Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН СҮҮЛЧЭЭР ХҮЙТНИЙ ЭРЧ БУУРНА
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр энэ сарын 8 гэхэд хүйтний эрч буурна гэлээ. Өөрөөр хэлбэл, 4-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно.
Харин бусад хугацаанд цас орохгүй. Салхи 5-нд говь талын нутгаар, 7-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус  хүйтэн байна. Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх нь. Хугацааны сүүлчээр хүйтний эрч буурах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан