хамаг цагаа үзэх нэвтрүүлэг хайж суваг солисоор залхах болж байна.За тэгээд бизнесмэн эзэнтэй ТВ-нүүд сонгуулийн үеэр л эзэндээ хэрэг болдог байх даа
кореа кинонцор гаргадаг тв-нүүдийг хаагаад ганц хоёр гайгүй сайн тв-тэй болчихвол ТААРНА.
Ardchilalynhaa jamaar yavaal uldeh neg ni uldeel dampuurah neg ni dampuurna shuu dee? sanaa zovoltgui
өө яахав яахав бүгдээрээ зэрэгцээд оршиж л байг.хааж боогоод хэрэггүй.аяандаа шалгараад чанартай нь үлдэнэ шүү дээ.учир утгагүйгээр ажилласаар байгаад эцэстээ хүрэг.тэгж байгаад учир начир нь ойлгомжтой болно шүү дээ
Mongoliin teleision bish Solongosiin TV d shuu dee...Haana Mongoliin Tv baina gej hen heleed baigaa yum beeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee ??
Мөнгө гаргах дургүй Монголын телевизүүд
Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага сэдвийн дор “Монголын телевизүүдийн чуулган” өчигдөр эхэллээ. Манай улсад анх удаагаа болж буй энэ форумд олон улсын нэр хүндтэй телевизийн контент нийлүүлэгчид болох “Warner Bros”, “Walt Disney”, “Sony”, “Bomanbridge”, “IMG”, “ITV”, “Endemol” зэрэг компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, туршлагаасаа хуваалцан Монголын телевизүүдэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэж байна. Гадаадын томоохон контент үйлдвэрлэгчид оролцож буй тус чуулганы үр дүнд Монголын телевизүүд гадаад харилцаагаа хөгжүүлж, дэлхийд тэргүүлж буй шилдэг контентуудыг авах боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм.
Энэ үеэр гадаадын контент үйлдвэрлэгчид манай телевизүүдээр гарч буй реклам, сурталчилгаа контент дуу, дүрсний наад захын шаардлага хангахгүй байгааг дурдаад, Монголын телевизүүд мөнгө гаргах дургүй гэдгийг нь шүүмжилсэн.
Учир нь, албан ёсны контент үйлдвэрлэгчээс худалдаж авбал, тухайн контентийг хэрэглэх зохиол хүртэл дагалддаг учраас өндөр шаардлага хангасан байдаг аж. Гэтэл манай телевизүүдээр гарч байгаа гадаад нэвтрүүлгүүдийн 90 хувь нь хууль бус буюу албан ёсны зөвшөөрөлгүй байдаг.
Утгаа алдсан нь
МТШХХГ-ын дарга Ц.Жадамба “Телевизүүд бидний мэдлээс хэтэрсэн олон болж, утгаа алдсан. Гэсэн ч тэднийг хаах, цөөлөх нь бидний ажил биш” гэсэн байр суурийг илэрхийлэв. Үнэхээр ч хамгийн сүүлд гаргасан тоогоор Монголд 285 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Үүгээр гурван сая хүрэхгүй шахам хүн амтай Монгол Улс нэг хүнд ногдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлж, 16216 хүн тутамд нэг телевизийн суваг ногдож байгаа судалгаа ч гарч. Гэвч “дэлхийд тэргүүлж байна” гэсэн энэ тодотгол бахархаж баярламаар хэрэг огтхон ч биш, харин ч ичиж улаймаар үр дүнд хүргэж байгааг бид харж байна.

80 сая гаруй хүн амтай Герман улсад л гэхэд “ZDF”, “Deutsche Welle”, “ARD”, “ProSieben”, “RTL”, “Sat 1” гэх зэрэг тоймтой хэдхэн төв телевиз бий. Энэ мэтчилэн дэлхийн бусад оронтой харьцуулан үзэхэд Монголд яагаад ийм олон телевиз байгаа нь үнэндээ гайхмаар. Гэвч энэ гайхшралд зах зээлийн нийгэмтэй, ардчилсан оронд хэн нь юугаа хийж, хувьдаа телевиз байгуулах нь ямар хамаа байна гэсэн хариултаар ам тагласаар хэдэн жилийн нүүр үзлээ. Үнэндээ энэ олон телевизийн гавьяа гэж гарсангүй. Хэвлэл мэдээллийн салбартаа ч ахиж дэвшсэн зүйл гарсангүй. Үзэгчдэд ч чанартай чансаатай нэвтрүүлэг хүрсэнгүй. Мэдээнийхээ цагаар тухайн өдрийнхөө үйл явдлын мэдээллийг нэгэн зэрэг, ямар ч ялгарах өнцөггүйгээр цацаж, үлдсэн эфирээ Солонгос кино, ТВ худалдаанд зориулна.
Монголд олон телевиз оршин тогтноод байгаа нь нэг талаар оюуны өмчийн хулгай цэцэглэсэнтэй холбоотой. Өөрсдөө бэлтгэж чадахгүй, хүний бэлэн контентийг худалдаад авчихаж ч чадахааргүй бэл бэнчин муутай телевизүүд хамгийн амархнаар нь гадны гайгүй шоуг хулгайлж аваад, орчуулаад тавьсныгаа эфирийнхээ гол программ болгох. Телевизүүдийн чанар ингэж гологдож байгаа учраас энэ хүчирхэг мэдээллийн хэрэгсэл бусад өрсөлдөгчиддөө үзэгчдээ алдсаар.
Энэ он гарсаар 300 хүнийг хамруулан мэдээллийг хаанаас авдаг талаар судалгаа явуулахад 47 хувь нь мэдээллийн цахим хуудаснаас, 28 хувь нь олон нийтийн сүлжээгээр, 28 хувь нь телевизийн сувгаас, үлдсэн нэг хувь нь сонин хэвлэлээс гэж хариулсан байна. Үзэх дуртай телевизийн программынхаа цагт ажлаа тааруулдаг хүмүүсийн сэтгэлгээ үгүй болчихож. Энэ нь мэдээж мэдээлэл технологи хөгжиж, интернэт хэрэглэгчдийн хүрээ тэлсэнтэй холбоотой. Тиймээс орчин үеийн үзэгчдийн анхаарлыг татахуйц, хэрэгцээнд нь нийцсэн нэвтрүүлэг телевиз бүрт хэрэгтэй байна.
60 тэрбумын зах зээл бага биш
Нэг хэвийн хөтөлбөртэй олон телевизүүд хэрхэн оршин тогтноод байна вэ гэдэг дээрх асуудлыг анхдугаар чуулганаар ч хөндлөө. Жилдээ 60 тэрбум төгрөг эргэлддэг бизнесийн энэ том зах зээлд чөлөөт өрсөлдөөн яагаад өрнөхгүй байгаа талаар ч ярилаа. Хэн нэрд гарах гэсэн нь шинээр телевизийн суваг байгуулсаар ийм их тоонд хүрсэн учраас мөнгө олох хэрэгсэл бус, мөнгөөр угжуулах хэрэгсэл болгон ашиглаж байна. Гэхдээ Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн М.Батчимэг хэвлэл, мэдээллийн байгууллагын эздийг олон нийтэд ил болгоно гэж мэдэгдсэн. Гэтэл аль телевиз нь хэний мэдлийнх, хэн байгуулаад хэн худалдан авсныг нь гудамжинд яваа жирийн иргэн хүртэл мэддэг учраас энэ нь өрсөлдөөнийг сайжруулах оновчтой алхам биш гэнэ. Нэгэнт анх байгуулагдахдаа л тэжээгчтэй болоод төрчихсөн телевизүүд сөнөдөг ч үгүй, дээшилж дэвждэг ч үгүй, тэдний хооронд бизнесийн болон уран бүтээлийн цэвэр, шударга өрсөлдөөн байхгүй, бахь байдгаараа л яваа нь бодит үнэн. Мөн тухайн телевизийн “тэжээгч” нь хэн байхаас хамааран мэдээллийн цаг, улс төрийн мэдээллийн агуулга, давтамж хэр их байх нь шалтгаалдаг.
Улсын гэх тодотголтой жилдээ 10 тэрбум төгрөгийн төсөвтэй МҮОНТ хүртэл дээрх шүүмжид өртсөн учраас цаашид хэрхэх талаар өнөөдрийн хурлаар хэлэлцэхээр болов.
Телевизийн салбарын гол хөгжил боловсон хүчин
Хэдийгээр манай телевизүүд эздээсээ хараат, өрсөлдөөнгүй, оюуны хулгайч, дээр нь хэтэрхий олуулаа гэсэн хэтэрхий олон муу тодотголын эзэн болсон ч чадварлаг хамт олныг бүрдүүлж, шинэ санаачилга гаргаж чадвал үзэгчдээ эргүүлэн татах боломжтой гэж энэ салбарынхан өөрсдөө өөдрөгөөр харж байна. Гэхдээ үзэгч өөрийн боломжтой цагт ямар нэвтрүүлэг үзэхээ шийдсэн байдаг учраас шинэ гаргасан нэвтрүүлэг, шинэ санаа нэлээд хугацааны дараа амжилт олох нь элбэг.
Нийслэлийн тохиолдлоор сонгосон 150 өрхийн үзүүлэлтээр судалгааны дүнгээ гаргадаг “Максима медиа” мониторингоор хийсэн сүүлийн үеийн судалгаагаар Солонгос киног үзэгчдээрээ гүйцсэн цорын ганц Монгол цуврал нь “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит уран сайхны кино гэнэ. Телевизүүд ядаж л үүн шиг монгол цуврал хийгээд байвал Солонгос кино гэх улигт шүүмжлэлээсээ салж болмоор.
Манайд телевизүүдийн нэвтрүүлгийн техникийн үзүүлэлт, чанар үнэхээр хоцрогдож шаардлага хангахгүй байгаа. Дууны түвшин, дүрсний нягтрал, монтаж эвлүүлэг, хийц ур чадвар өдрөөс өдөрт дордож байгааг ярих нэгэн байв. Буруу эвлүүлэг, нэвтрүүлгийн дундуур өөр дүрс гэнэт ороод ирэх зэрэг бүдүүлэг алдаа гарах нь өдрөөс өдөрт элбэгшиж, телевизийн ажилд дэндүү хайнга хандаж байгаа нь сүүлийн үеийн телевизүүдэд мэргэжлийн удирдлага, уран бүтээлчдэд тавих өндөр шаардлага дутагдаж байгаатай шууд холбоотой юм. Тиймээс тус чуулганы үеэр телевизийн салбарт гомдол мэдүүлэх 1111 шиг утас яагаад ажиллуулж болохгүй гэж, дэлхийн бусад оронд ийм төрлийн контентуудыг хянах утас ажилладаг гэсэн санаа ч гарч байлаа. Мөн оюуны өмчийн зөрчлийг гэмт хэргийн тухай хуулиар зохицуулах саналыг ч УИХ-д өргөн барьж, хэлэлцэж буй учраас цаашид телевизийг тойрсон олон асуудал цэгцрэнэ хэмээн найдаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
2014.02.27
2014.02.27
2014.02.27
2014.02.27
2014.02.27
2014.02.27























