Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Майданыхан Львовын коммунистын хумсан завсар зүү шаасан гэнэ

Украины Львов хотын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ростислав Василькогийн мэдээлснээр бол нийслэл Киев хотын төвд болж байгаа жагсаал цуглаанд оролцогч сөрөг хүчнийхэн нэгэн коммунистын хумсны завсраар зүү шаан тамласан байна. Энэ талаар улстөрч өөрийнхөө блокт бичжээ. Ростислав Василько эндээ жагсагчид өөрийнх нь коммунистыг нийслэлийн Марийнскийн цэцэрлэгт хүрээлэнд явж байхад нь хоёрдугаар сарын 22-ны өдөр барьж авсан гэнэ.
“Тэд манай хүнийг саваа мод, гараараа зодож, хумсан доогуур нь зүү шаан тамласнаас баруун уушиг, хамар нь бэртэж, гурван ч хавирга нь хугарч нүүр нь хөхөрч гэмтсэн. Энд тэндгүй хөхөрч нийтдээ хоёрдугаар зэргийн гэмтэл авсан. Нуруу нугасны гэмтэл ч байж магадгүй байна. Хамаг л мөнгө төгрөг, баримт бичиг, хэрээс бүхий алтан зүүлт зэргийг нь дээрэмдэж авчээ” гэж тэр бичсэн байна.
Василько бас сөрөг хүчнийхэн түүний ээжийг мөрдөж, эхнэр хүүхдэд нь заналхийлж байгаа учраас аль нэг өөр оронд улс төрийн орогнол эрж тусламж хүсч байгаагаа бичжээ. News.am сайтад бичсэнээр бол тэр эрэгтэй одоо Киевийн 17 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Улстөрч харин тэр коммунистынхаа нэрийг бичээгүй байна.
Yadaj hotiin neriig zov bicheechee survaljlagch guai

0 Сэтгэгдэл
мммммммм
ингэж бичдийн мал минь. чи яаж бичих байсийн
2014.03.07
2014.03.04