Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ожоо ахын хөгжилтэй түүх буюу суваг шуудуу
manaihnii ajil mun dee......
Энэ бүхэн манай хотын орон сууцны нэг хороололд гэнэт ус алдсанаас үүдсэн юм. Мэдээж орон сууцны конторын ажилтнууд ирээд л экскватороор хоёр метр хэртэй нүх ухлаа. Гэтэл усны хоолой таардаггүй. Ажилчид ухсан нүхээ тойрон, хэсэг харж зогссоноо газар нулимаад маргааш өглөө л эртхэн ирж эрлээ үргэлжлүүлэхээр болоод явцгаалаа.

Ингээд орой болж байхад хөөрхий Ожоо ах ажлаасаа ирэх таараад өнөөх нүхэнд уначихлаа.
1.Хөөрхий нас 40 гарсан эр тэр гүнзгий нүхнээс тийм ч амархан гарчихаж бардаггүй. Тэртээ дороос л “хэн нэгэн нь ирж туслаач” гээд хашгираад байлаа. Хавийн сууцныхан сэрж юу болоод байгааг мэдэхээр тагтан дээрээ гарцгаав. Тэгээд яахав арай ч нэг согтуу хөлчүү улсын зодоон цохион биш харин ч тусламж гуйгаад байгааг ойлгож байтал Бор ах гарч туслахаар очих нь харагдлаа. Тэгээд яахав Ожоо ахыг татаад гаргачих санаатай тонгойн гараа явуулж арай л гэж гар гараасаа барьж авч. Гэтэл тун азгүй юм болж Ожоо ахыг татаж гаргах биш харин Бор ахыг татаад нүхэнд унагачих нь тэр. Одоо хоёулаа хоолой нийлүүлэн хашгирах боллоо. Тэгээд хоолойгоо сөөхийн алдад Бор нь “чи жаахан дэмжээд дээшээ авираад өгөхгүй” гэж, Ожоо нь “олигтойхон хүчтэй татсангүй” хэмээн муудалцав. Тагтан дээр зогсогчид түрүү ганц хүний хашгираан сонсч байсан бол одоо хоёр хүний хорших дуу, маргалдах жүжгийг сонсч хөгжилдсөөр....Тэгээд эцэст нь тэр хоёр нэг нэгийнхээ дээр гарвал гарч болох юм байна гэдгийг ойлгов бололтой нэг нь гарч, нөгөөгөө татсанаар эмгэнэлт инээдмийн жүжиг дуусав.
Маргааш өглөө нь орон сууцныхан ирээд экскаватораа аваад буцлаа. Бодвол зураг шугамаа харсан ч юм уу арай өөр газар хашаан дотор ухаж эхэлсэн чинь метр хагас ухаад байтал санаанд оромгүй зүйл болж усны хоолой нь телефон утасны шугам болчихсон байх нь тэр. Өөрөө ухагчийн шанагаар хамаад хаясан болохоор юу үлдэх вэ дээ хавийн айлын утас тасраа л биз. Ингэж байтал орой болсон болохоор ажил дуусаа, амралт эхлээ.
Хөөрхий Ожоо ах бас л ажлаасаа тараад ирж явна.
2. Гэхдээ энэ удаа харанхуй ч гэсэн тэр их хашир байна аа. “За байз, өчигдөр үүгээр явахад нүх ухчихсан байсан. Юу л боллоо доо” гээд арай өөр эрүүл газраар хашаан дотуур явтал дахиад л нүхэнд уначих нь тэр. Тэгэхдээ тэр өнөөх тасарсан телефон утсыг бариад автал цахилгаанд цохиулах нь тэр. Ярьдаг утсаар хэн 110 вольт гүйж байна гэж бодох вэ дээ. Холбоочид ч өөрсдөө шүдээрээ хазаж үзэх биш. Магадгүй хэн нэгэн нь энэ үеэр утсаар ярих гээд залгасантай ч холбоотой байж мэдэх. Үүнээс болоод Ожоо ахад Бор ахын тусламж хэрэггүй болж цахилгаан гүйдэлд цохиулсан тэр ганц үсрээд л нүхний ирмэг дээр хэвтэж байлаа. Холбооныхны хариуцлагагүйн улмаас утсаар нь гүйж байсан цахилгааны хүч дэлхийн татах хүчнээс илүү л байсан хэрэг. Ингээд Ожоо ах хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм болохоор байшингийн хана дагаж явсаар арай гэж орцондоо орлоо. Шатаар гарахдаа хүртэл болгоомжтой явсан гэж байгаа. Нээрээ юм найдвартай нь дээр л дээ.
Маргааш өглөө нь ердөө л цайны дараахан өнөө гудамжинд орон сууцныхан яаравчлан ирлээ. Өнөө усны муу хоолойг өнөөдөр заавал олж ус алдахыг зогсооно доо хэмээн анасаар иртэл өчигдрийн ухсан нүхэнд нь холбооныхон ирчихсэн сууж байх нь тэр. Уур дүрсхийгээд орон нутгийн чанартай бяцхан маргаан дэгдэв. Холбооныхон хэлж байна аа, энэ чинь манай шугам. Танай шугам өөр газраар байгаа гэнэ. Нээрээ ч юу гэж л холбооны шугамаар ус гүйж ус алдаж байхав дээ.

3. Ингээд усныхан дийлдэж хэмжиж хэмжиж арай зүүнтэйгүүр ухсан чинь өнөө гайт хоолой нь байж байна аа. Баярлаж байна гэж ч жигтэйхэн. Ажил эхлээд ид явж байтал өнөө нүх явсаар явган хүний зам хөндлөн гарах болж. Өөрийн л ажил бүтэж байвал тэр ямар хамаа байхав гээд сэт татаад л ухаж орхилоо. Ингэсээр байтал яг ус алдаж байгаа газар таарахгүй цаашилсаар нэг мэдэхэд ажил тарах болж байна аа. Ажил амралтын цаг шиг чухал зүйл ажилчин хүнд байх биш. Яг л цагтаа тарж явав. Гэхдээ орон сууцныхан бас хүн сайтай. Явган хүний зам дагуу нүхэн дээр гурван банз хаяад орхисон шүү.
Орой нь мэдээж Ожоо ах бас л ажлаа тараад ирэлгүй яахав. Тэр бас л ажлын цаг нарийн баримталдаг нэгэн ч өнөөдөр даан ч цалин буусан өдөр болохоор оройтохоос яахав. Тэр бас л хүн юм чинь жаахан юм балгачихсан дотор халуу оргиод, сэтгэл өөдрөг ч гэж жигтэйхэн. Гэхдээ л урд хоёр өдрийн явдал санаанд ороод замаасаа өчүүхэн ч хазайхгүй яг л явган хүний зам дагаад явж байлаа. Ингэхэд яалаа гэж нүхэнд унахав. Харлаа, нүх байна. Гүүрээр тун болгоомжтой гарлаа. Үүндээ бас ч гэж баярлаж байна аа. Ингээд л ...цааш хэд алхтал......
Алхтал ч юу байхав дээ. Өнөө л телефон утасныхаа нүхэнд уначих нь тэр. Гэхдээ энэ удаа тэр азгүйтлээ. Магадгүй гайтай 100 граммаас ч болсон юм билүү, Унахдаа гараа хугалчихжээ. Урьд урьдынхаасаа илүүтэй чангаар жинхэнэ баритон хоолойгоор хашгирлаа. Дахиад л үзэгчид тагтан дээрээ гарч ирвэл арай л нэг биш ээ. Тэгээд л түргэн тусламж дуудах нь тэр. Орж болох бүхийл гарц зам дээр нь барилга барьчихсан юм болохоор түргэнийхэн тойрсоор удааныхан болж ирсэн л дээ.
Ирсэн хойноо ч гэсэн түргэн тусламжийнхан ч бас энэ зуур хөөрхөн будлиад авсан гэж байгаа. Эхлээд тэд орон сууцныхны нүхийг нэгжиж үзэж. Бэртсэн байтугай унасан хүн байдаггүй. Тэгэхнээ тэртээ өөр газраас хашгирч байна аа.
За ингээд Ожоо ах дараагийн хоёр сард гараа гипсдүүлчихсэн цав цагаан бандгар гартай болчихсон явах нь тэр. Эхний нэг сар энэ бүхнийг нэг дуусгаж нэг сайн уух юмсан гэж мөрөөдсөөр өнгөрөөсөн бол дараагийн нэг сар нь энэ гайтай шохой, марлиас салж нэг сайн маажих юмсан гэж бодсоор өнгөрөөсөн.
Саявтар тэр эдгэрээд гарч өнөөх гипсээсээ салчихсан эрүүл болсноо тэмдэглэсэн юм байлгүй хагас литрийг уусан юм байлгүй тэнцвэр муутайхан явж харагдсан шүү.
Харин долоо хоногийн дараа манай энд дахиад л ус алдсан. Дахиад л орон сууцныхан экскватортой ирээд нүх ухаад бас л хоолойгоо олоогүй.
Маргааш дахиад өөр газар эрэх юм гэсэн........

0 Сэтгэгдэл
зочин
manai baiguullaguudiin hoorondoo uyandaa holboogyi ajilladagiin jisheel dee. manai baiguulagad gazar door baigaa obektiig ilryylj zuragladag radariin system orj ireed 3 jil bilj baigaach yyniig ashiglah gazruud ni medehgyigees deerhi ajil bolj baigaa yum l daa. exkovator ajilluulsanaas tseverhen hurdan buguud zardal baga gargah bagaj baigaa yum shyy dee. tehnologiin hugjiliig manaihan er toodoggyin jishee bas ene l dee.
2014.03.04
2014.03.04