Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Янукович Москва орчимд нуугдаж байна гэнэ
Украины унагаагдсан ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-ын нийслэл Москва орчимд нуугдаж байна гэж оросын өндөр албаны хүнээс авсан мэдээллээ “РБК” цацлаа.
Янукович оросын нислэлд мягмар гаригийн шөнөөр ирсэн байна. Түүний хэлснээр бол унгаагдсан ерөнхийлөгч эхлээд “Украин” кочид буудалд буужээ. Харин зочид буудлын албаны хүн зочныхоо талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Хэсэг хүн буудлын 11 дүгээр давхрын зоогийн газарт бараг шөнөжингөө сууцгаажээ. Өөр нэг эх сурвалжийн хэлснээр бол энэ арга хэмжээний аюулгүй байдлыг    тусгай албаныхан хангаж байсан гэнэ.
Ингээд “Украин” зочид буудалд Янукович нэг их саатсангүй. Тэрээр оросын ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяаны Холбооны аюулгүй байдал хамгаалах газрын мэдэлд байдаг Москва орчмын “Барвиха” гэдэг клиник сувилалд очсон байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба энэ сувилалд Янукович очоогүй, тийм зочин ирээгүй гэж няцаажээ. Гэхдээ эх сурвалж Януковичийг үнэхээр Москва орчимд байгаа гэдгийг баталж байгаа юм.  
ОХУ дахь Украины ЭСЯ энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.  Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич болохоор бид гадаад бодлогын асуудал хариуцдаг болохоос биш тухайн нэг хувь хүний хаана байгаа талаар мэдэхгүй гэсэн хариу өгчээ.
Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын Холбооны зөвлөлийн Гадаад хэрэг хариуцсан байнгын хорооны тэргүүн Михаил Маргелов телевизийн Russia Today сувагт өгсөн ярилцлагадаа “Миний хатуу байр сууриар бол Виктор Януковичид ОХУ орогнол өгөхгүй” гэж хэлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан