Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШҮЛХИЙН ВАКЦИН ХӨЛДӨӨГҮЙ ГЭЛЭЭ
Манай улс малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох 1,9 сая тонн вакцин ОХУ-аас авахаар болсон. Гэвч ҮХААЯ-наас зарласан тендерт ялсан SBS компани хадгалалтын горим баримтлаагүйгээс вакцин нь хөлдсөн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга П.Болортуяагаас тодруулахад “Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Тус компани вакцин авчрахдаа бичиг баримтын бүрдэлт дутуу хийсэн учраас зөрчлийг нь арилгуулж, хариуцлага тооцохоор болсон. Харин вакцины тухайд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комисс тусгай багажаар чингэлгийн хэм болон вакцины тээвэрлэлтийн горим баримталсан эсэхийг шалгаж хүлээж авсан. Ингээд малын гоц халдварт өвчин гарсан аймаг, сумдад хэмжилтийн багаж дор зориулалтын тээврийн хэрэгслээр аваачиж өгсөн. Тэгэхээр вакцин хөлдөж ирсэн гэсэн мэдээлэл ташаа юм” гэлээ. Ямартай ч, холбогдох албаныхны мэдээллээр эхний ээлжинд малын гоц халдварт өвчний голомт болсон аймаг, сумд руу вакцин өгсөн. Өнөөгийн байдлаар өвчний тархалт намжиж байгаа аж.

Т.Баяр
0 Сэтгэгдэл
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна утас. 99084179
Сүхбатарын Номгон суманд гархад нам зогсоох үүрэгтэй хүмүүс заримыг тарьж хагас ажил хийсэн. Хилийн гадна бол манайд гарсанаас хойш мэдээлэгдсэн. Их олон удаа тарьсан үйлчилэхгүй байсан шүү.
unen umuu ene ulsad unen um bna uu
Хамгийн их уншсан