Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШҮЛХИЙН ВАКЦИН ИРЛЭЭ
Зүүн аймгийн зарим сумыг хамраад буй шүлхийн өвчний тархалтыг зогсоох,  сэргийлэх зорилгоор ОХУ-д захиалсан вакцины эхний ээлжийг Мал  эмнэлэг, үржлийн газар өнгөрсөн амралтын өдөр хүлээн авлаа.
Харин Хятадаас ирэх 1,6 сая тун вакцин зэрэг ирэх байсан ч, ачилт, тээвэрлэлтийн саатлаас болж хойшилсон байна. Мал эмнэлэг, үржлийн газрынхны хэлснээр Хятадаас ирэх 1,6 сая тун вакцин нь бодоор бол 1,6 сая, богоор 3,2 сая малд тарих вакцин юм байна. Ямартай ч, холбогдох албаныхан нэн яаралтай хүргэх шаардлагатай газрууд руу хуваарилан хүргэнэ гэлээ.

Т.Баяр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан