Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Зэвсэглэсэн этгээдүүд 29 хүний амь бүрэлгэж 130 хүнийг шархдуулжээ

Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Куньмин  хотын галт тэрэгний буудалд дан хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн хэсэг этгээд бямба гарагийн орой дайран орж үйлчлүүлэгчдйиг хутгалж эхэлснээр 29 хүн амь үрэгдэж, 130 хүн шархадсан байна. Цагдаагийнхан хэргийн газарт очиж хамгаалахаар оролдсон ч  зэвсэгт дээрэмчдээс дөрөв нь амь үрэгдэж бусад нь зугтаасан байна. Хар хувцас өмссөн тэднийг хууль сахиулагчид Шинжаан Уйгурын салан тусгаарах бүлэглэлийнхэн гэж таамаглаж байна. Хятадын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын автономит районд “Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн” гэдэг хэт даврагч  байгууллага үйл ажиллагаа явуулдгийг Бээжин террорист байгууллага гэж үздэг юм. Өмнө нь ч энэ байгууллагынхан хятадын өөр районуудад иймэрхүү балмад ажиллагаа явуулж байсан юм. 
Олон арван хүний аминд хүрсэн энэ явдлыг урьдчилан төлөвлөж, нарийн зохион байгуулсан террорист ажиллагаа хэмээн Хятадын төв хэвлэлүүд мэдээлж байна. Хятадад хутгатай этгээд олон хүний аминд хүрэх явдал цөөнгүй удаа гарч байсан боловч энэ удаагийнх шиг есөн гэмт хэрэгтэн нэгдэж, 100 гаруй хүнийг хохироосон явдал гарч байгаагүй юм.












0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан