Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ЭЗЭНГҮЙ АЙЛ
Улаанбаатар хотод түм буман асуудал хөвөрсөн хэвээр. 1.7 сая гаруй хүн амтай их хотын иргэдийн хэд нь хүрээлэн буй орчиндоо сэтгэл хангалуун амьдардаг вэ. Сэтгэл дундуур бүхнийг шийдвэрлэх гарц бий болов уу. Ийм асуулт тээсэн бид Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Home land” хотхоныг зорилоо.
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Меритон” компани эхний ээлжинд уг хотхоны гурван байрыг барьж ашиглалтад оруулсан байна. Тэд орон сууцны барилгад баримтлах ямар давуу тал байна, тэр бүгдийг шингээсэн гэж рекламдан бүтээгдэхүүнээ 100 хувь борлуулж чаджээ. Хэдийгээр алтан морьтой усан оргилуур амлаагүй ч цэлгэр цонх, 24 цагийн үйлчилгээтэй лифт, авто зогсоол, ногоон байгууламж, европ стандартын сантехник, халаагуур, домофон систем...гээд орчин үеийн барилгын шилдэг материалуудыг ашиглана гэж гэрээ байгуулсан нь саяхан мэт. Гэвч ашиглалтад ороод хоёр жил болж буй шинэхэн байрны бүх айлын цонхоор салхи сийгэж, хажуу айлынх нь дуу шуугиан гэрт мэт сонсогдоно. Түүгээр ч зогсохгүй лифт нь үе үе эвдэрч, хүнгэнэсэн дуу чимээтэйгээр хэзээ салчих бол гэх айдастай үйлчлэхээс гадна ногоон байгууламж, хүүхдийн тоглоом нь нүглийн нүдийг гурилаар хуурснаас ялгаагүй.
Хуруу хумсаа хуйхлан байж цааш нь далд хийсэн хэдэн төгрөгөөрөө авсан орон сууц нь анхнаасаа сэтгэлд хүрээгүй оршин суугчид хандаж болох бүхий л газарт гомдол гаргаад ч тусыг эс олжээ. Учир нь, “Меритон” компанийн хятад эзэн гурван жил хариуцах нь бүү хэл хагас дутуу байшин босгосон нь үнэн, оршин суугчдаа оруулсан нь үнэн гэсээр нутаг буцчихаж. Угтаа, Барилгын тухай хуульд зааснаар тухайн орон сууцны засвар үйлчилгээг эхний гурван жил барьсан компани хариуцна гэж бий. Гэвч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эл хууль цаасан дээр бичигдсэн мөр төдий санагддаг бололтой. Хатуухан ч гэлээ, чанаргүй байр хүлээн авч, хариуцах ёстой хугацаанд нь хяналт тавьж чадаагүй улсын комиссынхон ч буруутай.
Өнөөдөр энэ хотхонд 200 гаруй айлын мянга шахам хүн амьдарч байгаа ч “Эзэнгүй айл” гэж нэрийдвэл зохино. “Хөгжлийн жигүүр” нэртэй СӨХ оршин суугчдын хурал хийлгүйгээр байгуулагдан хоёр жил нийтийн үйлчилгээг хариуцан ажиллахдаа хотхоны ЦТП болон дулааны шугамыг салаалж хажуугийн шинэ байранд зарсан гэх яриа гараад буй. Тиймээс л уг хотхоныг хариуцсан СӨХ байхгүй, барилгын засвар үйлчилгээг хариуцан дутуугаа гүйцээх барилгын компани байхгүй тул “Эзэнгүй” гэхээс яалтай. Оршин суугчид жилийн өмнө ШӨХТГ-т хандахад ажлын хэсгийг ахласан байцаагч “Меритон” компаниар график гаргуулан дутуу засварыг нь хийлгэнэ. Чанарт нь бид хяналт тавина гэж байсан удаатай гэнэ. Тиймээс энэ удаа ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас дараах тодруулгыг авлаа.

-“Меритон” компанийн барьсан “Home land” хотхоны оршин суугчид танайд гомдол гаргасан гэх юм. Гомдлынх нь дагуу ямар арга хэмжээ авсан бэ?
-Хариуцагч нь олдохгүй байгаа. ШӨХТГ-аас Эрүүгийн цагдаагийн газарт энэ компанийн хятад эзнийг олж өгөөч гэж хандсан.
-“Меритон” компанийн монгол талын захирал байдаг гэсэн. Тэр хүнтэй хариуцлага тооцож болохгүй юү?
-Эрдэнэхуяг гэдэг бил үү дээ нэг нөхөр бий. “Меритон” компанийн 15 хувийг эзэмшдэг гэсэн. Гэтэл өөрөө “Би эзэмшиж байсан хувиа барилгын ажлаас өмнө зарчихсан. Надад хамаагүй асуудал” гэсэн. Бүртгэлийн газраас шүүлгэхээр компанийн 15 хувь нь Эрдэнэхуяг гэгчийн нэр дээр гарч ирээд л байгаа. Хэрэв энэ хүн үнэхээр хувиа шилжүүлсэн бол тэр хүнтэй хариуцлага тооцох үндэслэлгүй, өөрийнх нь хэлдгээр хамаагүй. Хамаатай байсан ч компанийн тухай хуулиар аливаа хариуцлагыг компанийн захирал хүлээх ёстой.
-Тэгвэл хятад захирал нь хэзээ олдохыг хүлээгээд сууж бай гэсэн үг үү?
-Тэр хятад эзнийг Эрүүгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа. Монголд орж ирвэл шууд баривчилна. Хэрэв олдохгүй бол интерполоор эрэн сурвалжлах байх.
-Намар ШӨХТГ-аас байцаагч очиж оршин суугчидтай уулзахдаа “Эрдэнэхуягтай ярилцаж, графикийн дагуу засвар үйлчилгээг гүйцээлгэнэ” гэсэн байна лээ. Гэвч цонхных нь гадна талд хөөсөнцөр наахаас өөр юм хийгээгүй гэсэн?
-Эрдэнэхуяг “Би энэ компанийн хувь эзэмшдэг байсан учраас сайхан сэтгэл гаргаж хэдэн юм хийлээ” гэх утгатай албан бичиг ирүүлсэн байсан.
-Хариуцах эзэнгүйгээс оршин суугчид хохирч байна. Та тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-СӨХ-оогоо хурдан байгуул. Хэрэв сонгогдсон дарга нь хийж чадахгүй ээ гэсэн бол дахиад өөр хүн сонго. СӨХ бол өөрсдийн чинь байгуулсан албан ёсны байгууллага. Оршин суугчдад тулгамдсан халаалт, цахилгааны асуудлыг СӨХ л цааш нь уламжилж шийдвэрлүүлнэ. Бид шаардлага тавьж байж “Дулааны шугам сүлжээ” ХК-ийн гэрээт байгууллагад дулааны асуудлыг нь хариуцуулж өгсөн гэв.
“Home land” хотхоныг тойрсон асуудал үүгээр дуусахгүй. Бид дараагийн дугаарт ус дулаантай холбоотой нөхцөл байдлыг сурвалжлах болно.
-“Меритон” компанийн хятад эзнийг эрэн сурвалжилж байна-
Улаанбаатар хотод түм буман асуудал хөвөрсөн хэвээр. 1.7 сая гаруй хүн амтай их хотын иргэдийн хэд нь хүрээлэн буй орчиндоо сэтгэл хангалуун амьдардаг вэ. Сэтгэл дундуур бүхнийг шийдвэрлэх гарц бий болов уу. Ийм асуулт тээсэн бид Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Home land” хотхоныг зорилоо.Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Меритон” компани эхний ээлжинд уг хотхоны гурван байрыг барьж ашиглалтад оруулсан байна. Тэд орон сууцны барилгад баримтлах ямар давуу тал байна, тэр бүгдийг шингээсэн гэж рекламдан бүтээгдэхүүнээ 100 хувь борлуулж чаджээ. Хэдийгээр алтан морьтой усан оргилуур амлаагүй ч цэлгэр цонх, 24 цагийн үйлчилгээтэй лифт, авто зогсоол, ногоон байгууламж, европ стандартын сантехник, халаагуур, домофон систем...гээд орчин үеийн барилгын шилдэг материалуудыг ашиглана гэж гэрээ байгуулсан нь саяхан мэт. Гэвч ашиглалтад ороод хоёр жил болж буй шинэхэн байрны бүх айлын цонхоор салхи сийгэж, хажуу айлынх нь дуу шуугиан гэрт мэт сонсогдоно. Түүгээр ч зогсохгүй лифт нь үе үе эвдэрч, хүнгэнэсэн дуу чимээтэйгээр хэзээ салчих бол гэх айдастай үйлчлэхээс гадна ногоон байгууламж, хүүхдийн тоглоом нь нүглийн нүдийг гурилаар хуурснаас ялгаагүй.
Хуруу хумсаа хуйхлан байж цааш нь далд хийсэн хэдэн төгрөгөөрөө авсан орон сууц нь анхнаасаа сэтгэлд хүрээгүй оршин суугчид хандаж болох бүхий л газарт гомдол гаргаад ч тусыг эс олжээ. Учир нь, “Меритон” компанийн хятад эзэн гурван жил хариуцах нь бүү хэл хагас дутуу байшин босгосон нь үнэн, оршин суугчдаа оруулсан нь үнэн гэсээр нутаг буцчихаж. Угтаа, Барилгын тухай хуульд зааснаар тухайн орон сууцны засвар үйлчилгээг эхний гурван жил барьсан компани хариуцна гэж бий. Гэвч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эл хууль цаасан дээр бичигдсэн мөр төдий санагддаг бололтой. Хатуухан ч гэлээ, чанаргүй байр хүлээн авч, хариуцах ёстой хугацаанд нь хяналт тавьж чадаагүй улсын комиссынхон ч буруутай.
Өнөөдөр энэ хотхонд 200 гаруй айлын мянга шахам хүн амьдарч байгаа ч “Эзэнгүй айл” гэж нэрийдвэл зохино. “Хөгжлийн жигүүр” нэртэй СӨХ оршин суугчдын хурал хийлгүйгээр байгуулагдан хоёр жил нийтийн үйлчилгээг хариуцан ажиллахдаа хотхоны ЦТП болон дулааны шугамыг салаалж хажуугийн шинэ байранд зарсан гэх яриа гараад буй. Тиймээс л уг хотхоныг хариуцсан СӨХ байхгүй, барилгын засвар үйлчилгээг хариуцан дутуугаа гүйцээх барилгын компани байхгүй тул “Эзэнгүй” гэхээс яалтай. Оршин суугчид жилийн өмнө ШӨХТГ-т хандахад ажлын хэсгийг ахласан байцаагч “Меритон” компаниар график гаргуулан дутуу засварыг нь хийлгэнэ. Чанарт нь бид хяналт тавина гэж байсан удаатай гэнэ. Тиймээс энэ удаа ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас дараах тодруулгыг авлаа.

Ч.Батбаатар “Меритон” компанийн хятад эзнийг эрэн сурвалжилж байгаа
-“Меритон” компанийн барьсан “Home land” хотхоны оршин суугчид танайд гомдол гаргасан гэх юм. Гомдлынх нь дагуу ямар арга хэмжээ авсан бэ?
-Хариуцагч нь олдохгүй байгаа. ШӨХТГ-аас Эрүүгийн цагдаагийн газарт энэ компанийн хятад эзнийг олж өгөөч гэж хандсан.
-“Меритон” компанийн монгол талын захирал байдаг гэсэн. Тэр хүнтэй хариуцлага тооцож болохгүй юү?
-Эрдэнэхуяг гэдэг бил үү дээ нэг нөхөр бий. “Меритон” компанийн 15 хувийг эзэмшдэг гэсэн. Гэтэл өөрөө “Би эзэмшиж байсан хувиа барилгын ажлаас өмнө зарчихсан. Надад хамаагүй асуудал” гэсэн. Бүртгэлийн газраас шүүлгэхээр компанийн 15 хувь нь Эрдэнэхуяг гэгчийн нэр дээр гарч ирээд л байгаа. Хэрэв энэ хүн үнэхээр хувиа шилжүүлсэн бол тэр хүнтэй хариуцлага тооцох үндэслэлгүй, өөрийнх нь хэлдгээр хамаагүй. Хамаатай байсан ч компанийн тухай хуулиар аливаа хариуцлагыг компанийн захирал хүлээх ёстой.
-Тэгвэл хятад захирал нь хэзээ олдохыг хүлээгээд сууж бай гэсэн үг үү?
-Тэр хятад эзнийг Эрүүгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа. Монголд орж ирвэл шууд баривчилна. Хэрэв олдохгүй бол интерполоор эрэн сурвалжлах байх.
-Намар ШӨХТГ-аас байцаагч очиж оршин суугчидтай уулзахдаа “Эрдэнэхуягтай ярилцаж, графикийн дагуу засвар үйлчилгээг гүйцээлгэнэ” гэсэн байна лээ. Гэвч цонхных нь гадна талд хөөсөнцөр наахаас өөр юм хийгээгүй гэсэн?
-Эрдэнэхуяг “Би энэ компанийн хувь эзэмшдэг байсан учраас сайхан сэтгэл гаргаж хэдэн юм хийлээ” гэх утгатай албан бичиг ирүүлсэн байсан.
-Хариуцах эзэнгүйгээс оршин суугчид хохирч байна. Та тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-СӨХ-оогоо хурдан байгуул. Хэрэв сонгогдсон дарга нь хийж чадахгүй ээ гэсэн бол дахиад өөр хүн сонго. СӨХ бол өөрсдийн чинь байгуулсан албан ёсны байгууллага. Оршин суугчдад тулгамдсан халаалт, цахилгааны асуудлыг СӨХ л цааш нь уламжилж шийдвэрлүүлнэ. Бид шаардлага тавьж байж “Дулааны шугам сүлжээ” ХК-ийн гэрээт байгууллагад дулааны асуудлыг нь хариуцуулж өгсөн гэв.
“Home land” хотхоныг тойрсон асуудал үүгээр дуусахгүй. Бид дараагийн дугаарт ус дулаантай холбоотой нөхцөл байдлыг сурвалжлах болно.
Г.Болортунгалаг
0 Сэтгэгдэл























