Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Н.НАЦАГДОРЖ: СУУРЬШЛЫГ ДАГАЖ АЖЛЫН БАЙР ҮҮСЭХ НЬ ГАЖУУДАЛ
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд ерөнхий архитектор Н.Нацагдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хэд хэдэн дэвшилт гарсан гэж албаныхан онцолж буй. Энэ асуултаас яриагаа эхлэе?
-Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр хэд хэдэн зүйлийг тодорхой болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, өмнө нь, аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтээр газрын зориулалтыг шийддэг байснаас барилгажилт нь хот байгуулалтаасаа гажсанаас хоорондоо зохицохгүй байгууллагууд зэрэгцэн оршдог эсвэл хөдөлгөөний нягтрал бий болгосон. Харин хот төлөвлөлтийн гол баримт бичиг батлагдсанаар Улаанбаатар хотын газрын зориулалт буюу хаана ямар үйлдвэр, суурьшил, фермер байх вэ гэдгийг нь нарийн зааж өгсөн. Тэгэхээр энэ төлөвлөгөөнийхөө дагуу хот хөгжинө. Мэргэжлийн хүмүүс эрүүл ахуй, хөдөлгөөний ачаалал, хүн амын суурьшил, нийтийн тээврийн даацыг бодолцож хийсэн учраас Улаанбаатар зөв хот байгуулалтаар хөгжих боломж бүрдэж байна.
-Ерөнхий төлөвлөгөөгөөр нийслэлийн есөн дүүргийг төрөлжүүлэн хөгжүүлнэ гэсэн. Өнөөгийн байдлаар хотын захиргаа нүүх Баянхошууны нарийвчилсан зураг төсөл гарсан уу?
-Улаанбаатар хот нэг төвтэйгээр хөгжиж ирсэн. Одоо бол олон улсын жишгийн дагуу найман төвтэй болж хөгжинө. Хотын захиргаа байрлах Баянхошууны хувьд зураг төсөл нь гарч байгаа. Ер нь, төлөвлөж байж суурьшил үүсэх нь эрүүл үйл явц. Харин суурьшлыг дагаж ажлын байр үүсэх нь гажуудал юм.
-Нийслэлд сургууль, цэцэрлэгийн газар нүдний гэм боллоо гэж ярьдаг. Харин энэ жил хотын захиргаа цэг тавьсан бололтой?
-Өмнө нь, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ их байна гэж мөнгө баталдаг ч, газрынх нь асуудал хүнд тусдаг байсан. Хотын захиргаа газрынх нь асуудлыг шийдэх гэхээр иргэдэд нөхөн олговор өгөх ёстой болдог. Нөхөн олговрыг нь өгье гэхээр хуулиараа улсын төсөвт суулгах ёстой учраас хотын мэдлээс гарчихдаг байсан. Ингээд өнгөрсөн жилийн судалгааны адгуу 89 байршилд 120 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэг барихаар болж, зураг төслийг нь гаргасан. Түүнчлэн зарим аж ахуйн нэгж барилгажиж байгаа талбайнаасаа хотод сургууль, цэцэрлэг барих газар өгсөн. Удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэр нь гарвал тендер нь зарлагдах байх.
-Энэ жилээс барилгын зөвшөөрлийг нэг цэгээс олгодог болсноос хойш ямар нааштай зүйл ажиглагдаж байна вэ?
-Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй-2014” судалгааны “Барилгын зөвшөөрөл авах“ шалгуур үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 189 орноос Монгол Улс 107 дугаар байрт орж, 25 байраар урагшилсан амжилт үзүүлсэн. Энэ бол нэг жилийн хугацаанд маш том амжилт. Бид 10 мянга гаруй барилгатай холбоотой хүсэлтэд хариу өгч шийдвэрлэсэн байна.
-Авто худалдааны нэгдсэн цогцолборын барилгын ажил энэ хавраас эхэлнэ гэсэн. Хаанаас хөрөнгө оруулалтаа татах юм бол?
-Өнөөдөр Улаанбаатар хот бүхэлдээ авто худалдааны төв болчихоод байна. Иргэд зориулалтын бус газарт сэлбэг хэрэгсэл худалдаж байгаагаас хөрсний бохирдол, замын түгжрэл нэмэгдсэн. Тиймээс зохион байгуулалтад оруулах үүднээс автомашины машины нэгдсэн цогцолборыг 22-ын товчооноос 1,7 км-ийн зайд байрлах 130 га газарт байгуулахаар болсон. Цогцолбор байгуулах санхүүжилтийг төсөвт дарамт учруулахгүйгээр хувийн хэвшил, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оруулсан хөрөнгөөр босгоно гэж үзсэн. Урьдчилсан байдлаар зогсоолыг барихад 50 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Үлдсэн санхүүжилтээр дэд бүтэц, тохижилтын ажил хийнэ гэсэн үг.
-Улаанбаатар хотод техникийн есөн зах байхад хот газар зааж цогцолбор бариулах ямар шаардлага байна гэж зарим хүнд хар төрөөд байгаа л даа?
-Аливаа хотуудын захын үйл ажиллагаа хотын захиргааны мэдэлд байдаг. Гэхдээ тийм байдаг юм аа гээд хот ашиг олох гэсэн юм биш. Ер нь, цогцолбор хариуцсан ашгийн бус байгууллага байгуулагдаж, үйл ажиллагаагааг нь авч явна. Өнөөдөр манай техникийн захууд 27 га талбайд 7000 орчим автомашин зардаг. Харин 130 га газарт байгуулахаар төлөвлөсөн авто машины худалдааны цогцолбор маань зөвхөн худалдааны чиглэлээр бус засвар үйлчилгээ, техникийн үйлчилгээ үзүүлдэг төрийн бүх байгууллага байх юм.
-22-ын товчоог яагаад сонгосон юм бэ. Цогцолбор хариуцсан захиргаа ашгийн бус гэхээр иргэд машин худалдах зогсоолоо худалдаж авна гэсэн үг үү?
-Энэ 130 га газар маань нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай газар. Учир нь, хайрганы карьер байсны ул мөр болох ухсан нүхнүүд ихтэй, нөхөн сэргээлт хийе гэхээр чаддаггүй. Хоёрт, Өвөрхангай, Дархан, Шинэ онгоцны нисэх буудал болон Туул голын хойд далангаар баригдах хурдны замтай шууд холбогдоно. Монгол Улсын аль ч цэгээс ирсэн хотын төвд ачаалал өгөхгүй, худалдааны төвөөс техникийн ямар ч үйлчилгээ авах боломжтой. Худалдааны автомашины зогсоолыг иргэн, аж ахуйн нэгж худалдаж авна. Нэг машины 3x6 гэсэн харьцаатай талбайг иргэн НИТХ-аар баталбал ойролцоогоор дөрвөн сая төгрөгөөр худалдаж авах юм. Тэгэхээр тухайн хүн өөрийнхөө л талбайд наймаагаа хийх бөгөөд нэр дээр нь бичигдсэн энэ үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслэх, барьцаалах, зарах бүрэн эрхтэй.
-Зогсоолоо худалдаж авлаа гэхэд цогцолборын захиргаанд татвар төлөх үү?
-Цогцолборын захиргаа үйл ажиллагааны зардлаа л хариуцана. Тэгэхээр 14 мянган автомашин зогсоолын сарын ашиглалтын зардал ойролцоогоор 10 мянган төгрөг гэж үзвэл 140 сая төгрөгийн санхүүжилтээрээ хог, гэрэлтүүлэг, засвар үйлчилгээ, харуул хамгаалалтадаа зарцуулна гэсэн үг. Харин цогцолборт баригдах нэг га орчим талбайтай 14 барилгыг дуудлага худалдаагаар зараад зураг төсөвт төсөвлөсний дагуу загвар дизайнаар аж ахуйн нэгжүүд бариулах ёстой.
-Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан гэхээр цогцолборыг даган суурьшил үүсэх байх даа?
-Хотын ерөнхий төлөвлөгөөнд шинэ төв гэж энэ орчмыг тусгасан. Энэ төлөвлөлтийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийн хашааг тойруулан суурьшлын төлөвлөлт хийж байгаа. Тэгэхээр энэ орчмоо дагаад зөвхөн авто худалдаа биш томоохон ажлын байр, суурьшил үүснэ. Ер нь, иргэн аж ахуйн нэгжийн өмчилсөн газраас зайлуулж зураг төсвийг хийсэн юм.
-Хот төлөвлөлтөд техникийн захуудын чөлөөлөгдсөн газарт юу барина гэж төлөвлөсөн бэ?
-10 жилийн өмнө 100 айлын барилгын материалын захын захиргаанд хотоос гар гэж шаардлага тавихаар хөдөлдөггүй байсан бол одоо өөрсдөө хүсэлтээ тавьдаг болсон. Тэд эхнээсээ газраа суллаад өөр үйл ажиллагаа явуулах, орон сууцны хороолол барих хүсэлтүүд орж ирж байгаа.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд ерөнхий архитектор Н.Нацагдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хэд хэдэн дэвшилт гарсан гэж албаныхан онцолж буй. Энэ асуултаас яриагаа эхлэе?

Т.Оюунбаяр
0 Сэтгэгдэл