Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Крымын Засгийн ордныг зэвсэглэсэн хүмүүс эзлээд байна

Украины Крымын Автономит бүгд найрамдах улсын парламент, засгийн газрын ордныг зэвсэглэсэн этгээдүүд барьцаалаад байна. Энд одоо автомат, пулемёт, гранат шидэгч болон мэргэн буудагчийн винтовоор зэвсэглэсэн 60 орчим хүн байгаа гэнэ. Тэдэнтэй хэлэлцээр хийхээр Тус бүгд найрамдах улсын Сайд нарын зөвлөлийн дарга Анатолий Могилев оролдож орон нутгийн цагаар өглөөний 9,00 цагт ойртож очсон ч тэд ямар яриа хэлэлцээ хийхгүй гэж татгалзжээ.
“Зэвсэгт хүмүүсийн төлөөлөгчид шаардлага тавих, яриа хэлэлцээр хийх бүрэн эрх байхгүй” гэж мэдэгдсэн хэмээн Сайд нарын зөвлөлийн мэдээлэлд дурдсан байна. Могилев тэдэнд утасныхаа дугаарыг орхиод шаардлагатай үед мэдэгдэж яриа хэлэлцээ хийхийг санал болгожээ.
Үүний өмнө Засгийн ордон руу сэтгүүлчид ойртохыг оролдсон ч өөдөөс нь утаат гранат шидэж эсэргүүцжээ. Засгийн ордныг одоо цагдаагийнхан бүслээд байна.
Парламент, Засгийн газрын ордон дээр ОХУ-ын гурван өнгөт далбааг бүгд найрамдах улсын далбаатай зэрэгцүүлэн мандуулсан байна.
Хэвлэлийнхэн эхлээд тэднийг цагдаагийн тусгай тасаг “Беркут”-ын хүмүүс гэсэн боловч эзлэгчид өөрсдийгөө оросууд гэсэн байна.
Тэд бүгд найрамдах улсын Засгийн газрын байрыг 27-ны өглөө үүрээр 04,20 цагт эзэлжээ. Үүнтэй холбоотойгоор Крымын засаг захиргааны төв Симферопольд пүрэв гарагийг амралтын өдөр болгоод байна.
Парламент, засгийн газрын байрны гадаа оросын талыг баримтлагчид, украины татар үндэстнүүдийн тус тусын жагсаал болж тэд өөр зуураа мөргөлдсөнөөс хэд хэдэн хүн бэртэж нэг эмэгтэй нас баржээ.
Крымын эрх баригчид хүмүүсийг тайван байж хүмүсийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг анхааруулсаар байна.
Крым нь Октябрийн хувьсгалын дараа Зөвлөлт Оросын мэдэлд орж 1921 онд энд Зөвлөлт социалист Крымын бүгд найрамдах улс байгуулжээ. 1954 онд Крымыг Украины бүрэлдхүүнд оруулсан байна. 1991 оны нэгдүгээр сарын 20-нд болсон бүх нийтийн санал асуулгаар Крым тусгаар тогтоносон Украин улсын бүрэлдхүүнд орсон юм. 1992 онд Бүгд Найрамдах Крым улс гэж нэрлээд дараа нь ЗКрымын автономит бүгд найрадах улс болгон өөрчилсөн байна.
Oros Alfagiinhanaa engiin huvtsas umsguud oruulchihaj dee.. Hervee tedenruu dairalt hiivel orosuud tsergee oruulna... Oros irgedee hamgaalah nereer..
крымийн татарууд дайнч улс шүүү. гэхдээ манай татаруудын өнхөрсөн баасыг нь гүйцэхгүй . монгол монгол монгол чи яах гэж заавал дэлхийн зүрхэнд оршсон юм бэ монгол чи агуу чи бөхвөл дэлхий мөхнө монгол монгол
h tiimee, urd zug zadraad butraad uur hoorondoo uzeltseed duuschihdag bol eh delhiin hun bur temdegleh bhda gej
ah nariin orond hujaa nar ingej hoorondoo alatsaad taraad zadraasai

Украины Крымын Автономит бүгд найрамдах улсын парламент, засгийн газрын ордныг зэвсэглэсэн этгээдүүд барьцаалаад байна. Энд одоо автомат, пулемёт, гранат шидэгч болон мэргэн буудагчийн винтовоор зэвсэглэсэн 60 орчим хүн байгаа гэнэ. Тэдэнтэй хэлэлцээр хийхээр Тус бүгд найрамдах улсын Сайд нарын зөвлөлийн дарга Анатолий Могилев оролдож орон нутгийн цагаар өглөөний 9,00 цагт ойртож очсон ч тэд ямар яриа хэлэлцээ хийхгүй гэж татгалзжээ.
“Зэвсэгт хүмүүсийн төлөөлөгчид шаардлага тавих, яриа хэлэлцээр хийх бүрэн эрх байхгүй” гэж мэдэгдсэн хэмээн Сайд нарын зөвлөлийн мэдээлэлд дурдсан байна. Могилев тэдэнд утасныхаа дугаарыг орхиод шаардлагатай үед мэдэгдэж яриа хэлэлцээ хийхийг санал болгожээ.
Үүний өмнө Засгийн ордон руу сэтгүүлчид ойртохыг оролдсон ч өөдөөс нь утаат гранат шидэж эсэргүүцжээ. Засгийн ордныг одоо цагдаагийнхан бүслээд байна.
Парламент, Засгийн газрын ордон дээр ОХУ-ын гурван өнгөт далбааг бүгд найрамдах улсын далбаатай зэрэгцүүлэн мандуулсан байна.
Хэвлэлийнхэн эхлээд тэднийг цагдаагийн тусгай тасаг “Беркут”-ын хүмүүс гэсэн боловч эзлэгчид өөрсдийгөө оросууд гэсэн байна.
Тэд бүгд найрамдах улсын Засгийн газрын байрыг 27-ны өглөө үүрээр 04,20 цагт эзэлжээ. Үүнтэй холбоотойгоор Крымын засаг захиргааны төв Симферопольд пүрэв гарагийг амралтын өдөр болгоод байна.
Парламент, засгийн газрын байрны гадаа оросын талыг баримтлагчид, украины татар үндэстнүүдийн тус тусын жагсаал болж тэд өөр зуураа мөргөлдсөнөөс хэд хэдэн хүн бэртэж нэг эмэгтэй нас баржээ.
Крымын эрх баригчид хүмүүсийг тайван байж хүмүсийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг анхааруулсаар байна.
Крым нь Октябрийн хувьсгалын дараа Зөвлөлт Оросын мэдэлд орж 1921 онд энд Зөвлөлт социалист Крымын бүгд найрамдах улс байгуулжээ. 1954 онд Крымыг Украины бүрэлдхүүнд оруулсан байна. 1991 оны нэгдүгээр сарын 20-нд болсон бүх нийтийн санал асуулгаар Крым тусгаар тогтоносон Украин улсын бүрэлдхүүнд орсон юм. 1992 онд Бүгд Найрамдах Крым улс гэж нэрлээд дараа нь ЗКрымын автономит бүгд найрадах улс болгон өөрчилсөн байна.
0 Сэтгэгдэл
2014.02.28
2014.02.28
2014.02.28
2014.02.28



















