Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН “СҮРЭГ” 30 ЖИЛИЙН ДАРАА ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ
Эх орноосоо гараад 30 гаруй жил болсон үлэг гүрвэлийн “сүргийн” ихэнх хэсгийг Монголдоо буцаан авчраад байна. Уг үлэг гүрвэлийн үзмэрүүдийг 1980-аад оны дунд үеэр Японы 19 хотод гарган үзүүлж байсан бол ардчилалд шилжсэний дараа Европын орнуудад дэлгэн үзүүлж эхэлсэн юм.
Европын орнуудаас хамгийн түрүүнд Унгарын нийслэл Будапештэд гаргаснаас хойш Итали, Франц, Австри, Герман, Египет, Англи, Дани, Финланд, Португали, Испани, Сан Марино, Чили зэрэг 13 улсын нийт 30 хотод уг үзэсгэлэнг гаргажээ. Энэ үзэсгэлэнд тарбозаврын бүтэн хэлхээ яснаас эхлээд үлэг гүрвэлийн зулзаганы хэлхээ яс, үлэг гүрвэлийн өндөгтэй үүр болон үлэг гүрвэлтэй нэгэн цаг үеийн амьтан, ургамлын төлөөлөгч болох усны сээр нуруугүй амьтдын 130 гаруй үзмэр багтаж байсан аж. Тэдгээрийн зарим хэсгийг өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд Японы Токио хотод нээгдсэн “Говь-үлэг гүрвэлийн хамгийн гайхамшигтай өлгий нутаг” сэдэвт үзэсгэлэнд тавьж, үлдсэн хэсгийг нь далайн тээврээр дамжуулан Монголд авчирч, ШУА-ийн Палеонтологийн төвд хүлээн аваад байна.
Эх орноосоо гараад 30 гаруй жил болсон үлэг гүрвэлийн “сүргийн” ихэнх хэсгийг Монголдоо буцаан авчраад байна. Уг үлэг гүрвэлийн үзмэрүүдийг 1980-аад оны дунд үеэр Японы 19 хотод гарган үзүүлж байсан бол ардчилалд шилжсэний дараа Европын орнуудад дэлгэн үзүүлж эхэлсэн юм. Европын орнуудаас хамгийн түрүүнд Унгарын нийслэл Будапештэд гаргаснаас хойш Итали, Франц, Австри, Герман, Египет, Англи, Дани, Финланд, Португали, Испани, Сан Марино, Чили зэрэг 13 улсын нийт 30 хотод уг үзэсгэлэнг гаргажээ. Энэ үзэсгэлэнд тарбозаврын бүтэн хэлхээ яснаас эхлээд үлэг гүрвэлийн зулзаганы хэлхээ яс, үлэг гүрвэлийн өндөгтэй үүр болон үлэг гүрвэлтэй нэгэн цаг үеийн амьтан, ургамлын төлөөлөгч болох усны сээр нуруугүй амьтдын 130 гаруй үзмэр багтаж байсан аж. Тэдгээрийн зарим хэсгийг өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд Японы Токио хотод нээгдсэн “Говь-үлэг гүрвэлийн хамгийн гайхамшигтай өлгий нутаг” сэдэвт үзэсгэлэнд тавьж, үлдсэн хэсгийг нь далайн тээврээр дамжуулан Монголд авчирч, ШУА-ийн Палеонтологийн төвд хүлээн аваад байна.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
Чимка
Маш сайхан том үлэг гүрвэлийн музейтэй болох юм байна. Тэгвэл жуулчдад үзүүлэх юмны тоо нэмэгдэнэ гэсэн үг. Бид ч бас үзэж сонирхох юмтай болбол сайхан байхгүй юу.
2014.02.28
























