Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ИРГЭДЭД 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
Хурдтайгаар өсч байгаа орон сууцны үнийг бид аргамжиж дийлэхээ больсон. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх эрэлтийг хангахын тулд барилгын компаниуд бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, тэр хэмжээгээрээ бүтээгдэхүүнээ ч 100 хувь борлуулж байна. Өөрөөр хэлбэл, “Авахгүй гээд яах юм” гэсэн бодлоор босгосон “овоохой” хүртэл зарагдаж байгаа нь барилгын компаниудын чанар, стандартад өгөх үнэлэмжийг үнэгүйдүүлсэн хэрэг. Тиймээс орон сууц худалдаж авахдаа өндөр шаардлага тавих нь барилгын компанид иргэдийн зүгээс үзүүлэх томоохон шахалт юм. Гэсэн ч барилгын салбарын бүтээн байгуулалтад оролцож байгаа компанийн дийлэнх нь чанар муутай тодотголд багтдаг учраас иргэдийн олонхи нь сонголт хийдэг. Харин сүүлийн үед орон сууцтай холбоотой дэгдсэн томоохон асуудал нь ам.метрийн зөрүү. Орон сууцанд байрлах “Хулганы нүхийг” хүртэл хэмжиж худалдах дээрээ тулсан тэднийг олон иргэн шүүмжилж, орон сууцны нийт ам.метр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэнээс хол зөрсөн байдлыг арилгуулж, зөрүү мөнгөө авах тохиолдол эрс нэмэгдсэн байна.
Тухайлбал, барилга барих тусгай зөвшөөрөлтэй 700 орчим аж, ахуйн нэгж Монгол Улсад бүртгэгдсэнээс 150 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн 50 нь орон сууцны ам.метр дээр иргэдийг луйвардаж, илүү мөнгө авсан нь тогтоогджээ. Өнөөдрийн байдлаар тус компаниуд иргэдэд 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд “Тектоник”, “Тайгам Алтай”, “МД ТОФ” гэсэн компани хохирлын 1.5 тэрбум төгрөгийг дангаараа хариуцах ёстой аж. Учир нь, дээрх гурван компанид шалгалт хийхэд ам.метрийн зөрүү бусад компанитай харьцуулахад өндөр буюу 7-20 ам.метрыг луйвардсан аж. Тэдэнд ШӨХТГ-аас тус бүрт нь 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан ч өнөөдрийг хүртэл чихгүй толгойлсон тул шүүхэд хандсан байна. Түүнчлэн тус барилгын компаниудыг залилангийн хэрэгт татаж, Улсын мөрдөн байцаах газарт хавтаст хэрэг үүсгэсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар БХБЯ-нд хандсан аж.
Ам.метрийн зөрүүнээс болж иргэд барилгын компаниудад доод тал нь 2.8 сая төгрөгөөр завшуулдаг байна. Энэ нь, тэд стандартын дагуу хэмжилт хийдэггүйтэй холбоотой. Тиймээс иргэд мэргэжлийн байгууллагаар худалдаж авсан байрныхаа ам.метрийг хэмжүүлж, гарсан дүгнэлтэд үндэслэн ШӨХТГ-т годмол хүргүүлж болох гэнэ. Хэрвээ тухайн компани үнэхээр орон сууцныхаа ам.метрийг ихэсгэж худалдсан нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээж, хохирлыг бүрэн барагдуулах үндэслэлтэй аж. Цаашлаад хуулийн байгууллагаар шалгагдаж, эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл арга хэмжээ авах боломжтой юм байна.
Түүнчлэн Ипотекийн зээлийн журамд зааснаар зээлээр байр авах иргэд 80 ам.метр хүртэлх орон сууцыг худалдаж авах боломжтой. Харин салбарын яамнаас зээл олгох журмыг өөрчилж, цаашдаа зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлэн 80 ам.метр гэх хязгаарыг хүчингүй болгохоор төлөвлөж байгаа билээ. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа журмын хүрээнд 80 ам.метрээс дээш байрыг өндөр хүүтэй зээлээр худалдаж авсан олон иргэн байгаа аж. Харин тэдгээр иргэн дунд ипотекийн зээлд хамрагдах боломжтой цөөнгүй нь байжээ. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 81 ам.метр гэж бичигдсэн байсан нь шалгалтын явцад 70 гаруй ам.метр болтлоо буурсан байна. ШӨХТГ-аас хохирсон иргэдийн судалгааг гаргаж, Үл хөдлөх бүртгэл болон харьяалагдах банк руу тодорхойлолт явуулж бага хүүтэй зээлд хамрагдах боломжийг бүрдүүлж өгчээ. Улсын комисс анх барилгыг хүлээж авахдаа барилгын зай хэмжээг тодорхой гаргах хэрэгтэй аж.
Ervv vvsgeed xoxiroliig n baragduulaach
Хурдтайгаар өсч байгаа орон сууцны үнийг бид аргамжиж дийлэхээ больсон. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх эрэлтийг хангахын тулд барилгын компаниуд бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, тэр хэмжээгээрээ бүтээгдэхүүнээ ч 100 хувь борлуулж байна. Өөрөөр хэлбэл, “Авахгүй гээд яах юм” гэсэн бодлоор босгосон “овоохой” хүртэл зарагдаж байгаа нь барилгын компаниудын чанар, стандартад өгөх үнэлэмжийг үнэгүйдүүлсэн хэрэг. Тиймээс орон сууц худалдаж авахдаа өндөр шаардлага тавих нь барилгын компанид иргэдийн зүгээс үзүүлэх томоохон шахалт юм. Гэсэн ч барилгын салбарын бүтээн байгуулалтад оролцож байгаа компанийн дийлэнх нь чанар муутай тодотголд багтдаг учраас иргэдийн олонхи нь сонголт хийдэг. Харин сүүлийн үед орон сууцтай холбоотой дэгдсэн томоохон асуудал нь ам.метрийн зөрүү. Орон сууцанд байрлах “Хулганы нүхийг” хүртэл хэмжиж худалдах дээрээ тулсан тэднийг олон иргэн шүүмжилж, орон сууцны нийт ам.метр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэнээс хол зөрсөн байдлыг арилгуулж, зөрүү мөнгөө авах тохиолдол эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, барилга барих тусгай зөвшөөрөлтэй 700 орчим аж, ахуйн нэгж Монгол Улсад бүртгэгдсэнээс 150 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн 50 нь орон сууцны ам.метр дээр иргэдийг луйвардаж, илүү мөнгө авсан нь тогтоогджээ. Өнөөдрийн байдлаар тус компаниуд иргэдэд 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд “Тектоник”, “Тайгам Алтай”, “МД ТОФ” гэсэн компани хохирлын 1.5 тэрбум төгрөгийг дангаараа хариуцах ёстой аж. Учир нь, дээрх гурван компанид шалгалт хийхэд ам.метрийн зөрүү бусад компанитай харьцуулахад өндөр буюу 7-20 ам.метрыг луйвардсан аж. Тэдэнд ШӨХТГ-аас тус бүрт нь 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан ч өнөөдрийг хүртэл чихгүй толгойлсон тул шүүхэд хандсан байна. Түүнчлэн тус барилгын компаниудыг залилангийн хэрэгт татаж, Улсын мөрдөн байцаах газарт хавтаст хэрэг үүсгэсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар БХБЯ-нд хандсан аж.
Хамгийн багадаа 2.8 сая төгрөг завшиж байна
Ам.метрийн зөрүүнээс болж иргэд барилгын компаниудад доод тал нь 2.8 сая төгрөгөөр завшуулдаг байна. Энэ нь, тэд стандартын дагуу хэмжилт хийдэггүйтэй холбоотой. Тиймээс иргэд мэргэжлийн байгууллагаар худалдаж авсан байрныхаа ам.метрийг хэмжүүлж, гарсан дүгнэлтэд үндэслэн ШӨХТГ-т годмол хүргүүлж болох гэнэ. Хэрвээ тухайн компани үнэхээр орон сууцныхаа ам.метрийг ихэсгэж худалдсан нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээж, хохирлыг бүрэн барагдуулах үндэслэлтэй аж. Цаашлаад хуулийн байгууллагаар шалгагдаж, эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл арга хэмжээ авах боломжтой юм байна.
Түүнчлэн Ипотекийн зээлийн журамд зааснаар зээлээр байр авах иргэд 80 ам.метр хүртэлх орон сууцыг худалдаж авах боломжтой. Харин салбарын яамнаас зээл олгох журмыг өөрчилж, цаашдаа зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлэн 80 ам.метр гэх хязгаарыг хүчингүй болгохоор төлөвлөж байгаа билээ. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа журмын хүрээнд 80 ам.метрээс дээш байрыг өндөр хүүтэй зээлээр худалдаж авсан олон иргэн байгаа аж. Харин тэдгээр иргэн дунд ипотекийн зээлд хамрагдах боломжтой цөөнгүй нь байжээ. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 81 ам.метр гэж бичигдсэн байсан нь шалгалтын явцад 70 гаруй ам.метр болтлоо буурсан байна. ШӨХТГ-аас хохирсон иргэдийн судалгааг гаргаж, Үл хөдлөх бүртгэл болон харьяалагдах банк руу тодорхойлолт явуулж бага хүүтэй зээлд хамрагдах боломжийг бүрдүүлж өгчээ. Улсын комисс анх барилгыг хүлээж авахдаа барилгын зай хэмжээг тодорхой гаргах хэрэгтэй аж.
Б.Ширнэн
0 Сэтгэгдэл
2014.02.28























